Дарга нараа сүржигнэхээ боль! Тансаглалаа зогсоо!!!

Aдмин / Эдийн засаг

2012 онд Си Зиньпин Хятадын Коммунист Намын дарга болонгуутаа эхлүүлсэн шинэчлэлийн нэг нь авлигатай тэмцэх явдал байв. Тэрбээр албан тушаалтнуудад дараах 8 зүйлийг шаардлага болгон тавьсан.

1. Хоосон дүр үзүүлж улаан хивс дэвсэж, алга ташин сүржигнэхээ боль! Энэ бүхний араас тансаг хүлээн авалт, дуу хуур, цэцгийн баглаа үргэлжилдэг тул зогсоо!

2. Арилжааны ямар нэг ажиллагаанд сүр болон оролцож тууз хайчилж нээлт хийхээ боль! 3. Гадаад аяллаа цөөлж олон хүн дагалдуулдан сүржигнэхээ боль!

4. Баримт бичгийг цөөлж олон нийтэд тодорхой ойлгомжтой, чанартай төлөвлөж гарга!

5. Зам хааж дохио хангинуулан урт цуваа дагалдуулан сүржигнэхээ боль!

6. Хувийн сурталчилгаа, чухал шаардлагатай биш бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч сүржигнэхээ боль!

7. Намтар, дурсамж дурдатгал гээд хувийн чанартай хэвлэмэл сурталчилгаагаа боль!

8. Машин тэрэг, байр байшин, аялал зугаалга гэж үрэлгэн загнахаа боль!

Энэ шаардлагыг албан тушаалтнууд тоглоом шоглоом мэт хүлээн авсан боловч хэсэг хугацааны дараа “тоглоом биш” гэдгийг ойлгосон бөгөөд “нэг бол ёс суртахуун, эсвэл бууны сум” гэдэгтэй тулсан. Түүнчлэн Си дарга төрийн албаны болоод бусад тансаг зэрэглэлийн хүлээн авалтыг ердөө нэг шөл, дөрвөн хоолтой байхаар зааварласан нь хүртэл гайхашруулжээ. Гэвч энэ бүхний эцэст ердөө ганцхан жилийн дотор буюу 2013 онд тус улсын хэмжээнд 160 тэрбум ам.доллар хэмнэж чадсан гэж Х.Өлзийбаярын орчуулсныг хүргэлээ. Дээрх байдал монголд яг эсрэгээрээ байгааг хэрхэн засч залруулах вэ??? Татварын мөнгөөр тансаглаж, цалингаа нэмж, үнэтэй тавилгаар өрөөгөө чимж, хөвсгөр хивсэн дээр тарвалзан суугаа монголын дарга нарт хатуу диктатур хэрэгтэй байна.

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.98] 2021-01-18 13:23:30

shuurah heregtei bna. buur har salhi taviulj shuurna shuu

зочин [64.119.26.62] 2021-01-18 13:22:35

Уг нь үүнийг л ард түмэн Хүрэлсүхээс хүссэн юм даа.заримдаа үзэл бодлоо огцом илэрхийлэвч ажил болох нь бага юм.наад хэдэн сайд ,дарга нараа сайн базаач ЕС даа

ЗОЧИН [202.179.24.90] 2021-01-18 22:52:48

УГ НЬ ХҮК ЦАВЧИНА ГЭЭД Л БАЙСАН. БАС БИ ШҮДГҮЙ БАЙНА ХАЗАЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД Л БАЙСАН. ОДОО ХАРИН ДУТУУ СҮХДЭЭД Л УНАГААД ЦААДАХ НЬ ЖАРГАЛТУЛГААС ЭХЛЭЭД БОСООД ИРЭХ. ШҮДГҮЙ АМААРАА ХҮЛХЭЖ ХҮЛХЭЖ ЗАЛГИЖ ЧАДАХГҮЙ НУЛИМЧИХААД БАЙХ ЮМ. ХИЙМЭЛ ШҮДТЭЙ БОЛМООР ЮМ.

иргэн [66.181.191.245] 2021-01-18 11:56:15

Түрүүчийн хүмүүсийн сэтгэлийн зовнилтой санаа нэг байна.Нэг л зүйлийг манайхан маш сайн бод!!! Энэ бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйл :Ерөөс МАН гэдэг шуналын маш том хар хүчний гай юм. Энэ хар хүчин байсан цагт,ялангуяа одоогийнх шиг төр засгийн эрхэнд гарчихаад лураараа дургиж байгааг " масс" гэж нэрлэгддэг бүлгийнхэнд сайн ойлгуулах хэрэгтэй.БАС ХЭЛЭХЭД::тӨРИЙН БОЛОН ТӨСВИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС СУУДЛАА ХАМГААЛЖ БАЙХЫН ТУЛД СОНГУУЛИАР ЭНЭ ХАР ХҮЧНИЙГ ДЭМЖИН САНАЛАА ӨГДӨГӨӨ ЭХ ОРОНЧ САНААЧЛАГА ГАРГАН БОЛИМООР БАЙГАА ЮМ.

