"Цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна" гэв

Aдмин / Хууль

Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлж байна.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн.

Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.

Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууцыг алдагдуулах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд,

-Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.

-Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар санал солилцсон.

-Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан. Гэтэл өчигдөр орой Монгол Ардын Намаас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.96] 2021-04-20 23:10:37

Ганзориг дарга бол энэ цаг үеийн шилдэг, бэлтгэгдсэн боловсон хүчин мундаг дарга

МУ -ын иогэн [103.229.123.107] 2021-04-20 14:07:01

Арай дэндүү байнаа,Эх орноо хамгаал, бие бялдрын хүмүүжилтэй бол гэж цэрэгт явуулж байгаа болохоос бие биенээ дээрэлхээд алаад баы гээгүй д юмсан даа.Монгол эрчүүд, хөвгүүд минь!Эсвэл эхнэр хүүхдээ амьд баых аргагүы болтол нь дарамталдг болж дээ

Zochin [202.126.88.188] 2021-04-20 08:43:07

Huuchin tergiin negdsen deed surguuliin uls turiin angi tugssun uls turiin orlogch nariin holboo buh tsergiin n ch hatdaa

Зочин [202.126.88.227] 2021-04-20 08:01:10

Муссолиний хар цамцтан, Гитлерийн хүрэн цамцтан гэдэг шүг Хүрэлсүхийн МЦНХ бол арай дэндэж байгаа юм. Энэ чинь төрийн бус байгууллага шүү дээ. У.Хүрэлсүхйин төгссөн БХИС-ийн хуучин улс төрийн ангийг төгсөгчид улыг нь долоож бөгсийг нь үнссэн Н.Энхболд, Жуваа мэтийн зулгуйч нар Ц.Тогоо мэтийн авлигачидын л хийж байгаа ажил. Цэрэг улс төр хоёр тусдаа байх ёстой.МАН-ынхан л худлаа сүржин мэдэгдэл хийж ард түмнийг талцуулж байна.

зочин [202.179.25.193] 2021-04-20 13:49:42

Монгол цэргийн нэгдсэн холбоо ямар баримттай буруу зүйл хийснийг нь баримт нотолгоотой гарга энэ тбб\д хуулиар хориглосон зүйл огт хийгээгүй дайчин уламжлалаа дээдлэж цэрэг иргэний холбоог бэхжүүлж ард иргэдээ цэрэг эх оронч уламжлалаа хадгалж яваа бэлтгэл хүмүүс биднийг битгий буруу тийш улс төртөй хутга дайчин тангаргаа биелүүлчхээд чөлөөндөө байгаа иргэд

зочин [66.181.182.218] 2021-04-20 07:37:11

цэргийн холбоо гэгч юмаа татна буулга,миямри улсад гардаг шиг цэргийн эргэлт хийж төр улсыг эзлэх эрх нам,хүчин эвсэл холбоодоод хэнд ч байх ёсгүй.нэн ялангуяа хүрэлсүг ман мангаст хэнч эрхийн өгөөгүй,төрийн дээр гарсан цэрэгжсэн намын дэглэм дарангуйлалаа хүрэлсүгтэйн хамт татна буулга.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.