Ө.Шижир: Ерөнхийлөгч төсвийн тодотгол, цар тахлаар улс төр хийгээгүй

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы баасан гаригийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж, авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Вакцин худалдан авах, хуваарилах хүргэх асуудал тусдаа. Энэ хүмүүнлэгийн зээл. Арилжааны зүйлтэй хольж хутгах шаардлага байхгүй.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой улс төр хийгээгүй. Хориг дээрээ ч маш тодорхой дурдсан. 2021 оны төсөвт байгаа үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хуваарилаад эрэмбэлээд, ашигтай байдлаар дарааллуулаад явах нь зөв гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч өмнө нь төсөвт тавьж байсан хоригууд нь энэ үед л тавьж байсан. Яагаад гэхээр УИХ-аас төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилж ирүүлээд тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавьж байгаа. Хориг тавьснаас хойш 14 хоногийн дотор хоригийг УИХ хэлэлцдэг.

УИХ-ын гишүү Х.Булгантуяа: Төсвийн хориг дээр авч хэрэгжүүлж байгаа, хийж байгаа нэлээдгүй ажил байгаа. Цар тахлын хуулиар Засгийн газар хөрөнгө оруулалтаа эрэмблээд эхэлчихсэн юм байна лээ. Цаашдаа нөхцөл байдал хүндрэвэл аль аль хөрөнгө оруулалтаа царцаах вэ гэдгээ шийдсэн. Нийт 897 мянган айл өрх байна. Хүүхдийн мөнгөнд 897 орчим тэрбум төгрөг тавьсан байна. Үүний хажуугаар 243 мянган иргэнд хүнсний талон олгож байна. Бизнесийн салбараа хэрхэн яаж дэмжих вэ гэдгийг судлах ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг тэр чигт нь зогсооно гэдэг эдийн засагт маш хүнд тусна. Энэ цаг үед дэлхийн улс орнууд ч ирэх оныхоо төсвийг ярьж байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтаа дандаа нэмсэн байгаа. Хүнд цаг үед хамгийн том цусны эргэлтээ Засгийн газар өөрөө бий болгох хэрэгтэй. Тэглээ гээд халамж, хамгааллыг бууруулна гэсэн үг биш. Төсвийн тодотгол хийх хэрэгцээ шаардлага гарвал Засгийн газар бэлэн байгаагаа хэлсэн. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс хагас их наядаар нэмэгдсэн.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинуудаас заавал үнэтэйг нь хөөцөлдөөд байх шаардлага байхгүй. Дэлхийн банкнаас зээл авч байгаа нь хөнгөлөлттэй үнээр авах боломж олдож байгаа. Үүнийг Дэлхийн банкнаас ч зарлаж байгаа. AstraZeneca-аас гаргах вакциныг 7 ам.долларт багтаагаад хоёр тунг авна. Бид энэ хөтөлбөрт хамрагдснаар хөнгөлөлттэй үнээр авна. Мөн хүн амынхаа 20 хувьд үнэ төлбөргүй авна. 40-60 хувьд нь хөнгөллтэй үнээр авна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хоригийг хүлээж аваасай гэж бодож байна. УИХ төсвийг баталдаг тодорхой ашиг сонирхолтой. Засгийн газар хэрэгжүүлдэг бас л тодорхой ашиг сонирхолтой. Ерөнхийлөгч улс төржүүлээд байна гэж яриад байна. Ерөнхийлөгч төсөв баталдаггүй, төсөв хэрэгжүүлдэггүй учраас болохгүй байгааг хэлдэг. 300 хөрөнгө оруулалтыг хойшлуулаад хувийн хэвшлээ мөнгөжүүлэх ажил байгаа. Хүмүүсийн зовлонгоор битгий улс төр хийгээч ээ гээд байдаг. Хүмүүсийн зовлонг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц гаргалгааг яриад байна. Дайны үе гэж яриад байгаа. Дайны үед түрээс, цахилгааны мөнгө төлөх гээд явдаггүй. Үүнийг Засгийн газар хариуцдаг.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир: Улсын төсөвт хориг тавих, өвчин цар тахлын байдлаар улс төр хийх ёс зүйгүй хүн Ерөнхийлөгч биш. Сүүлийн гурав, дөрвөн жил 42 сая тонн нүүрс гаргана гэсэндээ хүрээгүй л юм байналээ ш дээ. Хүрээгүй учраас улсын төсвийн орлого тасалдаж л таараа. 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч Засгийн газарт өрх бүрээ дэмжих нэг сая төгрөгийн урамшуулал олгох хөтөлбөрийг танилцуулсан. 18-нд татгалзсан хариу авсан. Түүний дараа Ерөнхийлөгч Сангийн сайдтай уулзаж танилцуулга хийсэн.


