У.Хүрэлсүх ээ, нэрээ бод! Шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн үгээ сана

Aдмин / Улстөр

БГД-ийн 23 дугаар хорооны иргэд цугларан, Э.Магнайбаяр руу гурил цацаж, өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Учир нь МАХН-д итгэл үзүүлэхээр Э.Магнайбаярд санал өгсөн боловч тэрбээр ялсныхаа дараа МАН-д элссэн нь увайгүй үйлдэл хэмээн иргэд үзэж байгаа аж.

Төрийн сонгуулийг луйвардах тухай ярьдаг урвагчдаа зайлуулж чадахгүй МАН

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, улс төр судлаач О.Чулуунбилэг, АН-ын гишүүн н.Цэрэнбат нар мэдээлэл хийж, сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой гар утасны нууц бичлэгийг дэлгэсэн билээ.Уг бичлэгт орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдоод буй Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарын яриа орсон байдаг.

Тодруулбал: " Б.Сэмжидмаа: - Тийм, маш аюултай тээ?

Икс ХҮН - ...Тийм, энэ нөгөө яагаад гэхээр бид нарын хооронд нууцын зэрэглэлтэй хийгдэж байгаа асуудлууд маш их байна. Ямар нэгэн байдлаар эргээд фактууд, дуу хураах ч юм уу, бичлэг хийх ямар нэгэн асуудал бол байхгүй шүү.

Б.Сэмжидмаа: - Мхн, за эгч нь бол яг үнэнийг хэлэхэд эхлээд тийм юм байж болдог! юм уу? гэж асуусан тээ. Тийм юм байж болдог юм уу? Гэхдээ, яахав хүн болгон л хэлдэг л дээ. Хүн л хийж байгаа юм чинь тиймэрхүү зүйлс байж болдог л гэж байгаа юм л даа. Гэхдээ энд бол одоо миний талаар ч юмуу хувь хүний талаар сөхөж биш, эерэгээр бодоход би өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ярьж байгаа юм. Тэгээд дүүргийнхээ намын 250 хэдэн мянган сонгогчид, дээрээс нь бас цаашлаад нэмэгдэх байлгүй тээ? Тэгээд бид нар өнөөдөр нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс хувийн эрх ашгаараа хувийн юм хийдэг болвол бас тийм юманд орж байгаа юм билээ гээд ярьдаг. Айдас, хардлага хардалт ч юмуу... бүр бүхий л төвшинд байдаг. Ийм зүйлийг бас байдаг л гэж хүмүүс ярьсаар л...Тэгэхээр би мэдэхгүй байгаа учраас тийм хүмүүс бас ямар учиртай юм...төрийн эрхийг хууль бусаар авч байгаа үйлдэл л байгаа байхгүй юу... Гэхдээ яахав, би итгэж байна...

(Гангамөрөн гаднаас орж ирэв)

Г.Гангамөрөн: - Тийм учраас асуух юмнуудаа ний нуугүй асууж...Аа бид ямар нэгэн байдлаар итгэлцэхгүй, цаашаа явахгүй гэж үзвэл хэн нэгнийгээ хорлох гээд тийм асуудал бол ерөөсөө байхгүй.

Икс ХҮН: - Аан, тийм асуудал бол байхгүй, байхгүй

Икс ХҮН: - Энэ дээр ерөөсөө 2 л ажиллагаа явагдана. Энэ дээр нэг ийм баталгаа байгаа.

Г.Гангамөрөн: - За?!

Икс ХҮН: - За яах вэ гэхээр, энийг эндээс араас нь энийг гээд, энийг одоо яаж тэнцүүлэх вэ, яаж илүү гаргах вэ гээд энэ дээр л ерөөсөө бид нарын хийх ажил хэрэг болно

Г.Гангамөрөн: - Харин яг яаж?

Икс ХҮН: - Бүр татаж ирж нарийн ширийн юмнуудыг бол ярих гээгүй шд. Цаасаар нь гар тооллого хийчихээд ахиад зөөгөөд зай гарчихаж байгаа шд.

Б.Сэмжидмаа: - За одоо жишээ нь МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд бид 2 нэг тойрогт өрсөлдөж байгаа. За би дугуйлахдаа бол хэнийг ???-г дугуйлна. Энэ санал над дээр ирэх хэрэгтэй байдаг. Энийг яаж ирүүлэх үү?

