Завхан аймгийн Тосонцэнгэл суманд батлагдсан тохиолдол 33 болжээ

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд дөрөвдүгээр сарын 20 ны өдөр авсан 276 иргэний шинжилгээний хариу гарч шинээр 8 иргэний хариу эерэг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Тус суманд батлагдсан тохиолдол нь тандалт судалгаагаар хоёр голомт байгааг тогтоогоод байна. Тиймээс нэг, хоёрдугаар хавьтлын 597 иргэнээс 276 иргэнд PCR шинжилгээ хийхэд 8 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

Ингээд тус суманд нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Эдгээр иргэдийн дөрөв нь сумын эмнэлгийн ажилчид байна. Иймд сумын эмнэлгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж, халдвар авсан иргэдээ дагнан эмчлэх, энгийн эмнэлгийн үйлчилгээг шинээр дэлгэсэн эмнэлгээс авахаар зохицуулалт хийгээд байгаа. Шинэ дэлгэсэн эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.ЗАГДБАЗАР ахлан зарим сумдын эмч сувилагч нар баг болон ажиллаж эхэлсэн байна. Харин ЗӨСҮТ-өөс ирсэн баг тус суманд ажиллаж эхэлсэн гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Халдварын эрсдэлтэй иргэдээ эмчлэх эмнэлэг дэлгэнэ

Улиастай сумын 300 иргэнээс авсан түргэвчилсэн шинжилгээгээр зургаан иргэний хариу эерэг гарсан байна.

Эдгээр иргэдэд gen expert шинжилгээ хийж үзэхэд тав нь эерэг нэг нь сөрөг гарлаа. Энэ иргэдийн болон шаардлагатай зарим иргэдийн PCR шинжилгээг хийлгэхээр Тосонцэнгэл суманд ажиллаж байгаа явуулын аппаратаар шинжлүүлэхээр явууллаа. Энэхүү явуулын аппарат нь харьцангуй олон шинжилгээг нэг дор хийдэг хүчин чадалтай юм байна. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, халдварын эрсдэлтэй иргэдийг эмчлэх эмнэлэг болгон дэлгэнэ. Нэг өрөөнд хоёроос гурван ор байхаар тооцож байна гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээлэв.

Тосонцэнгэл сумын хувьд өнөөдөр шинээр 8 иргэний шинжилгээ эерэг гарч батлагдсан тохиолдол 33 боллоо.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээг үргэлжлүүлэн авч байна.

Явуулын таван баг шинжилгээг авч байгаа. Өнөөдөр шинжилгээ авах шаардлагатай иргэдээс шөнийн турш 24 цагаар шинжилгээ авах тул иргэд нохойгоо уяатай байлгаж утсаа унтраахгүй байхыг анхааруулж байна. Худалдаа үйлчилгээний цэг салбарын ажилтнууд, ШТС, банкнууд, цагдаагийн алба хаагчид, бусад шаардлагатай хавьтал болсон иргэдийн шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. Худалдааны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгах ажлыг хийж байна гэж Тосонцэнгэл сумын Шуурхай штабаас тус тус мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:06


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.