Б.Чойжилсүрэн: 2021 оны төсөвт үйлдвэрлэлийг дэмжих бодлого суугаагүй

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн:

Төсвийн шинэчлэл дээр дахиад ТӨК-иудын цэвэр ашиг руу халдахгүй ээ. Эрдэнэт үйлдвэр дээр одоо байгаа баримжаагаар дор хаяж 800 орчим сая ам.долларын эх үүсвэрийн дутагдал байна. Төслүүдийг хэрэгжүүлээд хэвийн ажиллагаанд болгоно. Эрдэнэт үйлдвэр жил ирэх тусам баяжмал дахь зэсийн агууламж нь буурч байгаа. Ашигтай ажиллагааны түвшинг барихад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Иймэрхүү юман дээр төсвийн шинэчлэл хийхдээ ногдол ашиг руу орохгүйгээр ТӨҮГ-уудыг төрөөс хөнгөлттэй эх үүсвэрээр, бодлогоор дэмждэггүй юмаа гэхэд цэвэр ашгийг нь тэнд нь үлдээгээд дахин хөрөнгө оруулалт хийх бололцоо олгож энэ үйлдвэрүүдийг хөгжих бололцоогоор хангах шаардлага байгаа шүү. Тийм учраас төсвийн шинэчлэл дээр сайн анхаараарай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусныг ойлгож байгаа. 2020 оны УИХ-ын мөрийн хөтөлбөрт суусан ажил. Гэхдээ бид нар энэ юмаа төсвийнхөө орлого, зарлагын хүрээнд шийдэхгүй бол үйлдвэргүй болох, энэ үйлдвэрүүд маань ийм байдлаар сульдах тамирдах, эх үүсвэргүй болох хүндрэлүүд байгаа учраас энийг цаашид анхаараач ээ гэж хичээнгүйлэн хүсч байгаа шүү дахин.

Жавхлан даргаас нэг асуулт асууя. Тогтоолын 5 дугаар заалтад төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагат нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих санхүүжилтийг Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газраар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлнэ. 2021, 2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт оруулж байна. Энэ 2021 оны төсөв дээр үйлдвэрлэлийг дэмжих бодлого юу ч суугаагүй нэгдүгээрт, хоёрдугаарт бид энэ төсвийн зарлагуудыг ТӨҮГ-уудын татвар төлсний дараах цэвэр ашгаас нь ийм зүйлүүдийг санхүүжүүлээд эхлэх нь ээ. Эрдэнэт үйлдвэр дээр жишээлбэл, яг өнөөдрийн байдлаар тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Эхний нэг нь 550 гаруй сая ам.доллар нь одоо байгаа шугамаа өргөтгөх, баяжуулах үйлдвэрээ өргөтгөх, олборлолтын техникээ нэмэгдүүлэх гэх мэт зайлшгүй тулчихсан. Ийм юмных нь урдуур ороод бид нар ийм төсвийн зардлыг санхүүжүүлж эхлэх юм бол дуусахгүй юм болно. Тэгэхээр Жавхлан даргаа одоо гишүүд бид нэг юм ойлгох нь энэ эхнийх бөгөөд эцсийнх байгаасай. Дахиад энэ үйлдвэрүүдийн цэвэр ашиг руу бид нар ийм байдлаар төсвийн зардлыг санхүүжүүлж эхлэх юм бол энэ үйлдвэрүүд чинь удахгүй дуусна, дампуурнаа хөгжихгүй ээ. Цаашид яах юм бэ. Энэ удаа та нарыг ойлгож байна. Ажил хийсэн байх. 100 тэрбум төгрөг хоёр жилийн дотор гаргахад Эрдэнэт үйлдвэр хүндрэнэ. Эрдэнэт үйлдвэр өөрөө 16 хувиар \ амнат \ төлж байгаа. 11 хувиар өсөн нэмэгдэх роялти таван мянгаас дээш гарч байгаа. Таван мянган суурьтайгаа нийлээд 16 хувь. Тэгээд аж ахуйн нэгжийн орлогоо бүгдий нь төлөөд явсан аж ахуйн нэгжүүдээ ийм байдлаар хүндрүүлж байна. Энэ байдлыг цаашид ингэж үргэлжүүлэх юм уу. Би ойлгож байна.Нүхэн жорлонг солино гэж намын мөрийн хөтөлбөрт суусныг. Гэхдээ энэ үйлдвэрүүд байж, ажлын байр бий болгож хөгжил явахгүй бол яг ийм байдлаар явахгүй шүү. Та энийг сайн анхаараач, гишүүд маань зөв ойлгооч гэж хүсч байна. Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө энэ ашигтай ажиллагааг өнөөгийн түвшинд хадгалахад маш их хэмжээний санхүүгийн дутагдал бий. Бид, Үйлдвэрлэлтийн бодлогын байнгын хорооныхон ажилласан, бизнес төлөвлөгөөг нь харсан. Мөнгөн урсгалынх нь төсөөллүүдийг 20, 30 хувь хийлгээд авч байна. Хангалттай мөнгөний эх үүсвэрийн дутагдал байгаа. Тиймээс дахиад ийм юм битгий хийгээсэй гэж уриалж байгаа юм. Одоо ингээд л үүний дараа Эрдэнэс тавантолгой руу ороод л гэх зэргээр яваад эхлэх юм бол болохгүй.


