Улсын аварга С.Мөнхбат: Баяр наадмын тухай хуулийн төслийн ард цөөхөн хүний ашиг сонирхол харагдаж байна

Aдмин / Спорт

МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулснаа олонд ил болгосон. Дээрх хуулийн төслийн ард нийт бөхчүүд бус цөөхөн хүний эрх ашиг яригдаж байна гэх шүүмжлэл гарсан. Бид Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаас тус хуулийн төслийн талаарх байр суурийг нь сонслоо.


-МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна лээ. Төслийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Харин төсөл гэх зүйлийг боловсруулаад олонд ил болгосон байна лээ. Хэн ийм төсөл боловсруулав гээд холбооноос тодруулахад “Зүгээр л бичсэн юм” гэх зүйл ярьж байсан. Зүгээр л бичээд олон нийтэд ил зарладаг зүйл биш л дээ. Хорио цээр гайгүй болоход бөхчүүд уулзаж санаа бодлоо нэгтгэж төсөлд саналаа оруулах төлөвлөгөөтэй байна. Төсөлтэй танилцахад ард нь цөөхөн хүний ашиг сонирхол л харагдаж байна лээ.

-Тус төсөлд улсын наадмаар 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн бөхөд улсын хурц арслан цол олгох тухай дурдсан байсан. Үүнтэй холбоотойгоор 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба гээд аваргуудын цолыг хурааж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бөхийн хүрээнийхэн ярьж байна. Энэ асуудлаар та тайлбар авсан уу?

-Улсын аварга Ч.Санжаадамба яг энэ асуудлаар МҮБХ-руу хандсан юм билээ. Өмнө нь 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн цолыг хураахгүйгээр цаашид мөрдөөд явна гэх байр суурийг МҮБХ-ны зүгээс илэрхийлсэн юм шиг байна лээ. Энэ заалт ч түрүү үеийн бөхчүүдийн амжилтыг үгүйсгэж байгаа л асуудал. Хувьдаа би огт дэмжихгүй байна. Дахиад л эрэмбэний маргаан үүсэх суурийг тавих гээд байна.

-Хуулийн төслийн ард хэд хэдэн хүний эрх ашиг анзаарагдаж байна. Хэрэв төсөл батлагдвал улсын гарьд Б.Гантогтох улсын арслан цол хүртэх зохицуулалт харагдаж байна лээ. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Тийм байсан. Цол дүйцүүлж олгох асуудалд болгоомжтой хандахгүй бол дагаж гарах хор уршиг их байдаг. Дээрх төсөлтэй танилцахад Б.Гантогтох гарьдад улсын арслан цол өгөх нөхцөл үүсэх юм билээ. Хэрвээ тийм бол улсын наадамд дөрвөн удаа тав давсан Булган аймгийн харьяат улсын өсөх идэр начин Э.Энхбатад улсын харцага, гурван удаа дөрөв давсан аймгийн арслан А.Отгонбаатарт улсын начин цол дүйцүүлж олгох бололцоотой ч болж байгаа юм шиг. Энэ мэт зүйлсийг сайтар тооцох хэрэгтэй. Хууль батлах дээд байгууллага УИХ-д суугаа гишүүд маань бөхийн талаар ямар ойлголттой байгаа билээ. Бидний эрх хаана ямар тохиолдолд хөндөгддөг билээ гээд энэ мэт зүйлсийн талаар ойлголт дутмаг байдаг шүү дээ. Бөхчүүд дотроо зөвлөж, нягтлаад төслөө өргөн барих нь зөв. Хэсэгхэн хүмүүсийн эрх ашгийнхаа төлөө төсөл бичээд бөхчүүдийн нэр барьж явах нь зүйлд нийцэхгүй. Ер нь тэгээд өмнөх тохиолдлуудыг анзаарахад цөөхөн хүний эрх ашигт нийцсэн төсөл боловсруулж батлуулдаг, зөвхөн өөрсдийнхөө барилдааны арга барилд зориулсан дүрэм гаргаж амжилт үзүүлж ирсэн байдаг шүү дээ.

