Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр нас барсан иргэний талаар УОК мэдэгдэл гаргалаа
Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр оройн 22:50 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэгвэл тус нислэгээр зорчиж явсан өндөр настай нэг иргэний биеийн байдал хүндэрч нас барсан тухай мэдээлэл цацагдсан гарсан билээ. Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас иргэд, олон нийтэд хандан мэдэгдэл гаргасан байна.
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа.
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.
Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ





































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо