“Монполимет”-ийн дансыг царцааж, Ц.Гарамжавыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна

"Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй. Анх удаа завсарлаж үзлээ. Учир нь, манай компаниудын үйл ажиллагааг хагас жил гаруй лацдаж, зогсоосон. Дансуудыг 120 хоног царцаасан. Төрийн бүх төрлийн шалгалтыг хууль зөрчин давхардуулан оруулсан. Зарим нь одоо ч үргэлжилж байна” гэж мэдэгдэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, хууль хяналтын байгууллагаас тус группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. “Монполимет” группийг үүсгэн байгуулагч нь Ц.Гарамжав. Тэрээр УИХ-д сонгогдож байсан. Тус группийн ТУЗ-ийн одоогийн дарга Б.Мөнхнасан нь Ц.Гарамжавын охин. Дашрамд дурдахад, туулай жилд тодорсон X Богд бол “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасангийн ихэр хүүгийн нэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ГАРЬД
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.13] 2025-07-04 15:13:14
Хүрэлсүх болимоор юм. Олигархи, Улс төрч хулгайчуудаа шалгаачээ. Оджаргал Элбэгорж Сайханбилэг С.Баяр М.Энхболд Сү.Батболд гээд ил тод хань хамсаатнаа шалгаачээ.
Амина [124.158.107.16] 2025-07-04 11:14:53
Жонхуугийн болон нүүрсний хэргийг шалгах зүрхгүй АТГ, Богд- ын эмээг шалгах эрх байхгүй шүү.
Га авгайд [66.181.180.114] 2025-07-04 11:03:35
ШУНАЛ ХЭТЭРВЭЛ ШУЛАМ БОЛДОГИЙГ САНАЖ ЯВДАА ГАРАМЖАВ БА ТҮҮНИЙ ҮР САДУУД