Нутаг буцахгүй болсноо даруй мэдэгдэхийг иргэдэд анхаарууллаа

Aдмин / Нүүр

Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна.

Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Жич: Тус ЭСЯ нь энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭСЯ


Сэтгэгдэл

иргэн [122.201.22.1] 2020-08-13 13:18:31

санаа сэтгэл хоёрдсон хүмүүс олон бий.Нутаг уруугаа харих сайхан хүний нутагт ажиллаж гэр бүлээ тэжээж байгаа улсууд корона гайгүй болж вакцин гараасай гэж залбирч суугаа нь олон.

Японоос [126.199.36.96] 2020-08-13 08:29:46

Эдийн засагт хэрэглэгч хаан гэж ярьдаг. Гэхдээ соёлтой үйлчлүүлнэ гэдэг бас нэг ойлголт. Манай зарим нөхдүүд энд би үйлчлүүлч хаан гээд л өөрийхөө тэнэг хүсэлийг биелүүлэх гэж тэнэгтддэг. Хууль дүрэм журам байдаг гэдгийг ухамсарлах чадваргүй хүмүүс олон болжээ.

Японоос [126.199.36.96] 2020-08-13 08:22:45

Энэ өндөр хариуцлагатай оронд амьдарч байж жаахан ч гэсэн хариуцлагад суралцахгүй юм даа. Өөрийнх нь болчимгүй тэнэг үйлдэл ямар олон хүнд төвөг удаж гай болж байгааг боддог ч болоосой доо

Зочин [103.229.121.158] 2020-08-13 07:04:53

Аль хэдэн сарын емне дэлхий даяаар евчин ханиадны шоу ид хvчтэй эхэлж байх vед явна гэж бодож байсан хvн енеедер тэр хэвээрээ байхгvй нь ойлгомжтой!! Бvгдээрээ больчихсон ч байж мэдэх л юм!

Чук [145.14.197.81] 2020-08-12 17:42:05

Нуиаг буцна гэчээд больж байгаа хүмүүст анхааруулга өгч байна шүүдээ .явах хүсэлтэй өөр нэгийг орхихгүйг тулд

Зочин [103.57.92.209] 2020-08-12 17:39:48

zaabal mongol buzaaj yah geed baigaa yum

Зочин [202.131.241.50] 2020-08-15 12:54:08

хөмөрсөн тогоондоо байгаа хүн ийм л юм хэлнэ дээ. 1930-аад онд Нацагдорж гуйан Цагаан сар ба хар нулимс дээр бичсэнээс хойш дэвшил гараагүйн байна даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.