Л.Мөнхтүшиг: УОК-ын шийдвэрийн дагуу 15 улсын 216 гадаад иргэн ирсэн

Aдмин / Хууль

оронавирусийн халдварын улмаас манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр хилээ хаасан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай нислэг үйлджээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд 22973 иргэнээ авч ирсэн байна. Харин 82 удаагийн нислэгээр 16483 иргэн, автозамаар 6533 иргэнээ иржээ.

Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо харьцангүй өндөр байсан ч одоо буурч байна. Жишээ нь, БНХАУ-аас 100 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгөөд байсан ч яг өчигдөр 30 иргэн орж ирсэн. Тусгай үүргийн нислэгийн хувьд ч есдүгээр сарын сүүлийн нислэг буюу Сиатл-Улаанбаатарын нислэг 10 гаруй суудал хоосон ирж байна.

Аравдугаар сард бид 10 гаруй тусгай нислэг хийнэ. Ингэхдээ Сиатл-Улаанбаатар транзит нислэгээр хэчнээн иргэн ирэх, яг хэчнээн хүн зайлшгүй ирэх хүнд нөхцөл шалтгаантай байна гэдгийг сайтар судалж, харж байгаад Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг шийднэ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрийн УОК-ын шийдвэрээр Монгол Улсад зайлшгүй ирэх шаардлагатай гадаад иргэдийг нарийвчлан тодорхойлж өгсөн. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын ар гэр, үр хүүхэд, Монгол Улсад байнга оршин суудаг, хүчинтэй визтэй иргэд байна.

Энэ дагуу есдүгээр сарын 29-ний нислэгээр 15 улсын 216 гадаад иргэн манай улсад ирсэн" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [49.0.212.179] 2020-09-30 14:31:24

Dandaa hujaanuud bga daa

Зочин [122.201.22.107] 2020-09-30 10:46:07

Ajilchid yum uu

Зочин [103.212.117.176] 2020-09-30 10:04:58

Юун гадаад иргэн бэ. Юун Хятад вэ. Ямар балай юм бэ.

Зочин [202.55.188.86] 2020-09-30 09:01:55

Tgeed tusgaarlasan yumuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.