ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14 цаг 12 минутад эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.186] 2021-01-25 16:54:19

Ганцхан удаа бүтнээрээ төр барьсан АН буруутаад байдаг сонин тархи угаалт шүү. МАНгарууд хорин хэд жил төр барьчихаад энхийн цагаан тагтаа байдаг нь бүр сонин

Зочин [66.181.161.117] 2021-01-25 15:55:58

АНамынхаан улс орноо бодооч юм л бол саад тээг хориг,жагсаал цуглаан гээд Монгол орноо сүйрүүлж гүйцлээш дээ. Баттулгаасаа эхлээд болиоч дээ.Овоо босгоогүй бол хэрээ яаж суухав гэгчээр Баттулга турхирах маягтай үг хэлсэнээс л бүх асуудал үүслээш дээ.Тэр эхэлж жагссан нөхдүүд зөвхөн хариуцлага алдсан хүмүүст хариуцлага хүлээлгэ гэмээр байхад шууд үсэрч Засгийн газар луу дайрдаг нь зүгээр хэн ч хаанаас ч харсан улс төр оржээ гэдэг нь тодорхой байна шүү дээ.Хариуцлага алддаг явдал доод дунд шатандаа л их байна шүү дээ тэд түүний төлөөл тэмцэх ёстой баймаар уг нь.

Зочин [66.181.160.27] 2021-01-25 16:02:13

Нүдээ нээ Улс орныг 65-уулаа олонхи болчихоод самарч байгааг хараад ёуух уу

Зочин [103.140.11.108] 2021-01-25 15:27:21

хонгилыг та нар байгуулсан хамгийн олон жил төрийн эрх барьсан та нар цэвэр яагаад сөрөг нам буруудаад байгааг ер ойлгохгүй байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.