Сэтгэгдэл

zochin [59.153.114.233] 2020-11-26 14:07:13

48 тэрбум иийг хулгай хийсэн луйварчин хазгай хэлт

Зочин [66.181.161.66] 2020-11-26 09:25:55

ene neg duurtse nuhur bnaaa.

Zochin [46.224.12.211] 2020-11-26 08:41:38

Chamaig damjih bodlogo l dutaj gene dee

Зочин [66.181.185.251] 2020-11-26 08:17:41

улсын их худалч чоожоо

Зочин [66.181.189.158] 2020-11-26 08:05:39

Чойжоо хөгшөөн Содбаатарыг ганц шаагаад унагаач, ард түмнийг өлсөөж алах гээд байна

зочин [192.82.72.39] 2020-11-26 07:56:41

Үйлдвэрийн зардалаа ,хэмнээ чээ. хуваагаад идчихээд юу яриад байна.

Зочин [66.181.161.21] 2020-11-26 05:31:19

HAMGIIN CHADVARTAI HUN CHOIJOO BAIGAAMDAA

Зочин [64.119.20.184] 2020-11-26 07:18:54

Би Увсынханы талаар овоо юм мэднэ шүү. Увсын баядууд хүн чанар муутай. Ялангуяа Тэс сумын баядууд бүгд хулгайч. Одоо зүүн аймгаар нэг увсын Тэсийнхэн. Хулгайч хүн нинжин сэтгэлгүй хүний нулимс урсахыг мэддэггүй, зөвхөн өөрийгөө бодсон хүйтэн цэвдэг хүмүүс байдаг. Энэ нөхөр бол тэс сумын хулгайч баяд болой

Зочин [192.82.69.69] 2020-11-26 04:47:03

Чойжилсүрэн л ярьсан болохоос зөв ярьжээ.

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 04:39:03

2021 оны төсвийг луйварин УИХ гишүүн ундармаа, баяраар төлүүлье!! Ерөнхий сайд гуай!!

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 04:29:08

УИХ гишүүн ундармаагаас Луй вардсан мөнгө шиидэх хууль гаргаад хэрэгжүүлчих ард бидэнд ийм хууль шийдвэр хэрэгтэй байна . Үнэхээр түмний төлөө ажилладагийг чинь харъя!!!

UVS [36.11.229.152] 2020-11-26 03:22:24

UVS iihan bolyo. Sejigiin muu avilgachaa shorond hiigeechee

иргэн [64.119.26.29] 2020-11-26 03:12:14

Та нарын толгой мөнгбнөөс өөр батлах юм байдагүй биздээ дракнуудааа !!!!!Зайгаа тавиад зайлцагааа!!!!!!!!

Зочин [64.119.20.184] 2020-11-26 03:05:46

Эхлээд КОРОНА-гаа яаж давахаа л бод.

Uul uurhai [36.11.229.152] 2020-11-26 02:20:17

Mongoliin maani hamag saihan gazariig uhaad hayasan avilgach

Зочин [66.181.180.148] 2020-11-26 01:57:08

Zov l yarisan muu lalraa. Uildver gedeg chin baing tehnik tobog tohooromjiin shinechlel hiihgyi bol dampuurdag yum. Omhii orkoo

svr [103.10.23.111] 2020-11-26 01:55:24

chi duugvi zail olon gazar uhaj segelsen muu nowsh vr hvvhed chin zovlongiin tuulah bolondoo

Зочин [49.0.212.179] 2020-11-26 01:47:50

Ene nohor ih hurald bgaanmuu

Зочин [103.57.95.50] 2020-11-26 01:17:33

Chi muu pizda baishin barij zarahdaa ard irged ee boddog uu ??? Zogsool mash muutai undur barilga uud bariad nna

Зочин [202.21.98.238] 2020-11-26 01:01:12

Uvsiinhan ene baliar yumaa heden udaa gargah geed bdag yum be! Irves hamgaalagchiin asuudal yu bolson be?! Shunald hyazgaar heregtei shuu!

Зочин [192.82.76.170] 2020-11-26 00:48:11

chi tut yvajaa shahaad suuj bai


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.