Францад хутгатай этгээд халдлага үйлджээ

Aдмин / Гадаад мэдээ

ПАРИС. /BBC/. Францын өмнөд нутгийн Ницца хотын сүмд пүрэв гарагт хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон уг явдлыг “лалын террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.

Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилсан бөгөөд терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад энэ сарын эхээр ирсэн байжээ.

“Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” гэж Э.Макрон мэдэгджээ. Мөн Францад аюулгүй байдлын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарласан байна.

Энэ сард Францын багш Сэмюэл Пэти Парис хотын зах дахь хичээл заадаг сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард Парис дахь “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрны ойролцоо хоёр хүн хутгалуулж, хүнд шархадсан хэрэг гарчээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.87] 2020-11-01 15:55:07

Ийм аймшигтай хэрэгийг магтан бахархах хүмүүс мэр сэр байгаа нь харамсалтай юмаа.

би [66.181.184.69] 2020-10-30 22:06:07

агуу Аллах акбар хүчтэй юм, зөнч мухамедийг шоглосны төлөө хариугаа хүртэж байна хөөрхөс, дахиад ч халдах байх

Mgl [64.119.16.33] 2020-10-30 12:10:55

Tiim shuu. Afrikiin Kongod yalaa daa. Karma is a bitch geel suuj bhaas

Зочин [139.5.218.194] 2020-10-30 11:54:44

franced ochhoor laliin orond bgaam shig set5gegdel tordiishd yun uridnii france bish bolsoon bituu muslimuuud

Францчууд нэг их хүнлэг, гэхдээ хүүхэд шиг царайлаад л. [202.131.225.53] 2020-10-30 10:53:48

Францад лалын шашинтнуудыг орж ирэхийг хязгаарлаж, Францын нутагт байгаа хэт даврагсадыг нутагруу нь шуурхай буцаах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм хэрэг дахин дахин гараад л, Христийн сүм хийдүүдээ бузаруулаал л байна. Үхсэн элэнцийнх нь хүний эрх, шашин шүтэх эрх чөлөө вэ???

Зочин [103.26.194.226] 2020-10-30 10:27:13

Архаг колони эзэмшигч орнуудын айж амьдарах ээлж ирж дээ!

Зочин [103.10.21.48] 2020-10-30 11:40:36

Тэр үнэн. Цагтаа Африкийн цусыг сорж байсан, одоо төлөөсөө төлж байна. Бид ч бас орос, хятадыг няцалж явсан, одоо орост хятадад эзлэгдэхээ хүлээгээд, нэгийг нь аврагч болгон төсөөлчихсөн айдас хүйдэстэй амьдарч байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.