УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА

Aдмин / Нүүр

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “БОАЖЯ байгаль хамгаалагчдаа олон чиглэлээр ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж ажиллаж байгаа. Энэ ондоо багтаад байгаль хамгаалагчдаа гурван үе шаттай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар хангах зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах, он дагшин байдлаар нь авч үлдэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор иж бүрэн хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна.”

2014 оноос хойш буюу 6 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийг мокоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3,85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан юм.

Албаны шинэ мотоциклоо гардан авсан Хан-Хэнтий УТХГ-ын Туул хэлтсийн ахлагч Ж.Бекбаатар: “ Байгаль хамгаалагчид бид өдөр бүр олон бартаатай замаар мотоциклтой явдаг. Бидний өмнө нь хэрэглэж байсан мотоцикл 150 мотортой, жижиг хэмжээтэй, хүчин чадал багатай учраас шавар, намагтай замд саатах, эвдрэх гэх мэт хүндрэлүүд үргэлж тохиолддог байсан. Харин өнөөдөр бидэнд гардуулж байгаа энэ мотоцикл нь хүчин чадал, туулах чадвар сайтай, хэмжээний хувьд ч өндөр гэх мэт албаны үүрэг гүйцэтгэхэд шаардлага хангах юм. Салбарын удирдлагууддаа баярлаж байгаагаа дамжуулъя.” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн 21% буюу нийт 32,8 сая га талбайг хамарч байна. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалалтад авсан байна. Эдгээр газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч хамгаалан ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.39] 2020-08-07 11:52:35

Тууз хайчиллаа гээд үхэх гээд байх юм Аливаа нэг ажил баяр ёслолын байдалтай байхад юуны буруу гэж ....ТУУЗ ХАЙЧИЛАХАД бухимдаад байгаа улс ХОРВООГООС АМЬДРАЛААС аль хэдийн уйдчихсан БАЯР БАЯСГАЛАН СЭТГЭЛИЙН ИХ ЦЭНГЭЛИЙГ МАРТЧИХСАН амьтад бололтой дог оо ....МОНГОЛЧУУД АА ..АЖЛАА ХИЙСЭН ШИГ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА НЭГЭНДЭЭ БҮҮ АТААРХ.....Сайд аа АЖЛАА Ч ХИЙ ..ТУУЗАА Ч ХАЙЧИЛ...ҮЗҮҮЛЭЭД ӨГ....тууз хайчлахад ард түмэнд баяр баясгалан төрдөг...учир нь бас нэг ажил бүтээлээ дээ гэж....АТААРХАГЧИД АА 2жил 4 жил тэр үед ЭНЭ ЭМЭГТЭЙ МАШ ИХИЙГ БҮТЭЭЧИХСЭН ЗОГСОЖ БАЙХ ВИЙ...тэр та нар яах вэ....атаархаад үхэх байх даа

САРАА АНИА [64.119.18.201] 2020-08-07 08:45:20

ХУЛГАЙН АНЧИД ЯАХ ВЭ БОЛОХ БИЗ... ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗРЫГ ЧИНЬ БҮТНЭЭР НЬ ХУЛГАЙЛЧИХЛАА! УУЛТАЙ УСТАЙ АН АМЬТАН УРГАМАЛ ОЙ МОДТОЙ НЬ ХУЛГАЙЛЧИХЛАА. ХУДЛАА ГЭВЭЛ УРД УУЛАА/БОГД УУЛ/ ХАР!

зочин [66.181.185.12] 2020-08-07 07:22:06

Тууз хайчлахгуй байж болдоггуй юмуу.

naltrexone prices [5.181.170.126] 2020-08-07 00:27:48

naltrexone prices https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

Зочин [66.181.161.32] 2020-08-06 23:50:33

Тэнэг валайр авгай ногоон пижак емсеед байгаль орчны хvн болчдог гээд бодцон. Манай яаманд байхдаа цэнхэр, улаан, ягаан пижак емсдег байв. Манай газрын хvvхэн бас ягаан пижак емсеед яаман дотор явж байсан чинь "наа пижакаа чи тайлах уу, би тайлах уу" гэж дарамталсан гээл бод. Хэлбэрдсэн г и ч и й манайхаас зайлж, бид беен баяр, зарим нь тэмдэглээд тасартлаа уусан

Зочин [103.10.21.39] 2020-08-07 12:02:34

ЭМЯ ч болох оо байж дээ МӨНХСАЙХАН САЙД АА....Та яамандаа ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийх хэрэгтэй юм байна даа...Олон дотор олиггүй ганц нэг хов базагчид БУСДЫН АЛДААГААР ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ХҮМҮҮСТ САРАНГЭРЭЛ САЙД БОЛОМЖ ОЛГОЖ ХООЛОО ОЛЖ ИДЭХ АРГЫГ НЬ ҮЛ ТООСОН БОЛОХООР одоо араас нь элдвээр хэлээд байна ..ТАНАЙ яамныхан АРХИЧИНГУУД ХОВ БАЗАГЧИД АТААРХАГЧИДААР ДҮҮРЭН БОЛОЛТОЙ....анхааралдаа авна биз дээ ШИНЭ САЙД АА ...Тэд нээг их удахгүй таныг бас элдэвлэх вий...