Үр дүнд нь өнөөгийн монгол бөхийн үнэ цэн унаад байна. Энэ удаад бол чимээгүй өнгөрч болохгүй гэж хувьдаа үзэж байгаа. Жишээ нь, МҮБХ-ноос боловсруулсан энэ төсөл батлагдлаа гэж үзвэл улсын наадамд ганц ч удаа түрүүлж үзээгүй хүн аварга цол хүртэх нөхцөл байдал үүсэхээр байна. Үндэсний бөхийн энэ том цолны нэр хүндийг ингэж үнэ цэнийг алдагдуулж хэрхэвч болохгүй зүйл.

-Хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдлаа гэж үзэхэд эрэмбэний маргаан дахиад эхлэх төлөв анзаарагдаж байна лээ. Үүнийг засч залруулах гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?

-Эрэмбэний асуудал эргэлзээтэй хэвээр байна. Эрэмбэ тогтоохдоо эрт үед амжилттай барилдаж байсан хүмүүсийн амжилтыг үнэгүйдүүлдэг муухай жишиг тогтоод байна л даа. Жишээ нь, монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх барилдааны үеэр миний бие О.Балжинням багшийн өмнө эрэмбэлэгдэж гарч байсан. Би ч тухайн үедээ санаа зовж багшийнхаа өмнүүр алхаж зүрхлээгүй, холбогдох хүмүүст нь хэлж араас нь гарч байлаа. Энэ мэт алдаа дутагдлуудын гор нь ахмад үеийн сайхан бөхчүүдээ хүндэтгэдэг уламжлалыг эвдэж байгаа юм. Залуу бөхчүүдийн ухамсарт асар сөргөөр нөлөөлж байна. Цолтой улсаа хүндэлдэг уламжлал ч алдагдахад их ойрхон ирээд байна шүү. Тэр дөрвийн давааг оноолтоор барилдуулж байгаа асуудлыг би огт дэмждэггүй юм. Хүний олон жил хөдөлмөрлөж авсан цолыг үнэгүйдүүлж байна. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлснийг нэг талаараа үл ойшоож байгаа асуудал гэж хардаг юм. Өндөр цолтой хүн барилдах бөхөө амлаж авдаг уламжлагдаж ирсэн зүйлийг эвдэж байна. Нөгөө талдаа ид сайн барилдаж байгаа залуу аймгийн цолтнуудыг аварга арслангуудтай оноож урам зоригийг нь мохоох асуудал ажиглагдаж байгаа. Өнөөх залуус нь эрэмбээ ахиулж аварга, арслангуудын амнаас гарах гээд хөдөө орон нутгийн наадамд явна. Зарим тохиолдолд найраа ч хийж байна. Уул нь дөрвийн давааны оноолт чинь бөхийн найрааг таслан зогсоохын тулд хийгдсэн ажил биз дээ. Гэтэл үр дүн гарахгүй байна. Иймэрхүү асуудлуудын уршгаар нь үндэсний бөхийн нэр хүнд унаж байгаа юм. Энэ бол МҮБХ-ны өмнөх удирдлагууд нь ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, үндэсний бөхийн хөгжлийн төлөө бус Монгол бөхийн өргөө гэх байшингийн төлөө л тэнд сууж байсныг илтгэж байгаа хэрэг.

-Энэ их өв соёлыг цаашид хэрхэн авч явах вэ. Зөв замд орох гарц гаргалгаа юу байна?

-Мэдээж энэ цагт барилдаж буй бөхчүүдийн үүрэг оролцоо чухал үр нөлөөтэй. Үүний хажуугаар энэ их өв соёлыг хамгаалахад үндэсний бөхийн талаар мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй гэж хувьдаа үздэг. Сэтгүүлчдийн дуу хоолой үндэсний өв соёл монгол бөхийг зөв замд хөтлөхөд чиг нэг байгаасай гэж хүсдэг юм.

