Зургаан хувийн зээл бүтээхэд 5.5-6 сая төгрөгийн авлига нэхдэг гэв

Aдмин / Эдийн засаг

Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ дагуу Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.

Үе, үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт тавьж, жилийн 30 гаруй хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зургаан хувь руу буулгасан нь том дэвшил боловч, хамрагдсан иргэд авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг нь банкуудад илүү ашигтай тусч буй тухай шүүмжлэл ч гарсаар ирсэн. Тиймээс ипотекийн зээлийн иргэдэд учирч байгаа дарамтыг бууруулах шаардлага ч давхар бас тавигдаж буй юм. Харин энэ зургаан хувийн зээлийг гаргахад банкууд хойрго хандаж, эдийн засагчид нь авлига нэхдэг гэдгийг иргэд гомдоллож байлаа.

“Мөнгөө дундын дансандаа байршуулвал 7-10 хоногт бүтээж өгдөг”

Иргэн Л.Энхдөлгөөн “Хаан, голомт банк зээлийн хүсэлт авахгүй гээд байгаа. Банкны шаардлагаа хангаж байгаа урьдчилгаа бэлэн гээд банкинд бүрдүүлэх материалаа аваад очихоор шинээр хүсэлт авахгүй гээд байх юм. Сошиал дээр найдвартай гаргаж өгнө гэсэн заруудын дагуу холбогдохоор 3-6 сая төгрөг өгвөл гаргаж өгнө гэсэн” гэдгийг хэллээ.

Иргэн Л.О “Ипотекийн зээлийг ил тод шударга болгомоор байна. Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэ зээлийг банкны эдийн засагчид барилгын компанитай хуйвалдаж манай энэ байрнаас авбал шууд зээл гаргана гэдэг. Өөр боломжийн байр олоод очихоор дараалалтай байна, жилийн дараа зээл чинь гарна гэх мэтээр иргэдэд үнэтэй байраа шахаж шулж байна.

Бид эдийн засагчдаас зээл гуйж байна. Уг нь улсаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдгийг санамаар юм. Бас зууч нэртэй амар хялбар аргаар мөнгө олох санаатай хүмүүс ганц хоёр байр үзүүлээд таван саяыг урьдчилаад өгчихвөл хурдан зээл гаргана гэх мэтээр луйвар хийж байна. Эдийн засагч нь 6-9 сая гээд бүр тарифлаад хэнэгчгүй бага мөнгө юм шиг аманд орсоноо хэлж байна” гэлээ.

Иргэн С.Цогбаяр “Голомт банк өөрсдийн санхүүжүүлсэн орон сууц дээрээ зээл хурдан гаргаад бусад дээр их удаашралтай квот дууссан гэж байна. 5.5-6 сая төгрөгийг өгвөл 7-10 хоногт шийдэгдэж гаргаж өгнө гэж байна. 5.5 сая дундын дансанд байршуулаад зээл чинь 7-10 хоногт баталгаажаад гэрээгээ банктайгаа хийж асуудал шийдэгдсэний дараа бүтээж өгсөн мөнгөө авдаг” гэлээ.

Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч банкны эдийн засагчид зээл гаргахад өндөр үнэтэй авлига нэхэж, мөнгө өгсөнд нь зээл гаргаж өгдөг тогтолцоо хэдийнэ бий болжээ. Дунд орлоготой иргэд орон сууцтай болоход энэ мэт хүндрэл учруулж байгаад иргэд бухимдалтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.НАМУУНТАМИР


Сэтгэгдэл

Энхээ [150.129.142.226] 2021-03-05 15:45:27

Манай охин ипотекийн зээл авахаар хаан банкинд хүсэлтээ өгсөн. Гэтэл хааны эдийн засагч нь гар хараад байгаа нь илт байна. Очер дараалал их байгаа сард 1-2 хүнд зээл олгодог. Дарааллаа урагш нь болгоно гэвэл тулж уулз гэх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ

zochin [43.228.131.90] 2021-03-05 12:01:06

8 хувийн зээл авахад 5-8 саяын хахууль өгвөл шууд бүтээж өгдөг ,Бэлэн мөнгө байхгүй гэээр таны зээлэнд багтааж бодно гэдэг шүү

