Ил задгай худалдаа эрхлэгчдээс худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна

Ц.Анударь / Нүүр

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо буурахгүй байгаа мөн өвчлөлийг хяналтандаа аваад байсан БНХАУ-ийн нийслэл Бээжин хотод энэхүү өвчин дахин гарч тохиолдлын тоо нэмэгдэн 06 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд 107 тохиолдол бүртгэгдсэн нь Бээжин хотын нэр бүхий 3 хүнсний ногооны захын худалдагчид, тэдгээрийн худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрч батлагдсан байна.

Иймд гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай гар дээрээс худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн /мах, ногоо, жимс/, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэсэн хоол хүнсийг авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Иргэн та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж гарал үүсэл нь тодорхой, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын зөвшөөрөлтэй зах, худалдааны төв, дэлгүүрээс худалдан авах, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019” стандартыг хангасан ажлын байранд, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын нэвтрүүлсэн нөхцөлд үйлдвэрлэсэн хоол хүнс авч хэрэглэхийг зөвлөж байна.

Дээрх зөвлөмжийг иргэд гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж байгаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудал, 11 дүгээр хороо /100 айл/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрласан явуулын байр, 3 дугаар хороо Мерикури, Пассаж худалдааны төвийн гадаа хөдөлгөөнт хөгжмөөр өдөрт 3-4 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлгийг хүргэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.