Энэтхэгт өдөрт 184 372 тохиолдол шинээр илэрсэн нь халдварын хамгийн олон тохиолдол болжээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 184 372 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний нийт тоо 13.87 саяд хүрчээ. Мөн мягмар гарагт халдварын улмаас 1027 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 172 085-д хүрсэн байна.

Энэтхэгт энэ оны эхээр өдөрт халдварын 15 мянгаас доош тохиолдол шинээр илэрч байсан боловч гуравдугаар сараас дахин олноор нэмэгдэх болсон юм.

"COVID-19"-ийн вакцинжуулалтыг нэгдүгээр сараас эхлүүлсэн тус улсад өнөөдрийн байдлаар 111 сая гаруй тун вакцин тарьжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:27

з [202.126.89.177] 2021-04-14 12:29:07

хужаатай байнга хил дээр нь дайн болж байгаа хужаагииин хор

Зочин [66.181.181.165] 2021-04-15 01:42:36

saikhan teneg gar bnaa chi

Зочин [202.9.40.107] 2021-04-14 09:24:40

1 тэрбум гаруй хүнтэй улс шүү дээ. Манай улстай харьцуулахад тохиолдлын тоо бага байна!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.