Афганистанаас ирсэн цэргийн албан хаагчдын дахин 18 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам коронавирусын цаг үеийн мэдээлэл хүргэж байна. Өчигдөр манай улсад ажиглалтанд шинээр 56 хүн орж, ажиглалтаас 75 хүн гарч гэрийн тусгаарлалт хяналтад шилжжээ. Ингэснээр одоогоор 2791 хүнийг үргэлжлүүлэн ажиглаж байна. эдгээр хүмүүсийн 156 нь хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүст 43 их эмч, 67 дадлагжигч эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 45 хүнийг цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Дэлхий нийтэд өдөр тутам коронавирусын халдвар нэмэгдэж байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжээ сулруулж огтхон ч болохгүй гэдгийг хэллээ. Тиймээс амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, гараа савандаж угаах дэдлаа үргэлжлүүлэхийг зөвлөн анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн бүх салбар лабораториудад нийт 408 хүнээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийсэн. Үүнээс 390 сорьцод вирусгүй байсан бол 18 сорьцод вирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистан улсад энхийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаад өчигдөр эх орондоо ирсэн цэргийн албан хаагчид байлаа. Афганистанаас нийт 51 дайчид ирсэн. Дараагийн давтан шинжилгээг эдгээр цэргүүдэд хийх болно.
Бидэнд бас сайн мэдээ байна. Өнөөдөр гурван хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжсэнээр 207 тохиолдлыг эдгээсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна." гэв.
ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа
Нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашины араас мөргөж, 5 хүн амиа алджээ
Б.Лхагважав: Монголд мафийн сонгодог систем бий болсон байна
Эмч М.Бямбадагва: Бид цалингаа нэмүүлэхээр жагсдаг ч улс төрийнхөн боломжгүй гэх хариултаар ам тагладаг жишиг тогтлоо
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөх ёстой