Икс ХҮН: - ...одоо нөгөө бодит саналууд явж байгаа шдээ. Бодит хүмүүсийн. Тэрнээс өмнө бид нар одоо энэ Сэмжидмаа дарга дээр ч юм уу юу яачихсан байх ёстой гэсэн нарийн төвөгтэй юмнууд бол бий... Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юмуу тээ, хичнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна шдээ. Тийм, тэгээд тэрэн дээр л ерөөсөө бүх юм хийгдэнэ. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө л гарч ирэхдээ үр дүн нь гарын тооллого машины тооллого хоёр чинь л яг адилхан байна л гэсэн үг. Хэрэв бид нарын хооронд бүр яг итгэлцлэлийн асуудал байхгүй, яг хамтраад хийе гэх юм бол бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юмуу, нийслэл дээр гэх юм уу.

Б.Сэмжидмаа:- ...Уншихад л энийг баллаад, энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ!...Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу.

Икс ХҮН: - Гэдэг шиг байхгүй юу, бид нарын хүсээд байгаа батлагаа гэдэг чинь. Бид нарын та хэдэд өгч байгаа батлагаа тэр л байхгүй юу. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Аан, маргаан гараад, одоо муугаар шдээ. Гараар тоолоход машины тооллоготой, гар тооллогын санал яг таарч байнаа л гэсэн үг.

Г.Гангамөрөн: - Тийм болохоор ер нь шулуухан байсан нь дээр ш дээ тээ.

Тэгэхгүй тэгээ л албаны үгээр яриад. Чи одоо яг хаана нь байна?

Икс ХҮН: - Би энд хувиараа бизнес эрхэлдэг

Г.Гангамөрөн: - Тэгэхээр одоо хувиар нь хир юм? Одоо компаний чинь чиглэл, хувиар нь ямар чиглэлийнх юм? Зүгээр одоо шууд ярь

Икс ХҮН: - Яахав, ерөнхий ойлголт өгчихье. Энэ яриа ингээд эндээ л үлдэнэ гэж би ойлгож байгаа шдээ.

Г.Гангамөрөн: - Тийм зөв зөв.

Икс ХҮН: - Тэгэхээр, мэдээж бол тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас энэ тэр гээд, бид нар ерөөсөө тэрэн дээр л ажилладаг. Мм. мэдээж хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг. Саяны УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх.

Г.Гангамөрөн: - Тэгэхээр яахав, юм мэдэхгүйдээ асууж байгаа юм биш. Батлагаа нэхэж л асууж байгаа юм. За, одоо өөрийгөө гэхэд ч хаашаа юм, хүчээр гаргаад өгөөчээ гэхээр, би бол мэдэхгүй. Бодит жишээтэй л хийхгүй бол ерөөсөө нэг л итгэлцэж чадахгүй... Бүх хүнтэй л бид нар яриад. энэ яагаад ингэчихэвээ гэдэг л асуудал гарна шд. Тийм учраас муухай хардалт үүснэ гэсэн үг цаашаагаа. Тэгэхээр нь өөрийгөө л бодож байгаа байхгүй юу.

Икс ХҮН: - Хамаагүй, хамаагүй. Энэ яриа эндээ л үлдэнэ гэж ярьсан ш дээ хэдүүлээ. Тэгэхээр яг саналын хуудсан дээр ажиллана гэж байгаа нь болохоор нэгдүгээрт: машины дүрмээр. Хоёрдугаарт: ард талд нь байгаа гараар тоолох асуудал дээр байгаа бол энэний тэнцлийн үр дүнг яахав?. Энэ хоёр ерөөсөө хоорондоо таарч байх ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ ингээд хэдүүлээ болноо, бүтнээ гээд цаашаагаа ажлаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол одоо маш яаралтай ! ... Хугацаа бага үлдчихсэн байгаа болохоор та хэдийн шийдвэр гаргах асуудал байгаа юм. Одоо ажиллагаанууд маань хийгдэх цаг байхгүй юу. Одоо нэгдүгээрт орон нутгийн сонгууль дээр ... баазан дээрээ үндэслэж ажиллах боломж нь байгаа байхгүй юу... Баянгол дүүрэг дээрээ бүр яг түлхүү шууд ажиллая гэж бодож байгаа.