Зочин [202.9.46.46] 2021-01-18 15:07:17

Ок ок

Нэгхэн удаад олдох шаанс, боломж юмдаа. [202.131.225.53] 2021-01-18 09:39:45

Амьдралдаа сайндаа л НЭГХЭН УДАА дарга болох юм чинь УДААН байхыг хичээе, үүний тулд дээд дарга нараа улсын болон хувийн мөнгөөр сайтар хахуульдна, тэгэж байж ажил дээрээ тогтно. НЭГХЭН УДАА дарга болох юм чинь улсын мөнгөөр сайтар тансаглана, гадаад явна, дэлхийг үзнэ. НЭГХЭН УДАА дарга болох юм чинь улсаас өөртөө хэрэгтэй зүйлийг салгаж авна, ах, дүү нартаа авч өгч, түүгээрээ дараа нь амьдарна. НЭГХЭН УДАА дарга болох юм чинь хүүхдүүдээ гадагшаа сургуульд ... Гэтэл 4 жил өнгөрч дараагийн НЭГХЭН УДААГИЙН даргыг миний оронд ирүүлчихнэ.

Зочин [202.9.46.221] 2021-01-18 04:41:28

Энгийн байгууллагын удидлага, дунд шатныхан хүртэл ... Адуу үргэхэд илжиг тожигнохоо больцгоо. Монголын анхан, дунд, дээд шатны бүх байгууллагууд болон бид бүгдээрээ хэмнэлтийн горимд 3 жил амьдрахад нийгмийн болоод хувийн маш их баялгийг хуримтлуулж чадна. . Мөн дотоодын үйлдвэрээ дэмжсэн бодлого хэрэгжвэл бүр их амжилтанд хүрнэ.

Зочин [202.126.89.192] 2021-01-18 03:22:13

5хүн 10хоол захиалаад идхийн идээд үлдээгээд явдаг байсан одоо тэгэхгүй яг идэх хэмжээндээ захиална шал өөр болсон байналээ хятадууд

Зочин [203.91.115.42] 2021-01-18 02:41:18

2021 оны сонгуулиар Си эсвэл Ким 2-ын аль нэгийг 6 жилээр сонговол яасийм бэ?

Монгол хуилбар [66.181.191.57] 2021-01-18 02:22:59

Элдэв төрлийн ой тэмдэглэж, том том шагнал өгч, хавтгайран архидахаа зогсоо. Байнга бөх, морь ярьж хот хөдөөгүй найр наадам; овоо тахилга хийж төрийн мөнгө үрж, ажил төрөлөө цалгардуулахыг зогсоо, зогсоо ! Одоо хүннү, чингис ярьж, аялал жуулчлалд мөнгө үрэх цаг огт биш, яаж энэ цар тахал, хүмүүсийн талхны мөнгийг нь дэмжихээ бодох цаг ирлээ. Сэрцгээ.

Зочин [202.9.46.64] 2021-01-18 01:49:40

Манайх яагаад ийм зарчмыг хэрэгжүүлж болдоггүйн бэ болон ш дээ хамгийн түрүүнд 76 н даргийн оронтойг байхгүй болгоод дараагийн шатандаа аль ч ямар ч салбарт дарга гэх үндэслэлээр болсон болоогүй оронтойг зөөлөх хэрэгтэй

Зочин [64.119.23.213] 2021-01-18 01:44:57

Хятадыг жишээ авах шаардлагагүй монголын төрд гарсан хэний ч мэдэх асуудал тансаглалын олон тендэр зарлаж байгааг хүрэлсүх хоосон ажиглаж суугаа шзү

Ард түмэн [66.181.177.93] 2021-01-18 01:34:29

Тэмцэлгүй ноомой ард түмэн мөхдөг.

Зочин [66.181.185.88] 2021-01-18 01:25:52

Хүүкийн шударга ёс нэг иймэрхүү байна даа

Зочин [66.181.182.193] 2021-01-18 00:53:27

Томилогдон ирсэн дарга нар бүгд өрөөндөө засвар хийж тавилгаа сольдгийг нь харахаар тэдэнд ажилдаа огтоос оо ч сэтгэл гаргахгүй байгааг нь ажиглагдмой гэж. Гоё өрөөнд суугаад авилга авах гэж ирсэн мэт. Улсын мөнгө, миний татварыг дэмий зүйлд үрмээргүй бна ГАНГАН ДАРГА НАРАААА!!!!!

Зочин [202.126.89.57] 2021-01-18 00:45:09

Хүрэлсүхийн долоогч нар чимээгүй байна уу тансаглаж л байг манай дарга нар гэсэн байдалтай

Зочин [202.9.46.46] 2021-01-18 15:06:43

яг үнэн


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.