-Үндэсний бөхөд өөр нэг тулгамдаад байгаа асуудал допинг. МҮБХ-ноос сая боловсруулсан төсөлд допингийн эсрэг дорвитой арга хэмжээ авсан зүйл заалт харагдахгүй байна лээ. Допингийн хэрэглээ үндэсний бөхөд хавтгайраад байгаа нь олон жишээнээс харагддаг шүү дээ. Үүний гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?

-Хэсэг бүлэг хүмүүс үндэсний бөхөд допингийн хэрэглээг зөвшөөрье гэх зүйл яриад явж байгаа сураг дуулдсан. Ийм асуудал байж хэрхэвч таарахгүй. Энэ хортой бодис үндэсний бөхийг мөхөлд хөтөлнө. Үндэсний бөх удам дагадаг. Өнөөдөр барилдаж байгаа залуус бүгд л бөхийн удамтай. Аав нь ч юмуу өвөө нь нутаг орондоо барилдаж байсан л хүмүүс байдаг шүү дээ. Үүнээс цааш бидний үр удам л үндэсний бөхийг үргэлжлүүлээд авч явна. Харамсалтай нь энэ цагт барилдаж байгаа бөхчүүдийн зарим төлөөлөл есөн бусын хор хэрэглэж энэ өв соёлыг бараантуулж байгаад нь харамсах сэтгэл төрөх юм. Допинг гэдэг хүний үр удамд асар хор нөлөөтэй зүйл. Иймээс үндэсний бөхийг маань цаашид хэн авч явах билээ гэдэг асуудал дээр бөхчүүд маань ухамсарлаж энэ хортой зүйлээс татгалзахыг уриалж байна.

Хэсэг бөхчүүд допингийн эсрэг дуугарч тэмцэж шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр бөхчүүдийн байр суурь хуваагдмал байх шиг. Сүүлдээ гал дотроо ч үл ойлголцох байдал үүсэх гээд байна. Допингийн эсрэг дуугарсан хүмүүсийг хавчих бодлого ч яваад байна уу гэж зарим тохиолдолд бодох юм. Ер нь шуудхан хэлэхэд, үндэсний бөхийг одоо л цэвэрлэхгүй бол шударга бус байдал нүүрлэчихээд байна. Цөөхөн хүмүүс л хөдөлмөрлөж зүтгээд байдаг.

Нөгөө талд амар хялбар аргаар нэрд гарахыг санаархсан, бай шанд шунасан хүмүүс янз бүрийн бодис хэрэглэж бусдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг болжээ. Хүчтэй допинг хэрэглэснээ ч эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай хуйвалдаж нуун дарагдуулдаг болсон байна. Энэ бүхний эсрэг дуугарахад хоорондоо хэрэлдээд ч байгаа юм шиг ойлголт нийгэмд төрүүлэх юм. Удахгүй хөл хорио гайгүй болох биз. “Их эе”-ээ зарлаж энэ бүх асуудлаа нэн даруй цэгцлэхийн төлөө хуралдана даа.

-Цагаан сараар чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн жилийн тухайд Сар шинийн барилдааныг зохион байгуулаагүй өнжсөн шүү дээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан болох нь шиг байна. Мөн МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнд л ач холбогдол өгч том барилдаан зохион байгуулах гээд байна уу даа л гэж ойлгосон.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:28

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:28

Зочин [150.129.143.20] 2021-02-28 16:30:05

увсынханы боловсруулсан төсөл.