ЗАЙРАН МӨӨГИЙ [95.174.65.20] 2021-03-05 09:52:01

6% ЗЭЭЛИЙГ АВАХ ГЭСЭН ОЛОН ХҮНЭЭС ШАЛГУУР ХАНГАСАН Л АВДАГААС ХАНГААГҮЙ ХҮНИЙГ АВИЛГААР ӨГВӨЛ БАРИГДАХААР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ОЛОНБАЙГАА .ГАНЦ ХҮН ШИЙДЭХГҮЙ ЭЭ? БОЛЗОЛ ШАЛГУУРААА Л ХАНГАЧИХ 10БАЙРАНД ӨГӨХ ЭРХ БАЙХАД 100БАЙРАНД БУРХАН Ч ЗЭЭЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ

зочин [192.82.71.117] 2021-03-04 21:53:07

Би хаан банканд хүсэлт өгөөд 6 сарын дараа хөөцөлдөж байж эрх аваад орлогоо хангалттай нотлосоор байхад 2 удаа тусгай зөвшөөрөл дээрх захирлын нэр солигдоогүй гэх шалтгаанаар 2 удаа буцлаа. Хэдүүлээ жагсая

Зочин [203.23.49.170] 2021-03-03 16:39:56

HUmuus uursduu avahgui gej bhad n hurtle munguu bariad dairaad bdag. Bairaa borluulj bgaa tal n uugshuuldeg

Зочин [64.119.22.187] 2021-03-02 23:31:05

bankùud 30 % tuluud 6% bairand oroy gehed ersedeliin unelgee gej 10 heden sayiig nehdeg gene 80 sayiin bairni uridchilaa 30% 24 say gej bodohod deer n barag 15 sayiig ersedliin unelgeend tushaana gehiin arai 30% burduulj bga ulsad hundereltei bnaa ene ymar uchirtai yum be

Зочин [66.181.189.9] 2021-03-02 18:29:15

МАНгаруудын үед ийм юм гаарах юмдаа. 15 онд 8%ийн зээл авч блаа. Тэгэхэд олон юм болоогүй шууд авч блаа

зочин [66.181.178.225] 2021-03-02 17:36:10

Хохь чинь муусайн үхэрнүүд МАН даа дарлуулаад амьдарцгаа

irgen [202.131.231.18] 2021-03-02 15:08:59

irsen kbotig busdad shiljuuldeg geh metees haragddag, ipotek bankaar damjihguigeer shiiduuleh bolomjgui gevch hund surtaltai heveer baigaa

Зочин [192.82.70.58] 2021-03-02 15:05:13

Дотроо ханштай байдаг эдийн засагч нь 1 сая салбарын захирал нь үлдсэнийг нь авдаг юм.

Иргэн [66.181.188.178] 2021-03-02 14:18:28

Миний бүх шаардлага хангаж байгаа хаан банк сансарын очихоор санхүүжилт байхгүй жил хүлээнэ гээд хамар дээр нь баас түрхчихсэн юм шиг сууж байхим арай арай

Зочин [117.111.28.4] 2021-03-02 14:07:57

Eniig shalguulaache

Зочин99 [103.57.93.204] 2021-03-02 12:49:47

Монгол хүмүүсийн тархинд үүрэлсэн ШУНАЛЫН ВИРУС ковид-оос илүү хортой болжээ. Энэ бол 100 насалж буй МАН-ын олигархуудын хүмүүст суулгасан вирус шүү."Нударганчууд сөнөтүгэй" гэсэн Тунгалаг тамирын Галсангийн үг чихэнд янгинан байнга сонсогдоно.

Зочин [202.9.40.23] 2021-03-03 07:08:34

маш зөв. санал нэг байна

зочин [202.179.21.223] 2021-03-02 12:49:01

монголд авлига авдаггүй юм гэж байгаа юм уу? Хөнгөлөлтэй зээл,бүх тусгай зөвшөөрөлүүд гээд гар хардаг нь нууц биш.б үтэж л байвал хамаа алга.Ипотекийн зээлийн журмууд ч амьдралаас тасархай хүнд сурталтай.

