Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.140] 2021-01-15 05:38:43

Мэдрэл монголчууд мөсөн дээр яваад цөмрөөд үхнэ биз.

Zochin [87.66.142.201] 2021-01-15 05:28:12

Мөсөн дээр явдагаа болиод гүүр барьж болдоггүй юм уу, алийн болгон 19 зуунд амьдрах хүмүүс вэ

Идэр 9 дууслаа [64.119.27.194] 2021-01-15 03:47:22

Худлаа шаахаа больчих. Усны хөлдөх температур өөрчлөгдсөн гээд зарлачихаач, нэгмөсөн!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.