Зочин [66.181.189.69] 2021-01-26 08:34:08

Хэрвээ найраа хийдэггүй байсан бол энэ олон улсын цолтон төрөх байсан болвуу

Зочин [202.126.89.198] 2021-01-26 07:59:57

bohiin ner hundee sergeej chadahgui .nuuh ni avaha geed nudiig soholvol tegeed duusaa

zochin [80.216.80.252] 2021-01-25 21:03:40

ingej nervyej bhaar bugdeeree buh uzehhui l bval boloh bh daa gej bodhiin

Зочинболсонн [202.55.188.87] 2021-01-25 14:56:23

Үндэсний бөхийг хуучин уламжиллаар нь байлгайх хэрэгтэй барьц сонгох 4 давааны нугалаа мөн 3 ын даваанд аймаг цэргийн цолтой бөхчүүд ам авдаг байсан уламжилал цолны найраа байхгүй болгоно гээд харин үнэ ханштай болгосон мөн залуу бөхчүүдийг дарж авах арга болсон мөн хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа шүү

ip [202.21.100.210] 2021-01-25 08:17:43

ene 1024 oo l bolichih heregtei. bainga 512 buh barildahad yamarch asuudalgui

Зочин [59.153.115.238] 2021-01-25 07:56:14

Өмнөх холбоо муу байсан. Байшин савны төлөө байсан гэнэ үү. Энэ яаж ийм юи ярьж чадаж байнаа. Бөхийн нэр хүнд хөгжил сайн байсны үндсэн дээр л энэ өдий зэрэгтэй орох оронтой, унах унаатай байгаагаа ойлгох хэрэгтэй. Хуучин удирдлага муу ажилсан бол энэ нөхөр баянхошуунд сүү зараад л байж байсан байх даа.

Зочин [59.153.114.17] 2021-01-25 06:05:21

БУРУУ АЖИЛЛАДАГ САЙХАН МАХАН ТОЛГОЙНУУД АВАРГУУДЫН ДОТОР НИЛЭЭН БИЙ ШҮҮ

Zochin [66.181.161.48] 2021-01-25 05:51:16

Ene mongol bohiig mongo buhii humuus l evdeed buur boh uzeh hungui shahuu bolgoj baina umnugovi aimagt nutgiin neg gaigui buh garaal irne ajnai baterdene avaal aash zan ni evdreel songuuliin ajild ni guigeel doloogch bolool yvaad baihiin yahav sanhuu munguur ni unen sanaanaas demjij baival bolj l bna uls torluu chireed baidgiig l boliulmaar bna shuu

Ха ха [202.126.88.37] 2021-01-25 02:19:28

МӨНХБАТАА ЧАМАЙГ ХЭН ГЭДГИЙГ БҮГД МЭДНЭ, ХУДАЛ ЖУДАГ ДҮР ЭСГЭДЭГЭЭ БОЛИОРОЙ. Цэ/бат сайдаас мөнгө аваад хандивлана. ДҮР ЭСГЭХ ЧИНЬ ХЭТРЭЭД БАЙНА. САНЖААДАМБА ТА 2Н ЮМ УНШДАГГҮЙ ЧИНЬ ТЭР. ХУУЛЬ ГАРСАН ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨГДӨГДӨНӨ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙХААР ЮУ ХЭЛЭХ ВЭ ДЭ. ТЭР ТӨСӨЛД ЧИНЬ ЧИНИЙ ЦОЛЫГ ХУРААЖ хурц АРСЛАН БОЛГОНО ГЭСЭН ҮГ, ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БАЙНА ЛЭ КККК

Зочин [66.181.161.52] 2021-01-25 05:18:32

Худлаа ярих хэрэггү

ЗОЧИН [202.126.88.145] 2021-01-25 01:45:46

БӨК ГЭДЭГ НЬ ХОГНУУД БОЛСОН ХҮН ЧАНАР БОЛ БҮР БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ АВАХЫГ Л БОДДОГ БОЛСОН ШУНАЛЫН ТУЛАМНУУД

ё [64.119.25.185] 2021-01-24 17:07:35

Здаа та нар сонин биш байна. Корона энэ тэр гээд УИХ-д шийдэх юм өчнөөн юм байхад хэдэн явдаг жорлонгийн асуудал хэнд хэрэгтэй юм.

