Нийтийн албанд томилогдох 431 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар 2021 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 431 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 410 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 581 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 150 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2021-01-27 06:11:19

АТГ зөвшөөрөл өгдгөө больчихмоор юмоо. Илүү ажил биш үү?

Зочин [66.181.180.152] 2021-01-26 09:04:53

Бүх юм нээлттэй байхад төрийн байгууллагууд нь яагаад хүн оруулахгүй, эрт хаагаад байгаа юм бэ, хэд хэд очлоо. Ах дүү, нутаг усаараа коронадчих гээд байгаа юмуу. Тэгвэл компанидаа үүдээ түгжээд суусан ч болно, төрийн үйлчилгээ авах гэж очоод орж чадахаа ч байлаа.

Зочин [66.181.180.152] 2021-01-26 09:28:44

10, 11 сард өгсөн бичиг баримтаа авмаар байна, сүүлдээ хэнд, яах гэж юу юу аваачиж өгснөө ч мартах нь. Энэ хүмүүс ч яахав ганц хоёр жил ажиллаад халагдаад явчихна, бидэнд бичиг баримт маань хэрэгтэй. Төрийн байгууллагуудаа хэвийн ажиллуулмаар байна. 3, 7 хоногийн дараа ирж ав гэсэн цаасны бичиг нь ариллаа. 8 цагаар ажиллах ёстой биздээ, зарим нь эрт хаана гээд хүн оруулахгүй ч байх шиг.

зочин [64.119.26.59] 2021-01-26 08:36:01

нийтийн албанд ажиллах хүмүүсийг этгээдүүд гэж нэрлэж бичиж бгаа сэтгүүлч хүний бичих ёстой үг мөн үү.нийтийн албанд яагаад этгээдүүд байдаг билээ.гайхалтай юмаа.боловсрол мэдлэг гэж таг болсон боловсролын салбар,хэвлэл мэдээлэлийн салбарынхан хэцүү юм даа.яаатай ч билээ дээ.

Тоо [119.40.98.177] 2021-01-26 07:15:50

Тоо хэрэггүй ээ Нэр, албан тушаал, байгууллагатай нь ил тавьж баймаар байна Үүний чинь ард л булхиа байгаад байна АТГ өөрсдөө тавьдаг бол Тэгэхгүй бол шал худлаа тоо, шоу Хууль зөрчсөн өчнөөн юм байдаг л юм байна лээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.