АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авч, шинээр хориг тавьсан хүмүүс, үйлдвэрүүдийн жагсаалтыг нийтэлжээ.

АНУ-ын Сангийн яамны хязгаарлалтад:

  • Холбооны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко
  • ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов
  • Холбооны улсын ял шийтгэл гүйцэтгэх албаны дарга Александр Калашников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал хариуцсан газрын дарга Андрей Ярин
  • ОХУ-ын Батлан ​​хамгаалахын орлогч сайд нар болох Алексей Криворучко, Павел Попов нар
  • Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, судалгааны 33-р төв хүрээлэн
  • Батлан ​​хамгаалах яамны эрдэм шинжилгээний 27-р төв
  • Органик хими, технологийн эрдэм шинжилгээний хүрээлэн тус тус өртсөн байна.

Түүнчлэн Их Британийн эрх баригчид Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипал, түүний охин Юлия нарын амь насанд халдахыг завдсан гэж буруутгасан Анатолий Чепига (Руслан Боширов), Александр Мишкин (Александр Петров) нарыг Төрийн департаментын тусдаа жагсаалтад оруулжээ.

АНУ-ын эрх баригчид мөн:

  • 1961 оны Гадаадын орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Москвад "хүмүүнлэгийн яаралтай тусламжаас" бусад тусламж үзүүлэхээ зогсоох
  • Зэвсэг худалдах, экспортлохыг зөвшөөрч болох улсуудын жагсаалтаас хасах
  • ОХУ-ын оролцож буй гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох
  • Аливаа зээл, зээлийн баталгаа эсвэл бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах
  • Оростой сансрын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг хязгаарлах шийдвэрийг тус тус гаргажээ.

АНУ-ын Худалдааны яам мөн Батлан ​​хамгаалах яамны Шинжлэх ухааны 27-р төв, ОХУ-ын есөн компанийг хар жагсаалтад оруулсан байна.

Төрийн Департаментаас тогтоосон хязгаарлалтыг зөвхөн 12 сарын дараа, Москва тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд цуцлах боломжтой гэж мэдэгдэв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.20] 2021-03-06 08:48:21

АНУ гэж юу юм муу цагаач тэнүүлчдийн орон,өөрсдийгөө дэлхийн цагдаа гээд бодчихсон,өөрсдийнх нь золбинг хөөгөөд гаргахаар дэлхийгээр дүүрэн хүний эрх гэж орилсон гарууд

Зочин [202.55.188.45] 2021-03-05 12:07:26

Ezlegdseniihee daraa ta nar oros ah nar geed l yag ene heveeree suuj baigaarai!!! Manaih shig jijig ornuudiin tusgaar togtnoloor naadaj baihad manaihan teneg ivanuudaa umuursuur l... yaltachgui uher mongolchuud yum daa

zochin [223.104.15.207] 2021-03-04 23:12:47

Piten mundag hun

Зочин [103.57.92.57] 2021-03-04 08:03:10

Амeрик дэлхийн дарга улс юмуу.бусдын хэрэгт оролцоно гэдэг чинь дарангуйлал мөн.Өөрсдийн асуудлаа шийдэж чадахгүй байж больж үз.

Зочин [103.212.117.118] 2021-03-04 20:53:13

Yg zow

ЗОЧИН [192.82.71.243] 2021-03-04 07:57:08

ОРОСЫН СҮҮЛЧИЙН ДАРАНГУЙЛАГЧ ПУТИНЭЭР ДУУСНА ГЭЖ БАЙГАА, ӨӨРИЙН НЬ АВИЛГА, ХУЛГАЙ, ЛУЙВАР,БУСАРМАГ ЯВДЛЫГ ИЛЧИЛСЭН, ШҮҮМЖИЛСЭН ГАДААД ДОТООДОД БАЙГАА ОРОСЫН ИРГЭДИЙГ НУУЦ АЛБАДААРАА УСТГАХ НЭГ ЖИШЭЭ БОЛ АВИЛГЫН ЭСРЭГ ФОНДЫН УДИРДАГЧ,ТҮҮНИЙ ХАМГИЙН ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН НАВАЛЬНЫГ ХОРДУУЛЖ АЛАХ ОРОЛДЛОГО НЬ БҮТЭЛГҮЙТСЭН,ГЕРМАНД ХОРДЛОГОО ТАЙЛААД ИРЭХЭД НЬ БАРИВЧИЛЖ ЯЛЛАЖ ШОРОНД ХИЙСЭН,ҮҮНИЙГ НЬ ДЭЛХИЙН ТОМ ГҮРНҮҮД ЭРС БУРУУШАААЖ ХОРИГ А/Х АВЦАГААЖ,ОРОС ДАЯАРАА ЭСЭРГҮҮЦСЭН,ПУТИН ТЭНГИСИЙН ЭРЭГТ УЛСЫН 100 ТЭРБУМ РҮБЛЭЭР ДЭЛХИЙД ХААНА Ч,ХЭНД Ч БАЙХГҮЙ ОРОСЫН ХААНЫ ОРДНООС ТАНСАГ ОРД ХАРШ БАРИУЛСНЫГ НЬ,ГАДААД ДОТООДОД БУЙ ОЛОН ОРД ХАРШ,ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ НЬ НАВАЛЬНЫЙ БАРИМТТАЙГААР ИЛЧИЛСЭН,МӨН 24 ОНД ӨДГӨӨ 69-ТАЙ ТЭР 72-78 НАСАНДАА ҮХЧИХГҮЙ БОЛ ЕР-ч ХИЙНЭ ГЭЖ БАЙГАА,ИЙНХҮҮ 24 ЖИЛ ЕР-Ч, 6 ЖИЛ ЕС, 30 ЖИЛ ОРОСЫГ УДИРДАХ НЬ,ДЭЛХИЙД БАЯЛАГ,ГАЗАР НУТГААРАА 1+Д ОРОХ АГУУ БАЯН ГҮРНИЙ АРД ТҮМЭН ӨӨРТЭЙ НЬ АДИЛХАН БАЯН ЧИНЭЭЛЭГ БОЛООГҮЙ,ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДАРЧ БУЙ НЬ ТЭР ХЭН БЭ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БУЙ.