Mongol [122.201.22.184] 2021-01-24 13:04:32

2019 oni bayar naadamiin zarim bohchuuded tsoliig ni yagaad nohoj olgohgui bna zarimd ni nohon olgochood

Зочин [195.46.106.44] 2021-01-24 11:18:33

Бөхийг мэдэхгүй юм. Ахмад үеэ үнэгүйдүүлдэг амбицтай чөтгөрүүдийн санаа аль ч салбарт яваад байх юм. Борвиныхоо баасыг арчиж чадахгүй гэдэг билүү амных нь салиа арилаагүй чацагануудыг амбицалсан газар бүрд нь нам дарж байх хэрэгтэй. Чадвартай, боловсролтой , залуусаа дэмжилгүй л яах вэ. Юу ч мэдэхгүй чадахгүй байж алдар нэр, албан тушаал, шагнал горилсон арьснуудыг газар газар нь байранд нь тавьж бай. Шудрага ёс, хүмүүжил 2 хүнд хамгийн чухал шүү.

Зочин [202.9.41.8] 2021-04-26 16:41:59

4 ын давааг амлууляа харцага гарьд цолыг халяа барьцыг хажуу гаас бариулья шуудаг суга хонхор

Batbayar [202.126.90.89] 2021-01-24 01:47:31

Onoolt bhgui bol utgaggui bolno. Bas 4 iin onooltiig boliulah sanaatai. Sanaa ni huurhii bas nachin asuudalgui turuulchih sanaatai.

Зочин [172.58.143.253] 2021-01-23 23:43:20

МОНГОЛ БӨХИЙН УЛАМЖЛАЛ, НЭР СҮРИЙГ ГУТААСАН ЯВДАГ ЖОРЛОНГУУДАД ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ТА НАРЫГ ЁС ЖАЯГАА ДАГАДАГ, МОНГОЛ ЭРИЙН ЖУДАГТАЙ БОЛСОН ЦАГТ ЧИНЬ ХҮНДЭЛНЭ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ДАЛД ОРЦГОО. АДАГЛААД ЗӨВ СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭВЖ ШАВДАГ БӨХ Ч ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН БАЙНА.

toili [83.215.197.107] 2021-01-23 21:05:45

said eswel ulsin niislel ulaanbaatar hotin zasag darga boloh heregtei

Зочин [80.148.22.12] 2021-01-23 14:13:20

Сэтгэгдэл орохгүй бна

Zocjim [66.181.191.100] 2021-01-23 11:30:00

Pizdaanuud. Alalts group

монгол [192.82.71.204] 2021-01-23 14:16:12

монгол эрчүүд дуусаж байнадаа бөх байхгүй бол монгол байхгүй одоогын тиркотой баньд нар христын сүмд яьдаг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүүхнүүд энэ монгол маань юү болоод байна даа

зочин [64.119.20.172] 2021-01-23 10:52:59

Эдэнд таалагдах юм байхгүй дээ, хэрүүл нь ч дуусахгүй, ийм юмнуудыг машин тэрэг, байр сав, цэрэг цагдаагийн цолоор байлаад байдаг бөхөөсөө тэнэг гаруудыг л гайхаад барахгүй юм даа, ямар нэг эрх ашиг юм байдаг л юм байлгүй дээ

hyn bygdiig behiin holboog muulaad yahab dee!!! [148.60.92.227] 2021-01-23 10:28:47

Behchyydiin hybid ene abragiin helj baigaa sig asig sonirhol gej yu baihab dee!!!ene bol hydlaachyyrhal tyynii l bodol?Behchyyd bol eremgii daichin saihan barildaan yzyylne gej gardag manai manlai saihan abyastai tamir hychnii zaluus syy dee!!tedendee hargyi saihan barildaand ni jaahan zeb zohichyylalt oryylah ni chyhal jaahan sine chag yed eerchilelt heregtei ni ynen baih aa!!Behiig abch yabah yhaand ydirdlaga ni sain ajillah bolno gedegt itgeltei bainaa!hyychin Nyamdorj nariig ta nar bisgyi l muulsan yu doloob doo!!ted ajilaan hiij l zeb siidbert hyreh gej ikhe ch hicheesen syy dee!!!hyn hynii aransind tohirch ajillana gedeg ene sine yed daanch berhseelteiye?...

