Т.Энхзаяа: Нийслэлд 6 сартайгаас 9 нас, аймгийн төвд 2-5 насны хүүхдийг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зарлан, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аяныг "Томуугаас сэргийлье" уриан дор аравдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулна. Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2 гэсэн Б хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын Green Cross үйлдвэрээс саяхан хүлээн авлаа.

Томуугийн эсрэг вакцинаар тус өвчлөлт хамгийн өртөмтхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүдэд буюу нийслэлд 6 сартайгаас 9 насныхан, аймгийн төвүүдэд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эмнэлгүүд болон цэцэрлэг сургууль дээр дархлаажуулалтын түр цэгүүдээр дархлаажуулалт хийх юм. Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа халдварт өвчнөөр өвдөөгүй бол эцэг эхийн зөвшөөрлийн дагуу дархлаажуулалтыг хийх юм.

Насанд хүрэгчдийн хувьд дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд, архаг суурь өвчтэй иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулна.

Дархлаажуулалт нь зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх тухай асуудал биш бөгөөд олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриалж байна.


Сэтгэгдэл

zochin [202.179.26.33] 2020-10-06 13:39:57

Ene udriin mend. Hvvhdvvded vaktsin hiihdee zaawal tseg ehed ni medegdeh.mun garal vvsel ymar zoriulaltai haanaas orj irsen nairalagad ni ymar bvteegdehvn orson ymar vilchilgee vzvvldeg gaj nuluu bii eseh geh met medeeleliig delgerengvi uguh heregtei. Mun dunguj garch bga shine vaktsiniig manai uls hvleej awahgvi baih heregtei. Manai uls tsuuhun buurai hugjiltei bolohoor turshilt ywaad bn gesen yria ih garch bn. Olnii vg orgvi baidaggvi bolohoor ervvl mendiin yam meregjiliin hynalt holbogdoh ervvl mendiin gazaruud mash sain anhaarch ajillamaar bn...

Zochin [109.89.151.254] 2020-10-01 03:14:23

Tomuugiin vaktsin ni xyyxded zailshgyi xiigdex estoi vaktsind ordoggyi kompanchilj vaktsinjuulax ni ersdel daguulax bolomjtoi.Evropiin ornuudad etseg exiin zovshoorol sanal xyseltiig xargalzaxgyigeer yamar ch vaktsiniig xiideggyi.Tomuugiin vaktsin xiilgesneer tomuugaar ovchloxgyi gesen oilgolt baixgyi vaktsinjuulaltiin daraa ch tomuugaar ovchildog. Tomuu emchlegddeg ovchin bogood tomuugiin esreg emiin beldmelyydiig xereglex ni xyyxdiin darxlaag ooroor ni xadgalaxad ach tustai !

irgen [192.82.66.72] 2020-09-30 17:18:18

er ni vacsin hiilgeh hereg bna uu ovchin ali boloh hongon tusch darhlaa uusgevel iluu ur duntei tomoohon eruul mendiin gazraas zovlood baihad hereg bna uu. bur tolbortei shuu

зочин [59.153.113.49] 2020-09-30 14:47:07

томуугийн эрэг ваKцин хийлгэж болох юм.kоронагийн эсрэг ваkцин бол монголчуудад хэзээ ч хэрэггүй.хийх л юм бол янз бүрийн эрсдэл гарч болзошгүй учир энэ ард иргэдийг оюун санаагаар ни амар тайван байлга.битгий хятад оросыг дагаж навсаганаад байгаарай хүрэлсүхээ.ямар ч өвчин монголыг холуур тойрч бгаа гэдгийг мэдэж ав,хүний үг авч сур.олон юм яриж сүржин даржин хуурамч зангаа хаяж үзээрэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.