Г.Гангамөрөн: -...За Батаагийн 100-аас яаж Доржоогийн 10-г татаж авах юм?...Эгч нь нөгөө анхдагч үүрэн дээр нь байдаг байхгүй юу... За ингээд хараар дугуйлчихсан юм чинь тоололтын хэсгийн хороон дээр яг дугуйлчихсан 100-г л яана шдээ. Жишээлбэл сая их хурал дээр яасан бэ гэхээр, за чи энийг эхлээд тайлбарлаатах. Гараар тоолоход Батаа 100, Доржоо 1 л гарна шдээ оригналиараа цаасан дээр байгаа юм чинь. Та нар зөвхөн програмын тухай л яриад байна шдээ." гэсэн яриа бичлэгт үлдсэн байдаг.

Тагнуулын Ерөнхий Газрын ХМОНХА-ы дарга Т.Баярхүү энэ тухай : "Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар замаар зохиомол байдал бий болгож бусдад хамтран ажиллах санал тавьсан.

Ямар нэг улс төрийн намын гишүүн тус этгээдэд итгэж мөнгө өгсөн, тэдэнтэй тохиролцсон зүйл тохиолдоогүй бөгөөд тухайн иргэд өөрсдөө сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүйг мэдэж байсан. Тиймээс тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн" хэмээн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл ийм уулзалт болсон нь үнэн гэсэн үг.

Тэгвэл хар машин хакердагч гэж өөрийгөө нэрлэсэн этгээдтэй уулзаж, үйлчилгээ сонирхсон Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарт ямар хариуцлага тооцох юм бол?

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэдийгээр Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нар нь хэдийгээр орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ч цаашид шалгах хууль эрх зүйн боломж бүрэн нээлттэй байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.76] 2020-10-22 07:34:34

МАН болон хүрэлсүх нараас сайн сайхан зүйл хүлээх хэрэггүй боллоо ард түмний итгэлийг шороотой хутгаваа энэ байдлаараа төоийн эрхийг хууль бусаар авсан гд бга нь үнэн бололтой новш гэж ийм хулгайчууд бсан гэж үү тэр олон хужаа орж ирж бхад таг дуугай хужаа оруулж ирээд хүний тоогоор хахууль авдаг наад томчуул чинь гд бхын үнэн юм бх даа

Зочин [103.26.193.25] 2020-10-22 03:06:52

Ардын нам одоо ийм уед л энэ гэмт хэрэг хийдэг хулгайч нараас бас сонгууль будлайнтуулсан хумуустэй хариуцлага тооцож байж л шударга ес хэрэгжинэ дээ ард тумэн харж л бгаа шуу дээ

Зочин [96.51.170.216] 2020-10-22 02:20:08

Энэ Магнайбаяр гэдэг залуу ёстой нүдний булай юмаа.Ийм тэнэг юмнуудыг яагаад нэр дэвшүүлдэг байнаа?Энийг намдаа элсүүлж авч байгаа МАН бас нүдний булай,үнэхээр ялзарсан толгойнууд байна.Хүмүүс ингээд гарч ирж тэмцэж байгаад талархаж байна.

Зочин [59.153.84.126] 2020-10-22 02:06:12

Хэзээд урвагч сэтгэхүйтэй хүн засардаггүй.

зочин [122.201.19.99] 2020-10-22 00:22:35

хакердсан МАНгарууд

Зочин [172.58.140.229] 2020-10-21 22:22:32

Өөр намын муусайн юмнууд юундаа алаг тунгаа шиг шаагиад байгаа юм бэ? Аглуугийн үгээр навс цохиод хөөгөөд явуул.

Зочин [66.181.161.94] 2020-10-21 16:30:31

Hurelsuhiig ogtsruuliy

Зочин [103.212.118.245] 2020-10-21 16:19:10

Ийм урвагчид улс орноо худалдана даа

Зочин [202.126.89.120] 2020-10-21 15:40:19

Нөгөө Хэнтийд их олон хөшөө музей бариулах Чингис хаан маань урвагчийг шууд алдаг байсан. Ардчилсан нам ч ялгаагүй Зи Арвин гээд авгайг урвагч болгоод л хүлээж авч байсан. Нэр дэвшсэн намаасаа гарвал шууд л нэр нь татагдах естой. Хүн шиг хуультай газар хэзээ ч ийм юм байдаггүй. Засаг авах болохоор МАН, АН ялгаагүй сайхан урвадаг, урвуулдаг, урвагчийг хүлээж авдаг гарууд даа хөө.