Зочин [66.181.184.224] 2021-01-23 10:11:58

Үнэ хүндгүй хэдэн бацаанууд. Энэ байшин сав, машин тэрэг өгөхөө байчихвал барилдах хүн олдохоо болино доо!!!

МӨНХБАТ АВРАГАД [202.179.24.242] 2021-01-23 09:14:42

ТИЙМЭЭ ... БҮХ БӨХЧҮҮДЭД 100 ХУВЬ ТААЛАГДДАГ ДҮРЭМ ХААНА Ч БАЙХГҮЙ ... НЭГД... . ХОЁРТ ОДОО БАЙГАА ХОЛБООГОО Л ДОДОМДООД САЙЖРУУЛААД ЦААШ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ГУРАВТ ЦОЛ ЭРЭМБЭ, БАРЬЦ, ХОЁР ДӨРВИЙН ДАВААНЫ НУГАЛАА, НАЙРАА , ДОПИНГ... ЭДГЭЭР АСУУДЛУУД ДЭЭР ЯГ Л ОНОВЧТОЙ , ОЛНЫ ДЭМЖЛЭГ АВАХ ЗӨВ ГАРЦ ГАРГАЛГАА БАЙВАЛ ТЭРИЙГЭЭ Л ХЭЛ, ТАЙЛБАРЛА, ОЛОНД ХҮРГЭЭД ҮЗ.... ЭНҮҮХЭНДЭЭ ГЭХЭД БАЯНАА АВАРГЫН БОЛОН СҮХБАТ , ГАНТОГТОХ НАРЫГ ИНГЭЖ Л НЭГ УДААДАА АРГАЦААХГҮЙ БОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ. ДАХИАД 30 ЖИЛ ХЭРЭЛДЭНЭ. ГАРЦ ГАРГАЛГАА Ч ОЛДОХГҮЙ . МӨНХБАТ АВРАГА МИНЬ.

01 [64.119.25.78] 2021-01-23 09:08:19

АВРАГУУДЫН ЗӨВЛӨЛ ГЭДЭГ БАЙГУУЛАГ БАЙГУУЛАЖ ТЭД АСУУДАЛ ДҮРЭМ ЖУРМААН ШИЙДЭГ БАЯНМӨНХ АВРАГ АХЛАГ БӨХ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ХУДЛАА ХУЦАХААН БОЛОХ ХЭРЭГТЭЙ МАХАН ТУЛАМ БОЛСОН ТЭНЭГ БӨХЧҮҮД ОЛОН БОЛОО УРАН САЙХАН БАРИЛДААН МБХЛӨӨ

Юун тэнэг төсөл бээ. [64.119.20.161] 2021-01-23 08:48:34

10 давсан бөхчүүдийн цолыг нь хураана гэж хуцах нь ээ . Битгий солиор . А.Сүхбат аварга ч бас 10 давсан даа . Одоо тэгээд дархан аварга болсон . Өгсөн бол өгсөн . Олгосон бол олгосон . Тоглоом биш шүү .

Зочин [66.181.176.178] 2021-01-23 05:02:38

БӨХЧҮҮД ЯС ЮМАН ДЭЭР ЯРИВАЛ ЖИНХЭНЭ САЙХАН ЭРЧҮҮД БАЙДИЙМ ШҮҮ. ЭРЛИЙЗҮҮД ИХДЭЭД СҮҮЛИЙН ҮЕД САВ Л ХИЙВЭЛ ЭД НАР РУУ УВИАГҮЙ ДАЙРАХ БОЛЖ.