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.71.117] 2020-12-05 09:48:50

УИХ-н ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: ЕР-Ч ЭНЭ ХОРИГООРОО УЛС ТӨР ХИЙЛЭЭ ГЭНЭ ҮҮ, БИТГИЙ ХУЦ ГЭВЭЛ ЧИ ГОМДОХУУ, ЕР-Ч УЛСАА БОДОЖ, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ, ИРГЭДЭЭ БОДОЖ ТАВЬСАН ХОРИГ, ДЭМЖИНЭ, ЧАМ ШИГ НАМ БАРААДАЖ УЛС ТӨР ХИЙЖ,АШИГ ХОНЖОО ХАЙЖ ЯВДАГ БИШ БАЙХАА,ХОЛОО ОЧИЖ ХУЦ.

Зочин [66.181.186.247] 2020-12-04 23:26:22

Жонхуу олигтой юм ярьж хийхгүй ээ

Зочин [123.113.158.112] 2020-12-05 05:17:14

erunhiilugch mundag ,AMJILT, avtomat trolluud, ooroosoo icheesei

ямаа [202.179.26.226] 2020-12-04 22:51:09

Асашюра унэхээр шудрага хун юмаа. Еронхийлогчийн зовлохоос больсон нь еронхийлогчтэй таараагуй биш тэнэг зовлохуудээс салж нэрээ цэвэрлэж авсанм байна оноодор мэдлээ. Тэр Ламбаа Болд Шижир гээд бацааны ярьж байгааг нь ээ хоер хуулийг хольж хутгаад л хориг гэснээ санамж болоод 20 хувиа 2-3 жилийн омнохтэй харьцуулж гаргасан гэж содиороод суулдээ юу яриад байгаагаач ойлгохоо байгаад гараа оргож бууж оглоо хоорхий Шижир дарганцар. Боловсрол мэдлэг муутай хун оороосоо илуу мэдлэг боловсролтой хунтэй таардаггуй гэж унэн юмаа. Уг нь Зи байсан боо арай зангарагтай байх байсан болвуу даа. Хурдхан 2021 оны 7 сар болоосой баяраа узэх юмсан.

Зочин [202.126.88.180] 2020-12-04 22:21:22

Зөв асуудал ярьж байгаа боловч МАН нам хүлээн авахгүй улстөржүүлээд байгааг ард иргэд мэдэж бна уу

Зочин [123.113.158.112] 2020-12-05 05:18:33

medwj baigaa ugaasaa l ter sh tee

Зочин [66.181.190.251] 2020-12-04 21:02:23

З. ЭНХБОЛД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БАЙХДАА АРАЙ Л ЗАНГАРАГТАЙ БАЙСАН. Ц. ЭЛБЭГДОРЖ БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦ БАЙХГҮЙ. ГЭДЭГ ҮНЭН БОЛОЛТОЙ. Л. БОЛД ХОРИГ БИШ САНУУЛГА ГЭЖ БАЙСАН. САНУУЛГА ЮМ БОЛ УИХ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН УУ БОЛДОО

zorhin [202.179.26.226] 2020-12-04 20:58:01

Оноодор еронхийлогчийн хориг хэлэлцэхийг узлээ. АН нэртэй гишууду яриад байгааг ч ойлгохгуй байна шуу дээ бурхан минь. 1 сая тогрог орхбурд ог гээд байгаа. мортлоо булгийн дарга нь 200000 тогрогний учрыг олоогуй тамгын даргаас асууж байх юм , шинэ гишуун Туваан, Адьшаа 2 уяач сэтгээннээсээ салаа та 2 одоо ИХ-н гишуу болсоншуу дээ яяар монгол морьтой эрлийз морь уралдуулчихаад монгол морь гэж хэрэлддэг чинь онгорсон.Та 2 парламенннтийн соелд суралцаа г хэлэх цаг нь болчихоод байхад утсаар яриадд, булэг нь завсарлага авч ихсан байхад танхимаас ггарахгуй хэрэлэдээд тэнэгтээд байх, тэгээт санал хураалтанд орохгуй. гарч яваад дараагийн гааль,ноот чолоолох хуралд орж ирээгуйн ард тумний. толоо биш Баттулгын толоо гэдэг илт байна .Ер нь АН байгаа юмуу?????? ??

