Зарим уулзвараас зүүн эргэхийг хориглсноор дараах өөрчлөлтүүд гарна

Aдмин / Хууль

Нийслэлийн зарим замд зорчих хөдөлгөөнийг зүүн гар тийш эргэхийг хориглоод байна. Тухайлбал, Төрийн ордны баруун талд, хуучнаар Байгалийн түүхийн музейн уулзвараар, хойноос ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зүүн гар тийш буюу Төрийн ордны хойгуур МУИС-ийн чиглэлд эргэхийг өнгөрсөн 6 дугаар сараас хориглоод буй. Мөн өчигдрөөс Сансарын ШТС-аас Сансарын тунель зүүн эргэхийг хориглов.

Ийнхүү зарим замд хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглосноор:

1. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14,7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна.

2. Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57,3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49,2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56,6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.


Сэтгэгдэл

Саналбат [66.181.161.12] 2020-08-04 23:06:24

Энэ нь хүмүүст их хүндрэл учруулж байна. Яагаад гэдгийг бичсэн чинь алга болоод болрхгүй байна.

Зочин [192.82.73.70] 2020-08-04 18:55:36

Дандаа зүүн эргэх хөдөлгөөнийг хаах юмаа энэ Асуудлыг шийддэг нөхдүүд байнга баруун эргэж эргэлдэж бгаад гэртээ харьдаг юм уу хайшаан сэтгэц зүгээр үү

Зочин [66.181.179.202] 2020-08-04 18:47:39

зүүн гар эргэх зөвшөөрөлтэй дараагийн уулзвар нь битүү түгжээ болно доо одоогийн төв шуудангийн уулзварыг хар даа фяздуу шиг л бна

Зочин [192.82.70.149] 2020-08-04 18:35:04

Хүн уншаад шууд ойлгохоор бичиж байгаач дээ. Сансрын тунель чинь 2 талдаа замтай шүү дээ. Тунелийн баруун талын уулзвар буюу И Март дэлгүүрийн дэргэдэх уулзвараар хойноос ирж буй тээврийн хэрэгслүүдийг зүүн гар тийш тунель рүү эргэхийг хориглож байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд хаана зүүн гар тийш эргэхийг хэзээ хэн хэлж өгөх вэ?

mal [150.129.141.109] 2020-08-04 17:57:26

zuv


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.