зочин [59.153.112.108] 2020-08-06 23:35:39

Сарангэрэл сайдаа! нүхтэд богд уул өөд авируулаад том том хашаа бариад 3.4 жил болсон хэд хэдэн газар байна.бид сайхан байгаль уулаа харж цай сүүнийхээ дээжээ өргөмөөр байна.ашиглалгүй 2 жил болвол цуцладаг биз дээ

Зочин [103.212.117.92] 2020-08-06 23:17:01

Сайдаа зайсанг зараад идчихсэн нөхдүүдэд хариуцлага тооцоорой, Барсболдоос эхэлж завхарсан шүү

зочин [115.65.47.30] 2020-08-06 22:46:38

Дээдэс жийптэй, байгаль хамгаалагчид мотоциклтэй байна уу? Мотоцикл нь хаятадынх л биш байгаасай даа. Татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан юм бол ажлын шугамаараа хуваариалаад л хүргүүлнэ биз дээ? заавал төв талбайд хүмүүс цуглуулж ингэж шоудах хэрэгтэй юу? эсвэл энэ эмэгтэй гэрэл зурагчин, сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэн хийгээд байна уу? Монгол сайхан орон маань хэзээ хөгжих вэ?

order ldn online [141.98.87.252] 2020-08-06 21:14:37

order ldn online https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

Зочин [202.9.46.98] 2020-08-06 20:33:37

Энэ яам яасан заяагүй газар вэ. Бүх Сайдууд нь газрын наймаачин. Опунхорол гэж ёстой улаан гарсан авилга ч

Зочин [202.9.46.98] 2020-08-06 20:36:09

Оюунхорол нүхтийн бүх газрыг баруун солгойгүй зарсан. Ёстой ичдэггүй эмээдэггүй улайрсан хүн байсан. Одоо энэ эмэгтэй замаар нь бүү ороосой. Бурхан өршөө

зочин [150.129.142.146] 2020-08-06 18:20:14

Энэ мотциклыг хаанаас санхүүжилтээ хийсэн болоод чи тууз хайчлаад эркламдаад бгаа юм. Наадах чинь ядарсан монголын ард түмний хөлс хүчээр төсөвт орсон хэдэн төгрөг шүү малаа. Бага далдганаарай.Хүрэлсүхээ ард түмний мөнгийг зөв газарт нь зарцуул.Наан чинь сургууль цэцэрлэг нэн шаардлагатай бн.Энэ тэнэгийг битгий эрхлүүлээд бай.

зочин [150.129.142.146] 2020-08-06 18:14:29

САРАНГЭРЭЛ ГУЙ ЖҮЖГЭЭ ЗОГСОО.ХҮҮШИЙН АМНЫ ХАШААГАА БУУЛГА.СОХОРЧООГҮЙ БОЛ ТЭР ХИЙДИЙН БАРУУН ТАЛД ТАТУУЛААД БАЙГАА ХАШААГИЙ ЧИНЬ ХЭЛЭЭД БНАА. ТЭНД ЧИНЬ ХОТЫН БИД НАР ХАМГИЙН ОЙРХОН ТУЛ ХҮҮХДҮҮДЭЭ ЦАСАН ДЭЭР ТОГЛУУЛЖ САЛХИНД ГАРДАГ ЮМ.ТЭНЭГТЭЭРЭЙ ХАШААГАА БУУЛГАЖ ГАЗАР ЧӨЛӨӨЛ.ГАЗРИЙН АЛБАНААС ӨГӨӨГҮЙ БНЛЭЭ ШҮҮ.БИД ЯВЖ АСУУДАЛ ГАРГАСАН. МУУ ЖҮЖИГЧИН ЗАЙЛ

Зочин [122.201.19.99] 2020-08-06 17:52:18

Балай авгайг хөөж зайлуулаач дандаа туузны цаана мөнгө угааж байхын

naltrexone hcl tablet 50 mg [46.161.60.127] 2020-08-06 17:45:15

naltrexone hcl tablet 50 mg https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

Hehe [66.181.183.226] 2020-08-06 17:14:01

Ene avgai haa saigui tyyz haichlaal yavah yum aa. Hiih ajil baidaggui yum bh da


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.