МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм

Aдмин / Улстөр

Бидний мэдэхээр МАН 2010 онд байгуулагдсан. Тиймээс ч МАН-д зуун жилийн ой ямар ч хамаа байхгүй. Гэтэл сүр дуулиантай тэмдэглэж, хэдэн өдөр телевизийн дэлгэцээр өөрсдийгөө дөвийлгөн магтаж, хүндэтгэлийн тансаг хүлээн авалт хийхдээ олон тэрбумыг баярын арга хэмжээнд зарцуулжээ. “Зуун жилийн ойг Тусгаар тогтнол-Хөгжлийн зуун” гэж уриатай энэ арга хэмжээ коронагийн үеийн анхааруулгатай үед болсон гэхэд ихэд нижгэр боллоо. Харин МАХН 1921 онд байгуулагдсан учраас 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэх нь зүй юм. МАХН Монгол Улсын тусгаар тогтнолыгавчирсан гавьяатай гэж ярьдаг. Гавьяа юу байхав, Ардын хувьсгалыг хийснийгээ л хэлээд байгаа хэрэг. Харин Монгол Улсыг хөгжүүлсний хувьд магтаад байх юм МАХН-д байхгүй. Манай улс 1921 онд Ардын хувьсгал болсноос хэзээ хойно 1950 онд хоёр Солонгосын дайн эхэлж, гурван жил үргэлжилсэн. Дайны дараа БНСУ дэлхийн хамгийн ядуу орон байв. Өнөөх ядуу Солонгосыг өнөөдөр хар даа. Зөв бодлогоор хөгжиж, ашигтай хөрөнгө оруулалтыг татаж чадсан Солонгос улс бүс нутагтаа үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлж байна. Сингапурыг хар. Дэлхийн хоёрдугаар дайны үед Английн колони байсан. Байгалийн баялаг гэх юмгүй энэ улс Азидаа төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг улс болж чадсан. 1965 онд гэхэд ертөнцийн буурай орны нэг л байсан шүү дээ. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн нь эдийн засагчдын таамгаас давдаг болсон. Биднээс хэзээ хойно гараанаас гарсан, дайн дажин зовлон үзсэн гэхэд тэд хөгжлөөрөө холоо тасраад явчихлаа.Бид харин үзэл сурталжсан нэг намтай бүтэн зууныг угтаж, бараг ихэнхдээ удирдуулж ирснийхээ гороор Солонгос, Сингапураас илүү байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай хэрнээ өнөөдөр эдийн засаг нь уруудчихсан. Нэг зээлээр нөгөө зээлээ төлсөн шигээ дотоодын хэрүүл тэмцэлтэйгээ шинэ зууныг угтаж байна. Зуун жилийн ой тэмдэглэгсэд “Хөгжлийн зуун” гэж лоозогнож байгаа нь улайхгүй улаан нам юм даа л гэж бодоход хүргэлээ. Модон жорлонтойгоо л зуун жил болчихсон байна шүү дээ. Эсгий таавчигаа үндэсний үйлдвэрлэл гээд талх тариахан үйлдвэрлэхээс хэтэрсэнгүй дээ. Алаг дэлхийн улс орон дижитал ертөнц, сансар гариг, робот энэ тэр л ярих юм. Хүний улсын дарга нарт атаархмаар. Тэгээд харахаар энэ намын гай ихээ.

МАХН-ын гавьяа гэхээр оросуудыг авчирч тэмбүүнээс салгасан гэсэн тархи угаасан мэдээллээ одоо ч гайхуулан ярьсаар байна. Энийг сонсвол хүн төрөлхтөн биднээс ичихээр болсон доо. Бүхэл бүтэн зуун жилээр удирдсан нам нь орчин үед хамгийн амархан эдгээдэг болсон өвчнөөс өөр олигтой гайхуулах юмгүй байна гэдэг ичмээр хэрэг. Зуун мянган хүнийг хоморголон устгах, хэдэн хүнийг тэмбүүнээс салгах хоёрыг арай харьцуулаад байгаа юм биш биз.