зочин [66.181.180.70] 2021-03-02 12:45:49

Манай систем сууриараа буруу харчихсан бүх юм хүндрэлтэй 5-6 саяыг 6хувьд орж байгаа хүмүүс өгч байгаа цөмөөрөө мэдэж байгаа би ч өгч байж л орсон яг эдийн засагч нь нэхэхгүй ч гэсэн түүнтэй холбоотой зуучлагч байна болохгүй байсан юмыг нөгөө хүнд мөнгө өгөнгүүт болоод байгаа юм чинь холбоотой бие төлөөлөгчтэй байгаа нь тодорхой шүү дээ

Зочин [66.181.190.23] 2021-03-02 12:03:24

энэ нийгмийг үндсээр нь өөрчлөхгүй бол улс орон улам л доройтоно

Зочин [192.82.71.150] 2021-03-02 11:47:06

БАНКныхан мөнгө нэхнэ. Мөнгө нэхгүйгээр бүтэх ажил монголд алга.

Зочин [203.91.115.53] 2021-03-02 11:20:55

Төрийн оролцоотой юм бүхэн нэг иймэрхүү л өрнөдөг юм даа. Дээрээс нь монголчууд бид язгуурын авилгачин сэтгэлгээтэй ард түмэн юм.

Зочин [2.58.194.138] 2021-03-02 11:05:04

энэ бол үнэн 6% гаргуулахын тулд 5-6 сая хахууль өгдөг гээд манайхан бас банкны заасан БАЙРНААС АВЧ зээлээ хурдан гаргуулах гэж байна даа, өөрсдөө хөөцөлдөөд бүтдэггүй хэзээ ч бүтдэггүй нийгэм дээ , хууль завхруулагчид дунд шатандаа их байна даа

Зочин [202.126.90.156] 2021-03-02 10:32:39

бүгд тэгш баймаар бн 8 арай их бнаа 6 болгож блохгүй юу

Зол [202.9.47.24] 2021-03-02 10:30:11

Ер нь бол шаардлага нь хангасан хүн энэ эдийн засагчдаас гуйж биш гуядаж авах ёстой гэж бодож байна.Хувь хүний зээл авах эс авах нь эдийн засагчидад ямарч хамаагүй

Залуу хүн [66.181.176.104] 2021-03-02 10:22:53

Би 6%-р байр авахаар хөөцөлдөж байгаа, надаас мөнгө НЭХВЭЛ шууд матнаа

Маш зөв [66.181.161.67] 2021-03-02 22:24:12

Матах биш ээ.Утсандаа бичээд авчихмаар л байна.Тэгж байж эд муусайчуудыг АТГ-т нь гэрчийнхээ хамт аваачаад л өгчихмөөр байна.

Зочин [202.55.188.98] 2021-03-02 19:41:25

Mataad yahav dee shuuh deer ochood dahiad shuugchid ni 5, 6 saya uguhgui bol bolohgui shuu dee

Zochin [192.82.78.176] 2021-03-02 10:17:09

Ug mat

А [66.181.165.189] 2021-03-02 09:58:59

Хараалтай мөнгө хаанаас олж авөх вэ авилагчид өгөе

Zochin [202.70.43.75] 2021-03-02 09:49:11

avilgalin ugchuud butsgd huulin gazr n ug tertei tergui tani 5 cay tug baihgui bolj bg um chin

Зочин [192.82.77.135] 2021-03-02 09:42:52

Zavharsan niigem bolson shuude

Харанга [202.126.89.199] 2021-03-02 09:40:13

Авилга нэхээд байгаа нөхөрт хараалтай мөнгө өгчих ...

Зочин [124.158.68.154] 2021-03-02 09:31:22

бүгдийн цагдаа шүүхэд өг

Энхээ [150.129.142.226] 2021-03-02 09:31:04

Энэ үнэний ортой. Манай охин Хаан банкнаас ипотекийн зээл авах гэж хөөцөлдөж байна. Хаан банкинд танил байхгүй бол хэцүү юм байна. Эдийн засагч нь гар хараад байх шиг хойрго юм. Авах гэж байгаа байрны борлуулагч нь тэр салбар дээр тийм хүн дээр намайг явуул сн гээд оч. Очер дараалал их байгаа. Очоод ярьж тохироод зээлээ хурдан гаргуулах арга хай гэх юм. Тэр нь эдийн засагчид мёнгө өг гэсэн үг байх л даа.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.