Замын-Үүдээр шахмал түлшний түүхий эд, эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд тээвэрлэнэ

Aдмин / Хууль

“Ковид-19” цар тахлаас үүдэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр /2020.12.04/ болов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах,

-Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул “С” зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 мянган жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах,

-УОК-оос “Тайван зогсоол”-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах,

-Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах,

-Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах,

-Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих,

-Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.4] 2020-12-07 10:12:27

ҮХРИЙН БААСААР Л БАРЬЦАЛДУУЛЧИХМААР ЮМ ХАНГАЙД ХОГ НЭГЭЭРЭЭ БАЙНА ЗӨВХӨН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ Л ГАРАХ БАЙХ ДАА

зочин [203.91.115.52] 2020-12-06 14:04:18

Монголд шахмал түлшний барьцалдуулагч хийх материалыг нээж гаргасан гэж аль зун сонссон санагдана.Тэр маань дэмжигдээгүй унтраа юу.

Bilguun [66.181.189.92] 2020-12-06 10:43:22

bulj baina

Зочин [203.91.115.54] 2020-12-06 08:55:47

Ямар хүнс авах юм бэ

Тулга [202.126.90.59] 2020-12-05 19:50:06

10 аад хоногийн өмнө ЗТЯ ны дэд сайд тэргүүтэй 2,3 н жиптэй нөхдүүд 2 хоног Цагаан хадаар эргэлдээд л явсан одоо болохоор сайд нь судалгаа хий гэх юм тэр дэд чинь салхилж явсан юм уу.....

Энхээ [66.181.177.84] 2020-12-05 18:08:15

Хятадаас шахмал түлшний ямар ямар түүхий эд авдаг юм бэ ? Утаа тийм их багасаагүй , дээр нь улам муухай үнэртэй болчихоод харшил өгөөд байх юм , Илүү хортой болчихсон юм биш үү гэж хардаж байна , Агаарын чанарын хяналтын байгууллага хариулт өгөх хэрэгтэй байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.