МАХН бол зуун мянган хүнээ хэлмэгдүүлсэн нам. Зуун удаа зуун жилийн ой тэмдэглээд, зуун мянган удаа л гуйгаад энэ нүгэл арилахгүй. Энэ нүгэл хүн төрөлхтөн хөгжих тусам, цаг хугацаа өнгөрөх тусам улам ихээр ярих болно. Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөө, энэрэнгүй нийгмийг хүсдэг зорьдог, бүтээдэг болсон.

Саяхан Солонгосын алдартай од бага байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан нь шуугиан тарьж, хамтран ажилладаг компаниуд гэрээгээ цуцалж, нийгмээрээ түүнийг эсэргүүцсэнээр түүний карьер бараг дуусч байх шиг байна. Хүн төрөлхтөн ийм замаар явж байгаа. Еврейчүүдийн 1945 онд хоморголон устгасан нь одооч хүн төрөлхтөн ярьдаг аймшигт сэдэв. Германчууд энэнээс ичиж нэрэлхдэг, энэ тухай ярихаас ч санаа нь зовдог.Үүнийхээ төлөө огт хүн алж байгаагүй орчин үеийн иргэн нь ч уулчлалт хүсдэг.

Гэвч түүх мартахгүй. Манайх 1930-аад онд их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 100 мянган хүнээ геноцид хийж алж, устгасан. Зуун мянган хүний амины хажууд тусгаар тогтнол ч утгагүй шүү дээ. Мянга мянган жил үе дамжин амьдарч ирсэн тэр олон хүний үр удмыг үндсээр нь таслаад хаячихаж байгаа юм. Үүн шиг аймшигтай зүйл гэж байх уу. Ах дүү, аав ээж, тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд, хэвлийдээ хүүхдээ тээж явсан давхар биетэй эмэгтэйг ч МАХН-ын энэ аймшигт аллага хамарсан байдаг. Одоо ч хэлмэгдэгсдийн үр сад энэ хоморголон устгалтын хар сүүдрийг мартаагүй. Энэ том нүглийг МАН булаацалдаж байхаар МАХН-д нь үлдээхгүй дээ.

Тэр хядлагыг монголчууд байтугай дэлхий ч мартахгүй. Зуун жилийн цуст ой гэмээр энэ өдрүүдийг санагалзан Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой тэд юунд төсвийн мөнгийг үрэн таран хийж алга нижигнүүлэн ташиж, баярын хурал, концерт хийж, өнөөх иргэдээ хөл хорьж цагдаад байсан хэрнээ өөрсдөө амны хаалтгүй таахалзаж, тэврэлдэн үнсэлцэж байгааг юу гэх вэ.

МАН энэ муухай нэрнээс ангижрах боломж байсан. Гэтэл сүр ихтэй зуун жилийн ой тэмдэглэж байгаа нь тэр гайг өөртөө наагаад цааш явах болсноо харуулчихлаа. Уг нь МАН Монголдоо л барууны нам шиг байгаа шүү дээ. Барууны үзэл баримтлалтай гэгдэх АН хөл толгойгүй болж, үзэл баримтлал нь ч тодорхойгүй байхад МАН хөрөнгө чинээг хамгаалдаг төдийгүй Монголын хамаг баячууд нь МАН-ын гишүүн байна. МАХН-тай энэ нүглийг л булаацалдаж барьцах хэрэггүй байсан юм. Өнөө маргаашийн гавьяанд эрдэж, МАХН-тай 100 жилийг булаацалдаж байхаар алсаа бодсон бол арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байлаа.