Чи албан ёсны хариу тайлбарыг үздэггүй юм уу? [202.131.225.53] 2021-03-05 00:32:05

Навальныгийн хийсэн кино бол худлаа гэдгийг хэзийнээ нийтэд үзүүлж тайлбарласан. Үүнийг би худлаа тайлбарласан гэж би лав хэлэхгүй. Муу ялтан Навальный одоо колонид очичихсон, удахгүй хөдөлмөрлөж эхлэнэ. Лав 2 жил тэндээ байна. Улсаа доош нь хийчихээд муу гэмт хэрэгтэн чимээгүй л байх хэрэгтэй. Навальный шиг дуракууд Оросыг удирдах юм уу? Улс орноо ёстой устгах байлгүй.

Зочин [192.82.76.92] 2021-03-04 15:02:23

Битгий эргүүт тэнэг малаа.Тэр Навальный бол зүгээр немцүүдийн уяаны гөлөг.Путин доромжлогдсон Орос орныг эргүүлж дэлхийн тавцанд гаргаж ирсэн.Энэ хэн ч маргашгүй үнэн

Зочин [66.181.191.21] 2021-03-04 00:10:23

Урвагч ийм аюултай. Баруун тэжээвэр цөөврөө яасан ч их юманд бодож байх юм. АНУ Оросын дотоод хэрэгт шууд хутгалдаад орчихлоо. Америкт жагсаал цуглаан болоод иргэдээ буудаад алж бсан ч ардчилалаа хамгаалсан гэсэн сайхан нэртэй. Орост эх орноосоо урвасан урвагчаа баривал хүний эрх зөрчсөн болдог ийм балиар үзлээ дайн дэгдээгч булаан дээрэмдэгчидэд АНУ хэзээ болих болоо. Гүй тэгээд даварч байж бүхэлдээ шатчихсан вий дээ.

Зочин [192.82.76.92] 2021-03-04 15:03:16

Яг үнэн

Зочин [139.5.219.25] 2021-03-03 23:07:31

Санаа зовж байгаа бол ОХУ-д нэгдэх хүсэлтээ гаргасан нь дээр дээ

Хогийн амьтнаас болж бүхэл улс хохирох нь зөв үү? [202.131.225.53] 2021-03-03 20:30:16

Ер нь Навальный гэдэг хогийн юмнаас болж бүхэл бүтэн орон дэлхийд нүд үзүүрлэгднэ гэдэг нь шаал УТГАГҮЙ харагдаж байна. Улс орноо юуны түрүүнд тавьдаггүй, өрнөдийнхний бөгсийг долоогч нарт л сайхан байгаа байх. Бүх насаараа долоогоод зузаан уруултай, урт хэлтэй л болно байхдаа. Өөрийн улсыг ингэж доромжилж байгаа нь нүгэл болнодоо.

Зочин [103.212.117.118] 2021-03-04 20:55:08

Sanal niilj bn

Монголын хувь тавилан юмдаа. Хөөрхийс!!! [202.131.225.53] 2021-03-03 20:22:26

Монгол бол үсрээд үсрээд Хятад, Орос хоёроос цааш үсэрч ЧАДАХГҮЙ. Монголын гадаад бодлого яаж ч байсан эсхүл хоёр хөрштэйгөө ЗӨРЧИЛДӨХГҮЙ сайн байх, эсхүл ОХУ-ын гадаад бодлогын хүрээнд л явж байна. Бид үхсэн ч Европын Холбоо, АНУ-ын бодлоготой ойртож ч БАРАХГҮЙ. Том орнуудын хооронд хавчигдсан ЖИЖИГ УЛСЫН зовлон юмдаа. Ардчилсан байсан ч энэ 2 хөрштэйгээ, ардчилсан бус болж дампуурсан ч ЯГ АДИЛ. Хөөрхийс!