Зочин [192.82.73.185] 2020-12-04 17:56:23

Япон гээд олон орон иргэддээ шууд бэлэн мөнгө өгснөөр дамаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж тэгээд эдийн засаг нь энэ хэцүү цаг гэхэд өндөр өсөлттэй гарч байгаа. Одоо хүн бүрд биш ч гэлээ хэцүү амьдралтай айлууддаа мөнгөн дэмжлэг үзүүлэх нь ёстой шударга явдал . Eрөнхийлөгч үүнийг л хэлээд байна. Бхс төсөвтөө иргэдээ үнэгүй вакцинд хамруулах мөнгийг суулга төлөвлө гээд байна. ААНүүддээ ч бодит дэмжлэг үзүүл гээд байна. Eрөнхийлөгчийн зөв. Энд ямар ч улс төр алга. Харин тахлын үeд найрыг бол МАН үнэн чанараар нь хийж байна бусуу . Идэж уудгаа татаач МАНЯ

Зочин [202.179.21.194] 2020-12-05 18:30:16

Монгол. Улсын маань дэлхиид эдиин засгаараа 3т ордог улсыг яаж гүйцэх билээ Хэрэв янз бүриин юмаа танаад мөнгө босгодог юм бол энэ мөнгө нэхээд байгаа хүмүүсииг ажилд орох боломжоор хангахын тулд аж ахуйн нэгжүүдээ л дэмжих хэрэгтэй байна Ерөнхиилөгч сая төгрөг өгье гэж ард түмэнд таалагдах соннуулиин суртачилгаа хииж баыхын оронд аж ахуйн нэгжүүдээ дамжихын тулд банкуудын мөнгө хүүлэлтииг зогсоож зээлиин хүүг багасгах зхх зээлиин өрсөлдөөнииг улс төриин хамаарлаас гаргах ,иргэдииг ажлын баыртай болгох талаар дорвитой санаачлага гаргаад зүтгүүлсэн бол сайнсан Нөгөө өөриинх ярьж сонгуульд гарсан амлалт оффшорын мөнгө оруулж ирэх ажил нь юу ч байхгүй Тэр мөнгүүд орж ирсэнсэн бол бил гаднаас зээл тавих ямарч шаардлаггүй байхсан Тэгэхэд сая төгрөг өгнө гэж хэрүүлиин алим тарьчихаад тэр санаачлагыг нь хамгаалах гэж АНнамынхан хүмүүсиин хиисэн ажлыг баримт нотолгоогүй хоосон үгээр мушгин гуйвуулж үгээ барцгааж суух юмТэд цөмөөрөө л ард түмэнд хайртай хүмүүс болцгоож хорио цээриин дэглэмииг үзэн ядацгааж муулцгаах юм Харин ч Хүрэлсүхиин ЗГ сайн ажиллаж 10сар короногүй байж хэвиин чөлөөтэй ажиллацгааж гадаадаас өчнөөн мянган иргэнээ авч корона гарсан ч гэсэн өдии зэрэгтэй тогтоон барьж байгаад уур нь хүрээд байгаа юм шиг л байх юм Тэд яаж ЗГыг муулах вэ гэж л үгээ барж байна даа Энэ бүхнииг ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна

Зочин [103.26.194.223] 2020-12-04 17:22:51

Ерөнхийлөгчийг ер нь 2 дахь удаа нь сонгож хэрхэвч болохгүй, дэвшүүлж ч болохгүй юм бхйна, 2 дахь буюу сүүлийн 4 жилдээ л хамаг дээрэм тонуул, хулгай луйвраа хийдэг юм байна, Монголчууд Урьдах ерөнхийлөгчөөс тов тодорхой харлаа үзлээ мэдлээ, одоо болоо!!!!!!!!!!

Зочин [123.113.158.112] 2020-12-05 05:22:03

NAN-s erunhiilugch garch Yaasan ch bolohgui yum baina, buzar zavaan hognuud ugaasaa l iim baisan, shuumagnii buus tolgoid garchihaar Yaana dee

Зочин [64.119.24.50] 2020-12-04 14:40:37

Женко увсынханыг дэмжиж Батбаярыг шез-ийн дарга болгож, сумяад хөдөлмөрийн баатар, балжиннямд ардын багш цол олгосон. одоо з.энхболдыг огцоруулж жоохон хүүхдүүдийг том дарга болгоод ер нь угтаа бол 21 оны сонгуульд ялагдах байхаа!

зочин [66.181.161.85] 2020-12-04 13:20:27

Хөөрхий амны нь салиа арилаагүй чи юу мэдэх вэ дээ, харин чамайг хэрэглэсэн гондом шиг хаях цагт л чи ухаарна.

ЗОЧИН [124.158.95.14] 2020-12-04 13:11:14

ЭНЭ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ГЭХ ПАМПЕРСТАЙ БАНЬДИ ҮНЭХЭЭР ЖУЛЬДАЖ БАЙНА ДАА, ЗИКА ЭНХБОЛД НЬ ХАРИН ЗАНГАРАГТАЙ ХОРЛОНТОЙ, ХЭЛЖ БАЙГАА ҮГ НЬ ДААЦТАЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ??? ЭНЭ ШИЖИР ГЭХ ЦҮНХ БАРИГЧ ПАЦААН ҮНЭХЭЭР СУЛ СУВС ШИГ БАЙГААГ БАТТУЛГА МЭДДЭГ БОЛОВ УУ???


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.