ӨДРИЙН СОНИН Б.ДОНРОВ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:08

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:08

ЗОЧИН [124.158.95.14] 2021-03-09 06:32:22

ЯГ ЗӨВ БИЧСЭН БАЙНА, БРАВО??? МАХН+ МАН-Ы ДАРЛАЛД МОНГОЛЫН АРД ТҮМЭН 100 ЖИЛ ЗОВЛОО, ГАНЦ ГЯЛААХ ЮМ НЬ 1991 ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БАЙЛАА, ГЭВЧ АН НЬ БАС ЭНЭ 2 НАМЫНХАА АРААС ОРСОН ГАШУУН ТҮҮХТЭЙ УЛС ШҮҮ БИД, ОДОО ИНГЭЭД ХАРАХААР БИДЭНД НАМ ГЭДЭГ ЮМ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ? НАМ НЭРТЭЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС САЙХАН АМЬДАРЧ ТӨСВИЙН МӨНГИЙГ ИДЭН УУЖ ДУРААРАА ДУРГИЖ, ИЛЭРСЭН НЭРТЭЙ БОЛОВЧ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ТАРВАЛЗАЖ БГАА ЖИШЭЭ ОЛОН БНА, УНДАРМАА, Ж. ЭРДЭНЭБАТ ГЭХ МЭТЧЛЭН, ИРГЭД БОЛОХООР ТАТВАРЫН ДАРАМТАН ДОР АМЬДАРЧ ЯСАА ГАРТАЛ ТАТВАР ТӨЛЖ, УНДАРМАА, ЭРДЭНЭБАТ НЬ ГАХАЙ БОЛТОЛ ИДЭЭД ЖАРГАЖ БНА, ИЙМ БАЛИАР ШУДАРГА БУС НИЙГЭМ Л БНА???

Зочин [43.228.131.45] 2021-03-09 03:24:18

Тийм л тэмдэглэмээр байгаа бол Монгол Улсад нам үүсгэн байгуулсны 100 жил гэвэл зүгээр санагдана, ганцхан МАН, МАХН-ын баяр мэтээр явах нь зохимжгүй, Нэг нам л төр барьж байсан, тэр нь одоогийнхоор УИХ, ЗГ гэж ойлгогдохоор байсан. Тэрнээс 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш байгуулагдсан нам бол өөр, ярих хариуцлага ч өөр өмнөх үеийн хийсэн бүтээснээр попрох хэрэггүй болов уу

Цаг үеийн байдалд нийцүүлж нэгдэж байгаа юм. [202.131.225.53] 2021-03-08 16:12:14

Сэтгүүлч асуудлыг нөгөө өнцгөөс авч үзэх хэрэгтэй. Одоо ба цаашдаа МАН нь Монголдоо ямар хүч болох гэж байна? Ямарч л байсан ОХУ болон Хятадад хамгийн танигдсан, хамгийн их харьцаа холбоо хөгжүүлсэн нам бол энэ мөн. Тэгэхлээр ойрын ирээдүйд энэ намынхан л Монголд засгийн эрх бариндаа барина. Учир нь 2 хөрш мань улам чангарч АНУ-г цааш нь шахаж байгаа. Тэгэхлээр Хятадын КНам болон Нэгдмэл Орос Нам нь Монголд харьцдаг итгэлтэй хуучин түнштэйгээ л харьцна.

Түүхч [64.119.16.80] 2021-03-08 03:35:57

Монголын ард түмнийг сэргэн мандаж, туурга тусгаар төр улсаа байгуулсны 100 жилийн тэмцэл, бүтээн байгуулалт, түүхээс нь салгах гэж 30 жил харлуулж байгаа энэ тэнэгийн бичлэгийг анх тавьсан ӨДРИЙН СОНИН, хувилан тарааж байгаа сайтууд ямар ч гэсэн монгол хүмүүсийнх биш гэдгээ л давхар давхар баталж байна даа. Өөр юу ч биш. Донров гэдэг хужаа эх орноос минь зайлаарай, өөрөө зайлахгүй бол зайлуулах л болно доо

Зочин [202.9.46.66] 2021-03-07 04:28:13

МАН 1921 МАХН 1924 онд юм шүү дээ. Энэ тролдоод байгаа нөхдүүд МАН ын буянд өнөөдөр амьд байгаагаа ойлгох ч үгүй байгаа юм.хахаха.

