БНХАУ Европын 36 улсад хилээ нээхээр боллоо

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр гадны бүх улстай хилээ хаасан. Тэгвэл ийнхүү эхний ээлжинд коронавирусийн халдварын тохиолдол багатай улсуудтай өнөөдрөөс эхлэн Европын 36 улсад хилээ нээхээр болжээ. Тодруулбал Албани, Ирланд, Эстони, Австри, Болгар, Умард Македон, Бельги, Исланд, Польш, Дани, Герман, Франц, Финлянд, Нидерланд, Монтенегро, Чех, Хорват, Латви, Люксембург, Румын, Малта, Норвеги, Португал, Швед, Швейцарь, Серби, Кипр, Словак, Словени, Испани, Грек, Унгар, Итали болон Их Британи гэсэн улсууд багтсан байна. Гэсэн ч гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгах журам хэвээр үйлчилнэ. Мөн хил хаахаас өмнө Хятадын виз авсан хүмүүсийн виз хүчингүй болох тул тус улс руу нэвтрэх хүсэлтэй хүмүүс шинээр визийн материал мэдүүлэх шаардлагатай . Одоогийн байдлаар Хятадад коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа 761 хүн байна.


Сэтгэгдэл

J [67.161.146.209] 2020-08-21 09:14:26

Nogoo tuslaad bsan Mongolchuuddaa hilee neegeegui yumuu.., hun gedeg iim l bdag yum daa

Зочин [66.181.161.78] 2020-08-14 09:04:51

Баян улсад нээжээ.монголыг ядуу болохоор яаж нээ х вэ

ss [202.9.46.127] 2020-08-13 19:07:01

udahgui mongolchuudiig bas awna

Zochin [109.89.151.254] 2020-08-13 18:32:09

Ixenxi ulsuud ni xyatad ruu vizgyi zorchdog ulsuud baina.Ajillaj amidrax viz avax estoi gej niitlelee zov bicheech !!!

irgen [139.5.219.69] 2020-08-13 15:47:53

hen ochij ovchin avhiig bodhov deeee.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.