Зочин [202.179.21.196] 2021-03-03 19:48:47

Хэрэв орос орон 90ээд оны үе шигээ ардчилал гэж балайраад хамаг юмаа задгай тавьчихсан хэвээр байсан бол барууны орнууд болон хятадууд тоглоод хаячих байлаа Харин ч Путин гарч ирж дэг жураманд оруулсаны хүчинд Орос орон хүчээ авч байна Харин манайд ард түмнииг ардчилал эрх чөлөө хүнии эрх гэсэн хоосон сурталаар цаасан малгай өмсгөчихөөд ардчиллын нэр барьсан луйварчид барууныхан болон хятадуултай хуйвалдан улс орны газрын доорхи баялаг болонтөриин өмчииг идэж баяжиж ард түмэн залхуу ядуу болон хувирч байна Энэ бол ардчилал гэдэг энэ ниигэм монголд хэрэгжих цаг нь болоогүй ард түмэн ч үүнд бэлэн бус байсны илрэл юмИимээс одоо хоосон ардчиллаа багасгаж зохих хэмжээнии дэг журам хууль дүрэм хэрэгждэг тиим байдалруу ормоор юм төр засагын хууль хаана ч хэнд ч үйлчилдэг болмоор байна

Зочин [192.82.76.92] 2021-03-04 15:03:43

Яг үнэн

Зочин [122.201.24.164] 2021-03-03 19:42:52

Дайн болох юм ба даа энэ их хориг улс төрчдын худөл унэн мэдээлэл улс орноо тонон дээрэмдэх байглын баялгыг гадныхантай нийлж хулгай хж бгааг зогсоох арга бол дайн юм ба

зочин [66.181.186.16] 2021-03-04 07:21:25

3 сая хүн чинь 3 хайрцаг л сум шүү дээ

Иршэг [64.119.20.122] 2021-03-03 17:28:00

Путин гэгч диктатор ОУ н хэмхэмжээг зөрчин хөрш жижиг орнуудынтөрийг тогтворгүй байлгах газар нутгийг эзлэн авөх эдийн засагт нь хохирол учруулах сонгуульд хөэдлөнгөөс оролцох гэх мэт зүй бус үйлдлүүдийг хийж байгаа нь манай улсад туйлын хор уршигтай Тавиулаараа төмөр замын төслийг 10 жилээр гацаах УЦС төслүүдмйг зогсорх .Мардайн ордыг Сү Батболдоор булаалган авч Монгол улс 75 сая долларын өрөнд орсон гээд олон хорыг Путины Орос улс учруулж манай улсын хөмгийн аюултай цлс болоод байгааг ухаараач ээ ард олоон

Зочин [202.9.46.232] 2021-03-03 17:13:25

Zov demjij baina

зочин [49.0.191.250] 2021-03-03 16:57:16

АНУ, Европын холбоо гэх нэрийн цаана сууж байгаа хөрөнгөтнүүд бусад орныг хүчгүйдүүлж өөрсдөө эдийн засгийн эзэн нь сууж байхын тулд ардчилал гэх тоглоомын дүрмийг бусдад тулгаж байх юм даа....манай элбэгээ баярцогт сайханбилэг гэгч ардчилагчдын царайнуууд хүүхэлдэй нь болсон ккк

Ардчиллын "баатарууд"-ын эмгэнэлтэй түүх. [202.131.225.53] 2021-03-03 20:51:16

С.Зориг бусдад алуулсан. Баярцогт, Сайханбилэг, Да.Ганболд, Дорлигжав, Бат-Үүл нар хэрэг төвөгт холбогдоод нэр нь муугаар гараад л. Элбэгдорж, Билэгт нар хэрэгт холбогдочих гээд л. Мөн Батбаяр, Гарамгайбаяр нарын хэрэг ч юу болсон? Цаана нь Баабар, Энхбаатар, Нинж нар л үлдэж байх шив дээ. Зарим нь анхны 13-т багтаагүй байх, гэхдээ л ...

Хөөрөг [202.179.25.48] 2021-03-03 16:33:14

Ганц баасын гай ард олонд ямар гайтай байна. Улс орны эрх ашигийн төлөө нэг хүнээр дутахгүй. Нам дарах хэрэгтэй. Буруу хүмүүсийн хөл гар болж улсынхаа иргэдийг хулихдаж байдаг ийм хүмүүсийг дарж байх хэрэгтэй.

Зочин [139.5.218.56] 2021-03-03 12:38:45

Зөв


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.