Цар тахлын хуулийн биелэлтийг хянах Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв

Aдмин / Хууль

УИХ-ын өнөөдрийн /2020.10.29/ чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Цар тахлын үед Сангийн яам болон Улсын Онцгой комисст онцгой эрхийг өгч байгаа. Түүний хэрэгжилт, томилгоо, явцыг шалгах Түр хороо юм. Түр хороо хуралдаж, хяналт шалгалт хийгээд ажлаа УИХ-д танилцуулах ёстой" хэмээн тодотголоо.

Улмаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх батлах эсэх асуудалд санал хураалт явуулахад 75.9 хувь нь дэмжлээ.

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томиллоо. Харин бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбат, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Доржханд, Н.Алтанхуяаг нарыг багтаалаа. Тэд цар тахлын үед онцгой эрх эдэлж байгаа холбогдох газруудад хяналт тавьж, сард нэг удаа УИХ-д ажлаа тайлагнаж байхаар боллоо.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.115] 2020-10-29 02:05:50

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ МАШ САЙН ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГАЛТ НЭРТЭЙ ШАНТААЖ ХИЙЖ МӨНГӨ ХУВААЖ ИДЭХ, ДАЙЛУУЛЖ ЦАЙЛУУЛДАГ АСУУДАЛ ХЭЗЭЭ ЗОГСОНО ДОО ЯЛАНГУЯА ЦАГДААД ШАЛГАЛТ НЭРТЭЙ ШАНАЛГАХ ДАЙЛУУЛЖ ЦАЙЛУУЛАХ БЭЛЭГ СЭЛТ АВАХ БУУДАЛ ХООЛОО ДААЛГАХ АСУУДАЛ ХАМГИЙН СОНГОДОГ УТГААРАА ДЭЛГЭРСЭН ГАЗАР ДАА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.