Нийгмийн даатгалын дэвтэрийг цахимжуулах ажил 10 дугаар сард бүрэн дуусна
ХНХЯ НДШ-ийн тайланг цахимжуулах төслийг боловсруулж, АХБ-ны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлүүлсэн юм. Цахимжуулах ажлын явц одоогийн байдлаар 90 хувьтай, энэ оны 10 дугаар сард бүрэн дуусах юм.
НДШ-ийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэх талаар ХНХЯ-наас мэдээллээ.
Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болно.
Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болно.
Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах зэрэг олон давуу талтай юм.


.jpg)








Сэтгэгдэл
Dek [65.21.130.49] 2026-10-19 19:11:52
This casino <