Зочин [202.9.40.185] 2021-03-07 01:29:51

30 жилийн оффшор, газрын наймаа , концессын гэрээ, 60 тэрбумын схём г.м. гэсэн зөв байхаа

toli [89.144.198.214] 2021-03-06 22:34:19

ene odriin sonin b.donrov gedeg hun er tuuh meddeggui hun baina, eswel unen zowiig medehiig husdeggui hun. jamarch baisan meregjliin setguulch hun bish.

Зочин [202.9.46.126] 2021-03-06 11:01:10

МАН ынханд 100 жилын ой гэж ярихаас ичмээр дуракууд.. Жинхэнэ бүтээн байгуулалтын он жилүүдээс хойш тэд юү хтйж бүтээсэн юм. 30 жилын хулгай луйвараа офшороо ярьж суух гээгүй л юм бол өөрөөр тэмдэглэх яиар ч шаардлагагүй...

Egel Mongol ulsn irgen boloi...unen [103.26.195.149] 2021-03-06 14:48:15

Oroinmendee. ,Harin tiimee...MAnam ...10jild yu hiisenee l ,Temdeglej tailangaq ,Ard tumendee taillagnah baisqqn ym..JUD ,,korronaar engiin egel ard bithii sohruulj, ,ard tumnii amdrlalraar togloson ulsuudqq.kommunist daranguilagchiid, Mongol uls yduu ,Mongogui gej,Hudlaa Huuli yrij, ineesen ,ard tumnii zovlongoor 100n jil hileedee..ichmeer ichmeer ymdaa.

Зочин [202.126.89.46] 2021-03-06 12:54:50

1921 ond ardiin nam nerteigeer anh baiguulagdsan um .

Зочин [66.181.177.59] 2021-03-06 11:29:08

МАН100 жилийн өмнө үссэн монгол улсын сайн сайхан бүхэн энэ намтай холбоотой зочин нэрээр бичигч нар согтуу эсвэл Хятадийн уяны гөлөгнүүд Т

Piyaldag suhee [66.181.161.32] 2021-03-06 09:27:42

Piyldag suhee huurhii

түүхч [185.158.250.235] 2021-03-06 09:26:15

Удам судар, өвөг дээдсээ устггулж, хөрөнгөө нэгдэлжих хөдөлгөөн нэрээр хураалгаж бүгд гуйлгачин болсны учиг МАН-д шууд хамааралтай....1990 онд Румын улсын шигээр шийдсэн бол өдийд хөгжлийн өөр түвшинд хүрэх байсан даа............

Зочин [202.9.46.152] 2021-03-06 09:20:12

МАН МАХН хоёр гучин жилийн түүхээ ярь. Одоогоос гучин жилийн өмнөх түүх МАН МАХН хоёрт ямар ч хамаагүй.

Зочин [202.126.90.152] 2021-03-06 10:21:40

Хүрэлсүх бол бузар буг.

Зочин [66.181.161.15] 2021-03-06 07:59:23

Энэ хүн шар хадны эмнэлгийн мөнхийн бүртгэлтэй бүлэг хүмүүсийн төлөөлөл байна үүнд чинь итгэх хүн та хэдээс өөр байхгүй түүх түүхээрээ үлдэнэ

Зочин [103.229.178.26] 2021-03-06 07:54:32

ху нам байсан цагт Монгол улс хөгжихгүй ээ , ард түмний санал асуулга явуулж энэ намыг тараах хэрэгтэй

Зочин [202.126.89.89] 2021-03-06 06:17:12

Үнэн юм бичсэн чинь Троллууд бөгс долоогчид яаг үхлээ шүү. Тэр шүлсээ үсчүүлэн өмөөрөөд. Нам байгаагүй бол бид байхгүй ч гэх шиг Тэнэг чинь Харин чам шиг Пялдагууд бүгд үхэж далд орвол таарна.

