Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ

Aдмин / Нүүр

Манай улс цар тахлыг дотооддоо алдаад сар ч хүрэхгүй хугацаанд халдварын найман голомтод 358 иргэн өвчлөв. Шинээр нэмэгдэж буй халдварын тоо 24 цагт 20, 30-аас буусангүй. Гэтэл өчигдрөөс эхлэн нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг “тавьж” явууллаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас өндөр эрсдэл бүхий 100 мянган иргэн 10 хоногт багтан аймгуудыг зорино. Хэдийгээр орон нутгийг зорих иргэдээс COVID-19 шинжилгээ авч байгаа ч бүрэн баталгаагүй. Халдварын нууц үе 14 хоног үргэлжилж, өвчилсөн хүмүүсийн 40 хувьд нь шинж тэмдэггүй илрэх тохиолдол олон. Мөн 2-3 удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрч байна. Нэг ёсондоо дүүрэг, хороо болгонд шахуу халдвар бүртгэгдээд буй 1.5 сая хүнээс 100 мянган хүнийг эрүүл бүс рүү явуулж байгаа нь аз туршсан хэрэг болж буйг УОК ч хүлээн зөвшөөрч байгаа.

Орон нутаг руу буцах, нийслэлд ирэх иргэдийн асуудлыг УОК бараг сарын хугацаанд ярьж хойшлуулах зуур зохион байгуулалтын бэлтгэлээ давхар базаасан гэж ойлгож байгаа. Гэтэл иргэдээс шинжилгээ авах цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шинжилгээний хариуг цахимаар тараах зэрэг асуудал нэг л жигдэрч өгсөнгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу шинжилгээ өгүүлэхээр явуулах, нэг гэр бүлийн хүмүүсийг өөр өөр цэгт хуваарилах, 119 сайт гацах зэргээр чирэгдэл үргэлжилсээр байна. Тэгвэл өчигдөр эхэлсэн орон нутгийн иргэдийн цуваа мөн л нарийн зохион байгуулалт шаардаж эхэллээ.

АТҮТ-өөс өгсөн мэдээллээр хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагаас эхэлсэн. Хоёр өдөрт 21 цэгт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн бүртгүүлжээ. Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бол нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо өчигдрийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байснаас биднийг “Тэнгэр плаза” төв дээр өчигдөр өдрийн 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэлд зорчиж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Нийтийн тээврийн хувьд Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван цэгээс явж байгаа юм. Харин халдвар гарсан Архангай, Сэлэнгэ, стратегийн чухал бүс болох Өмнөговийн хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Аймгийнхаа автобусанд амжиж суух хүмүүс ачаа бараатайгаа цугларчээ. Нэг автобусанд 40 хүн суух бөгөөд цаг тутам 10 машин гаргахаар төлөвлөсөн байна. Иргэдийг харьяа чиглэлийн автобусандаа суух хүртэл цагдаагийн алба хаагчид хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах бол автобус хаалгаа хааснаас хойш зорьсон газраа хүрэх хүртэл иргэдийн ухамсарт найдахаас аргагүй болов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт зорчих иргэдэд зориулсан түр журам гарган автобусанд байрлуулж иргэдийн сөрөг бичигтэй шинжилгээний хариу, тасалбар, бичиг баримтыг тулган автобусанд суулгаж байгаа юм. Тухайлбал, түр журамд “Амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг хоёр цаг тутам солих, бусад зорчигчтой ярихгүй байх, замд идэх хоол хүнсээ хийх хогийн уут бэлтгэх, хог шүлс, цэрийг ил задгай хаяхгүй байх”-ыг дурджээ. Иргэдийг орон нутагт очих хүртэл нь нэгдсэн журмаар буулгах юм. Харин автобусанд жолоочоос өөр төрийн хяналт явахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ эгзэгтэй цаг үед хүн бүр өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахын тулд бие биедээ хяналт, шаардлага тавих үүрэг хүлээж байна. Бусдын буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрөх, зургийг нь дараад сошиалд оруулж шүүмжлэх биш дор бүр нь шаардлага тавьж таслан зогсоох учиртай. Мөн аймаг орон нутагтаа очсон даруйдаа гэрийн 14 хоногийн тусгаарлалтаа чанд сахин мөрдөх ёстой. Энэ бол зүгээр нэг өнгөцхөн хандаад өнгөрөх биш гурван сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах баталгааны асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

zochin [103.57.92.129] 2020-12-03 17:16:26

Дэлхий дахинаа ковидоос хүн ѳѳрийгѳѳ хамгаалахаас ѳѳр шийдэл байхгүй гэж эрдэмтэд яриад байнаа.Бүгд ухамсартай зѳвлѳгѳѳгѳѳ ягштал биелүүлд зайгаа бариад амьдарцгааяа.

