Д.Нямхүү: 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
9 сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд: 9 сарын 28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,9 сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ, 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 9 сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ, Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн, Тандалтын зорилгоор хийсэн 3 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтны шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ, Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй.
Халдварын нийт батлагдсан тохиолдлын 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 хүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.







































































Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
С.АМАРСАЙХАН: Асуудлыг бүх түвшинд нэртэй нь, баримттай нь, сүлжээтэй нь ил болгож, хууль бус нөлөөлөл, эрх мэдлийн хана хэрэм, сүлжээг нураах ёстой
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