Зочин [59.153.87.51] 2021-03-06 05:49:20

Соцлисмын үед монголчууд бүгд л ардын намын гишүүд байсан шүү дээ. Гэтэл хэсэг бүлэг нөхдүүд ардчиллын дараа ардын нам ба хувьсгалт намын нэрийг хулгайлан нам байгуулж гарч ирчээд Монголчуудын өмнөх түүхийг өөрсдөө хийсэн мэтээр ярьж л байдаг ичих булчирхай байна уу.

Mongol iulsn rgen. [103.26.195.149] 2021-03-06 14:58:47

Hariin tiiimee yg..Namaig tiorhod MAXH baisan, daraa ch MAXH baisan ..Harin 100n jil bol ardn nam geh ,65, bagaar ch gej 62 suudal avsan nohduudiiinh bishshuudee. Egel malchin ard ,,Ta bidnii ovog etseg , ovoo ,aav ,eejuud ah egch duu nar ,bid bugdiin min 100n jil ym....

Зочин [203.91.115.50] 2021-03-06 05:27:51

хэдэн жилээ тэмдэглэх нь чамд ямар хамаа байна? ардчилсан өт минь?

Zochin [202.126.89.46] 2021-03-06 12:55:52

Yag vnen

Зочин [66.181.161.69] 2021-03-06 05:23:45

Муу сайн альнаар нь хэлэвч өнөөгийн Монголыг авч ирсэн дайчин эрсийн бахархалт түүхийг тэмдэглэх нь зүйн хэрэг. Үүнтэй хэн ч маргахгүй.

Зочин [64.119.18.98] 2021-03-06 05:09:48

МАН байгаагүй бол өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй байх байсан, АН байгаагүй бол өнөөгийн луйварчид, оффшорчид, хонгилчид, оцгоногчид, ажилгүйчүүд гэж байхгүй байх байсан гэдэг л ганц туйлын үнэн үг юм даа. МАН байгаагүй бол өнөөдөр энийг бичигч, уншигч Та бид төрөх ч үгүй байсан биз, 1921 онд үндсэндээ үржих чадваргүй болгочихсон 400 гаруйхан мянган хүн байсан болохоор тэр. Яаж мэдэхэв тэнгэрийн умдаг атгаад хүмүүн заяаг оллоо гэхэд урд хөршийн иргэний үнэмлэх л авах байсан нь тов тодорхой юм даа. Тэгээд бодохоор Монгол л хүн юм бол МАН-ны гавьяаг үнэлээд үнэлээд барахгүй юмаа. Үнэлж чадахгүй байгаа бол Та өөрөө Хятад гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үгээ!!!!!

Egel ard. [103.26.195.149] 2021-03-06 15:06:33

Ter ued zuvhun ,Ed baigaagui ym. Egel hiliin haruul , ulaa nehegch ,Malchin arduud , bid bugdiin ovog etseg ,ovoo ,avga nagats nar maani ,,Gar bie ,horongo mongo mal ahui , agt unaa.,Ger baraa, ardn tsergiin ankhni shtabiig baiguulah Gar bie oroltsson n tuuh gerchilne3.Daqnch ihenh helmegfsen yma..daa