Bb [202.126.90.109] 2021-01-24 09:53:42

Goe hellee

сонирхогч [64.119.20.3] 2021-01-23 04:33:13

Мөнхбат аврага харин жудагтай эр байх шүү.Тэр хууль батлагдвал та ч гэсэн хурц арслан болохбайх шүү.Гантогтох гарьд харин арслан болох Энхбат начин харцага болох нь тийм үү!

Ronda [203.91.115.49] 2021-01-25 01:36:14

Uwsiinhan dtor arai gaigui ni Munkhbat awraga...busad ni bugd horchin

Зочин [202.179.25.39] 2021-01-23 06:21:43

тэнэгтээрэй,мэддэг л юм аа бич ддаак аа

Зочин [192.82.77.94] 2021-01-23 04:59:02

monxbat avarga zuv bodoltoi xun baina. unexeer 100 jil gej neg balai xudal xuurmag uomand l bux zuil MAN anxaarch baina

Монгол хүн [66.181.190.217] 2021-01-23 04:29:22

Одоо энэ бөх энэ тэр гэж яадгийн, угаасаа хэдэн гүзээтэй эмэгтэйллэг хүмүүсээр Монгол бөхийг доромжлуулж хөсөр хаяж байгааг болиулье. 12 жил бөхийг ярьхгүй байж байгаад шинэ үеийн бөхчүүдийг гаргая.

иргэн [124.158.82.179] 2021-01-23 04:20:07

УБХолбооны тэргуун нь боловсролтой мэдлэг чадвартай нутаг нугын нугалаа гаргадаггуй багш шавийн барилдлагааг холбооны уйл ажиллагаанд холбож явуулдаггуй оороор хэлбэл ундэсний бохийг жинхэнэ спорт гэдэг том агуулгаар хардаг менежемент сайтай менежер хун байх хэрэгтэй. Одоогийн тэргуун Магалжав дээрх шаардлагыг унэхээр хангаж чаддаггуй. Бат Эрдэнэ аваргын ургэлжлэл санааг Магалжав явуулаад хольж хутгаад байгаа нь харагддаг. Бодит жишээ нь одоо боловруулаад байгаа журам дурэм гэдгээс харж болно.

ОХРХӨ [59.153.114.17] 2021-01-25 06:07:55

БАЯНАА АВАРГЫН ТАВИСАН ДЭЭР ШҮҮ

Зочин [64.119.23.56] 2021-01-23 03:16:43

Уг нь би бөхчүүдээр бахархдаг аав маань бөх байсан даанч бөхчүүдийн ихэнх нь ямарч жудаггүй онгироо сагсуу дээрэлхүү болсон

Зочин [202.9.46.126] 2021-01-23 04:38:23

Одоо үеийн бүдүүлэг дээрэнгүй онгироо сагсуу орк бөхчүүдээр бахархаж яах юм.

01 [139.5.219.80] 2021-01-23 02:48:17

Мөнхбат аврагаа өөрөө МҮБХ-ны үйл ажилд бусдыг манлайлан оролцох хэрэгтэй, хөндлөнгөөс ажиглагчийн байр сууриннаас шүүмжлээд суух хэрэггүй. Чи ч гэсэн нэг ч түрүүлж үзээгүй байж нэг түрүүлээд аврага болсон биздээ. Иймэрхүү ярилцлага хандлага өөрийг чинь муухай харагдуулж байна шүү

Зочин [172.58.140.196] 2021-01-23 03:36:54

Yag unen online gedeg yumaar holboo helhee togtooj bolno za bitgii hulee korona shaltag bish za

Зочин [66.181.178.107] 2021-01-23 02:21:49

ДОПИНГ НАЙРАА МОНГОЛ БӨХИЙН ХИЙМОРЬ СҮЛД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН .

Зочин [80.148.22.12] 2021-01-23 14:11:33

Сэтгэгдэл гарахгүй бна


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.