/*-*/ [49.0.212.165] 2020-12-02 23:26:20

Тэр ч өнгөрсөн хорвоо байх өө, соц нийгмийн үед ухамсар, үзэл суртал гэж хичнээн ч зандарч захиргаадаад дийлээгүй юмыг одооны дэлхийн сүйрлийн үед ч ёстой лөөлөө байлгүй

Зочин [49.180.160.82] 2020-12-02 22:15:27

Ingej gadaa zogsoogood haniad tomuu tusna, teriig n covid-s yalgah gj bas neg horio ene ter nuuj ajil. Irgede gadaa huitend ingej uvchluuldg uls uur bhguiee

Зочин [64.119.16.120] 2020-12-02 20:03:26

Hot huduugui uhamsargui humuus bh end hot huduu yriad bh shaardlaga ch bhgui amin huwia bodson uursdu bolj bval busad humuus yana iine er ni hamaagui bur neg uhamsara uhaana aldaad bh yum

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 16:56:12

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [202.9.46.119] 2020-12-02 16:50:45

Naad nogoo bohoo buulgaad tolgoin ajilladag 10 ug zow bichdeg bolowsroltoi hun tawiachee. Buhel buten ulsii niislelig buten oguulbert 10 ug alddag hun tolgoilg ywna geheer emgenel bolchod baina shdee. Ba amidaa AIMAAR HAIRTAI BAS BAYRHUU

12 [202.170.80.25] 2020-12-02 16:41:52

niisleliin dargaa boliulay araichdee neere

Zochin [202.126.90.112] 2020-12-02 14:28:36

Irgen bur dor doroo uhamsarlaad yavahad bolno doo. Uls orni ayulgui baidaltai holbootoi gedegiig l sain oilgoh heregtei. Gants hunii uvaigui uildelees yamar ih hohirol amsaj bgaag oilgomoor bna shuu irgedee....

bolomjiig ashiglaad hotiin irgediig hodooniihoos tusgaarlaad avah heregtei yalanguya avtomashiniig [66.181.180.66] 2020-12-02 13:51:27

dahij bithii ireeree muu teneguud ochood moriniihoo mahiig avaad buzna gej magadgui shuu ern ene bolomjiig ashiglaad hotiin nomertoi haltuur hiigeed baij baidag asuudaliig zegzleh heregtei

Эн [64.119.16.254] 2020-12-02 12:59:55

Хөдөөний ухамсар муу хэнэггүй онгироо оркуудаас их гай болноо. Юу ч чадахгүй мэдэхгүй байж онгироо хэнэггүй том том юм ярина. Малнууд

ДОРЖ [202.126.90.68] 2020-12-02 11:39:38

ТӨРИЙН ,АЛБАН ХААГЧ ГЭЖ ДАМЖУУЛАГЧ БОЛЖЭЭ.АМ ГЭЖ ХҮРЭЛСҮХ ШИГ ХАД ХАЙРЦАГ. АМ БАРДАН АЖИЛ ШАЛДАН БОЛЖЭЭ.

Зочин [103.229.121.17] 2020-12-02 11:08:15

төрийн албан хаагчид бүх шатандаа чадваргүй болжээ. зүгээр л даргын хэлсэн үгийг дагасан дуулгавартай зарц болж хувирч. ажлаа мэддэг мэргэжлийн хүн алга болжээ. дарга л хэлсэн бол түмэн зөв гэх юмаа

иргэн [66.181.182.18] 2020-12-02 10:26:09

Засаг огцоруулахад болно.Харин иргэн бид дор бүрнээ ухамсартай хүлээцтэй тэвчээр хатуужилийг шаардсан ӨВЧИН учраас бид зөв байх хэрэгтэй.Энэ өвчин эдгэрдэг ч гэлээ хариуцалгатай байх өдрүүд юм!!!!!!!""Хөдөөний жинхэн малчид хотод орж ирэх зав ыайхгүй!!!!!!зүгээрийг хийсэн хүмүүс л тэнэж яваад л цадигүй аашилж бна.Хатуу шаардөх нь зөв.Монголчууд их зоргоороо болсон.хэл ам ч дийлдэхгүй болсон.!!!!!!!!!

Иргэн [64.119.27.121] 2020-12-02 10:11:28

энэ засаг огцорвол таарна. Энэ нөхдүүд чадахгүй гэдэг нь тодорхой. Уулаас нам гэж л хулгайч луйварчидын бүлэг

Зочин [103.26.195.18] 2020-12-02 09:50:55

Төр алба гэж мунгинуу авгайгаас дор болжээ нийслэлийн дарга гэж бас 1орон гаран хүн яандаа

irgen [150.129.143.112] 2020-12-02 09:48:33

darhlaag ni unatal daaruulj hulduuh yumaa.naad surguuliin koridoroor zai bariad oocherluulaad avch boldoggui yumuu.3 n davhar surguuliin koridoroor deesh doosh zogsoovol olon hun dulaan oochirlono doo.erguu malnuud yumaa

Зочин [66.181.181.15] 2020-12-02 09:25:12

Иргэддээ найдаж л бгаа юм бол амны хаалтгүй явсан хүнийг торгох тал дээр л маш их анхаарал тавь. Дундаа ордог муу зантай шүү. Аливаад дасахдаа дэндүү амархан улс шүү. Дэндүү муухай наазгай шүү. Үүнийгээ л больчихвал....

Зочин [192.82.78.202] 2020-12-02 09:19:08

Irged iin uhamsar 00 uls shdee. Yag deglem barij haragdaach

Зочин [122.201.21.208] 2020-12-02 09:07:08

угаасаа төр гэж хэлхэд хэцүү зүйл биднийг удирдаж байгаа биздээ. иргэд нь ч яг сүрэг мал шиг учраас толгой дээр хог шаарнуудыг дахин дахин залаад байгаа биздээ.

suirel [122.201.24.252] 2020-12-02 09:02:41

tymnii uhamsariig songoson gishuudeern belhen harj bolno,


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.