Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгслөө

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн болон Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа бурханы оронд заларлаа. Аргентины Clarin сонины мэдээлснээр алдарт хөлбөмбөгчин зүрхний шигдээсээр нас барсан хэмээжээ.

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси, Аргентины домог Диего Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээг цочирдон хүлээн авчээ. Хэдхэн хоногийн өмнө Марадонаг хагалгаанд ороход Месси хурдан эдгэхийг хүсэн ерөөж байсан юм байна.

Л.Месси: “Өнөөдөр бүх аргентинчууд, хөлбөмбөгийн хувьд маш харамсалтай өдөр байна. Диего биднийг орхилоо. Гэхдээ тэр яваагүй, яагаад гэвэл Марадона үүрд мөнх. Түүнтэй хамт байсан мөч бүрээ үүрд санаж явах болно. Диегогийн гэр бүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амгалан нойрс доо” гэж бичжээ.

Диего Марадона энэ сарын 2-нд Ла-Плат хотын Ипенса эмнэлэгт хэвтсэн юм. Түүнд тархины цус хуралт гэсэн онош тавьж хагалгаа хийжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан юм. Үхлийн шалтгаан нь түүний даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон гэж эмч нар хэлжээ.

Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлав.

Диего Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн юм. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ. Тэрээр 16 нас хүрэхээсээ яг 10 хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентиний "Аргентинос Жуниорс", "Бока Хуниорс", "Ньюелл" клубын "Old Boys", Испанийн "Барселона", "Севилья", "Наполи" /Итали/ клубуудад тоглож байсан билээ.


Сэтгэгдэл

boldooo [202.72.240.38] 2020-11-28 23:55:00

um sain amaglan boltugai

зочин [202.179.25.143] 2020-11-27 10:49:58

ийн, ийн, ийн хайран хүн.

Зочин [150.129.140.69] 2020-11-26 13:33:34

Дэлхийн од шүү дээ энэ хүнтэй нэгүе цуг амьдарч яваадаа би ч одонцор.Ум сайн амгалан болох болтугай.

зочин [192.82.74.114] 2020-11-26 13:05:26

өөрийхөө авияасаараа дэлхийг гайхшируулжээ.манайд тэр ардын,гавияат гэсэн төмрийн хог цуглуулга ямар хэрэгтэй юм.энэ хүүхэд ,хүүхэд ахуй наснаасаа авияасаа нээж илэрүүлж ,дэлхийд алдаршиж бгаан үнэхээр шударга үнэний толи энэ юм даа.дэлхийн 7тэрбум хүнээс асуувал танихгүй хүн ховор доо.гайхалтай.ум мани бадни хум

Жинхэнэ ОД. [192.82.67.171] 2020-11-26 12:03:32

7 тэрбум хүний шүтээн жинхэнэ ОД гэж ийм байдаг юм байна даа . Манай монголд байдаг Од одонцор онигоонууд маань гадагша гарвал хэн ч танихгүй үнэн инээдтэй хөгийн хүмүүс дээ . Ийм жинхэнэ ОДтой болох юмсан .

Зочин [202.126.90.137] 2020-11-26 11:58:41

anh udaa tv eer football uzsen toglolt maani Shadivlingiin zuslan deer Dolgor bagshiind har tsaagaan jijighen zuragt deer 1986 onii delhiin avargiin shigshee toglolt bailaa. Football gedeg chini iim goy sport baidgiimuu gej bishirch baisnaa ochigdor yum shig sanaj bna. Ternees hoish 1994 ond bairaa solih hurtel jijig oroonii hananii tal ni Mara giin plakat zurgaar duursen baidag bailaa. Uneheer haramsaj bna. RIP my idol

Зочин [192.82.69.5] 2020-11-26 11:49:06

Аугаа хөлбөмөөгчин шүү.үнэхээр харамсаж бна.

Зочин [64.119.21.59] 2020-11-26 11:37:19

2 гартаа хоёуланд нь цаг зүүж явдаг байж билээ

boogii [165.225.112.198] 2020-11-26 11:29:55

anhnii sayatan holbombogch bailaa. araasaa say say hol bombogching daguulsaan. um sain amgalan boltugai.

Tsogt [66.181.177.84] 2020-11-26 10:28:52

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хумв Ум сайн амгалан болтугай.

Зочин [202.9.46.145] 2020-11-26 10:00:07

Ум мани бад мэ хум


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.