Зочин [64.119.18.96] 2020-10-21 14:58:55

Хүрэлсүх төрийн эрхийг луйварчид урвагч нартай нийлж нэг намын дарангуйлыг тогтоох зорилгоор сонгуулын өмнө нь одоо ч үргэлжүүлэн санаатайгаар 60 тэрбумын альтарнитив хэлбэрээр зохион байгуулж байгааг ҮАБЗ анхааралдаа аваач, ийм тэнэг хар толгойгоор бүхэл бүтэн МУ ыг удирдахуулах үнэхээр гунигтай гутамшигтай байна., хэлэх муу үг ч олдохгүйн

Зочин [202.9.46.194] 2020-10-21 14:19:40

Ман шившигтэй үйлдлээ зогсоогооч.Улс орон, ард түмнийг юу руу түлхээд байнаа.Хүрэлсүхээ хурандаа гуай.Танд цэргийн хүний үнэрч алга ичээч.

Зочин [202.126.88.174] 2020-10-22 13:50:54

хурандаа биш дэслэгч шүү.

зочин [115.65.47.30] 2020-10-21 13:20:57

Ийм их хэл ам, хэрүүл тэмцэл дунд байгаа энэ хүний ажил үйлс бүтэмжтэй байх болов уу? Урвагчийг мэдсэн даруйдаа устга гэж үг байдаг гэсэн үү? Нэг урвасан хүн дахин хэд ч урваж чаддаг гэсэн үү? Ийм л хүмүүс Монголын төр засагт шургалаад байна уу?

иргэн [192.82.73.219] 2020-10-21 12:07:13

Сэжигийн хүмүүс заваарсан юмнууд хахахахаахх хаха сэжгийн түй

Иргэн [66.181.189.98] 2020-10-21 11:48:35

Урвагчийг их хаан цаазалдаг , харин МАН урвагчид талархалтай ханддаг ажээ

Зочин [172.58.140.229] 2020-10-21 22:27:54

Цаг өөр болсоон. Урвах бол жирийн үйл. Урваж байж л. дээшээ гарна даа.

Зочин [202.9.46.98] 2020-10-21 11:37:22

МАН-д хүн урвуулаад түүндээ баясч Намын дарга болоод томоохон ажилтанууд нь оролцож зураг хөрөгөө татуулаад байх нь харахад үнэн эвгүй урьд нь АН-ын Эрдэнэ дарга ингэж дэмийрч байж ялагдсаны хойноос орж буй биш үү.Ер нь цаашиддаа болио муухай байна.

Зочин [202.9.46.27] 2020-10-21 10:12:56

Ялсан намын шинжгүй арчаагүй юм бэ.урвагчтай зураг хөргөө авахуулчихсан

Зочин [66.181.182.194] 2020-10-21 10:56:04

Урвуулаад авцаан угн баянгол хамтаран дүүргээ удирдахаар л харагдсан аль ч олонх болоогүй

т [202.9.46.182] 2020-10-21 10:10:34

Юун шудрага ёс. Эрүүл мэндийн яамнаас эхлээд бизнес эрхлэгчдээ намнаж эхэлж байна.

zochin [202.179.21.212] 2020-10-21 09:11:08

Ene Hurelsuhiin zasgiin gazar hezee negen tsagt unanaa ingej irgediin sanaliig avchihaad arai ch dee er tsagaandaa garch ee ,iim l um zohion baiguulj surchee bid duugui suuj erdooch bolohgui 8 ene bol muu uls tor,muu jishig ene zaluuchuud ingej boldog MAN g dagahaar buh umand hurch bolno gej anduurchee neriig tatah heregtei .

Зочин [139.5.216.217] 2020-10-21 08:38:56

Энэ сайтыг хаагаачээ

Зочин [202.9.46.8] 2020-10-21 07:33:24

Шударга хууль шүүх байхгүй байхад тэднээс шударга ёс шаардаад яах вэ дээ

иргэн [66.181.160.30] 2020-10-21 07:19:39

МАН-д ийм цагаандаа гарсан гарууд шавчихсан байхгүй юу. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн уралдаан болж байна.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.