зочин [124.44.59.30] 2021-03-06 12:53:55

Өнгөрсөн 100 жилийн хэдэн жилд нь МАН, хэдэн жилд нь АН төр засаг барьсан бэ? 80-90%-д МАН биз дээ? Өнөөгийн монголчуудын 40% нь 700000-с доош төгрөгийн сарын орлоготой, 30% нь 700000-1500000 төгрөг, үлдсэн 30% нь 1,5 сая-аас дээш сарын орлоготой гэсэн биз дээ? Хүн амынх нь 80-90% нь уламжлалт гэр хороололд, үлдсэн 10-20% нь орон сууцанд амьдардаг гэсэн үү? Тэгэхээр МАН ийм л ядуу буурай орныг 100 жилд бүтээсэн юм биш үү? Социализм бүхэлдээ үзэл сурталжсан, хүн үгээ чөлөөтэй хэлэх эрхгүй, дарга сайд нар нь тусгай эмнэлэг, 10-р дэлгүүртэй, бусад нь тарчигдуу байсан биз дээ? Хүн бүр гадаад паспортгүй, автомашингүй, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөгүй, Цагаан сарыг нийтээр тэмдэглэж болохгүй, өвөг дээдсийн нэрийг хэлж бүр ч болохгүй, улаан туг уриа лоозон барьж төв талбайд жагсдаг, гандан хийдэд очих хориотой гээд зөндөө хэцүү ойлгомжгүй зүйлс байсан биз дээ? Монгол улсад хувиа хичээдэг биш харин Монгол сайхан орноо, монголчуудаа гэх хүнлэг сайхан сэтгэлтэй, жинхэнэ монгол удирдагч жолоодогч манлайлагч хэрэгтэй байх аа?

Зочин [202.55.188.36] 2021-03-06 10:48:56

Коммунист сурталаар, түүхээр хүмүүжсэн нөхөрийн үг бна. Доод талын нөхөр бүүр арай гэмээр юм ярина. Социализм үргэлжилсэн бол Орос Хятад хоёрыг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнээр хангах блаа гэнэ үү. Тэр үед тийм мундаг үйлдвэрлэгч бсаныг үнэндээ санадгүй ээ. Хэдхэн юм л дотооддооо гурилддаг бсаныг л санаж бна. Дэлгүүр цөөхөн блаа тэгэхэд. Хүнсний тасагт нь одооны нохой ч тоож үнэрлэхгүй тошлой чихэр хүүхдийн каша(тухайн үед долоож бсан гоё гэхэд одооны хүүхдүүд ойлгодгүй ээ)элэгний нухаш цайны жигнэмэгхэн блаа. Өшөө цаашаа ярихуу яахуу. Хүн бүр тэжээлийн дутагдалтай нормын шахуу хувцастай гээл яривал ч хэдэн боть болно доо гях гях гях

Зочин [202.9.46.152] 2021-03-06 09:19:06

Ёстой үнэн. Манай орон социализмаараа байсан бол хойд өмнөд хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүн экспортлоод эдийн засгаараа улс орнуудтай өрсөлдөөд явж байх байлаа.

Зочин [172.58.141.169] 2021-03-06 05:05:28

MAXH Mongoliin ard tumnees uuchlal guih odor irnee!

зочин [64.119.16.3] 2021-03-06 04:52:52

ёстой 100н жилийн ойтой түй ч хамаагүй нөхдүүд

Зочин [203.23.199.183] 2021-03-06 04:52:36

ЦЭДЭНБАЛЫГАА МАН ӨӨРӨӨ ХЭЛМЭГДҮҮЛСЭН. ХАР ДАРСАН ЗҮҮД МЭТ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БҮГД МАН-ТАЙ ХАМААТАЙ. ҮНЭХЭЭР 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЮМ БОЛ ГАЙ ГАВЬАГ НЬ АДИЛХАН ӨӨРТӨӨ НАА.

Tuuili0n unen. [103.26.195.149] 2021-03-06 15:20:36

Manai ovog etseg ovoo ,avag nar huvisgalin uil heregt ed mal ahui ger baraa ,.mal idesh ,bur DAIN TULAAND , GAMIN ,BARONTOI BAILDAHAD ,MONGOL TSERGIIN SETGELIIG sergeej,zorig ogohidn ZASAJ,,Nom hurj, ,HARIIN DAISNIIG ZORIGIIG MOHOOH ZUILIIG HIIIJ, TUSALJ GAR BIE OROLTSOJ YVJ, EGEL ARDIN MALCHID , ARDN HUCH HUVISGALN UIL HEREGT ITGEL SETGELEER OROLTSOJ HUVISGAL IIG HIISEN BIL.EE .HARAMSALTAIN.,1938 OND ,..ihenhn helmegdsen ..

Зочин [103.229.121.137] 2021-03-06 04:32:17

Ардын нам ардын хувьсгал байхгүй бол юун донров балайтах баахан хужаагийн эрлийзүүд байхгүй юу юмаа мэдэж бодож чалчимаар юм зайлуул

Зочин [59.153.114.188] 2021-03-06 04:21:29

1930 - аад онд 100000 - аад хүнээ алж устгасан ... Энэ тоо бол хүн амын 15 хувь буюу насанд хүрсэн эрчүүдийн барагцаалбал 30 - аад хувь. Дэлхийн дайнд ч ийм статистика бүхий улс орон ховор биз ээ.

Зочин [203.91.115.50] 2021-03-06 05:28:27

90 оны ардчилсан самуунаас хойш 1 сая хүн үхсэн

Зочин [172.58.141.169] 2021-03-06 05:03:48

Baihgui

Зочин [66.181.161.51] 2021-03-06 04:20:17

Тиим шүү. Төрсөний гэрчилгээ авсанаар л иргэн болдог: Дээд шүүхээс батламжаа авсан өдрөөр л төрсөнөө тооцно биздээ. Худлаа болгоноо үнэн гэж зүтгэсээр байгаад одоо өөрсдөө ч бүр итгэчихсэн хэдийн төрснөө ч мартчихсан.

зочин [66.181.161.51] 2021-03-06 04:14:32

Б.Донров юм ойлгохдоо муу хүн бололтой.

иргэн [202.126.88.151] 2021-03-07 09:55:02

Донров гэж гэж сэтгүүлчийг дуулаагүй. Сэигүүл зүй гэдгийг мэдэхгүй хирнээ түүх бичих санаатай хөлсний бичээч бололтой. Донров та ичиж амьдар! Өдрийн сонин ийм сэтгүүлчтэй байна гэхэд нэг л итгэж өгөхгүй байна

Ajaa taij [202.9.46.172] 2021-03-07 00:13:35

Zochin toroluud too hed ve? Mand hed mataad ugchih for ni ustgaad hayachihana. Uursdiinh ni argaar enhrii hairtiig mini toroldood baina geheer l selem gyals tolgoi bundgus..ii kk

Зочин [66.181.161.42] 2021-03-06 04:08:22

Түүх , цаг хугацааны үнэ цэнээ таньдаггүй тэнэг хөлсний бичээч шиг л харагджин. Юу хэлэх гээд хэнд ашигтай гэж ийм өсөрхсөн үлгэр зохиож суудаг бна. Хайран цаг зав

Зочин [202.131.233.10] 2021-03-06 04:08:18

Үнэншд

Зочин [202.9.46.223] 2021-03-06 03:58:48

яг зөв бичсэн бнаа

Зочин [202.9.40.125] 2021-03-06 03:47:54

Үүнийг бичигч нь түүхээ мэдэхгүй тэнэг,эсвэл улс төрийн цагаан соиот юм даа....

Зочин [66.181.161.41] 2021-03-06 03:45:52

ОРТОЙ л ...

Minii ovog ,ovoo avga nar min. [103.26.195.149] 2021-03-06 15:30:11

END BID MEDEEJ 100N JILIIN TUUHIIN TUHAI METGELTSLEE. TEGEHDEE .10JIL BOLSON ,,BA SALJ 2NAM, BOLJ, 2 NAMN TUHAI BAS DURDAHN ZUV SHUU...100N JIL MONGOLN MIN OVOG DEEDES BOLSON ,TSOGTOI temtsegch ,nuurendee Galtai nudendee GALTAI EGEL TER UEIIN EGEL ENGIIN MALCHIN ARDIN ,ARD TUMNIII UR HOICH BID BUGDiin min, 100 jil ymshuudee.


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.