"Трамп Путинд Крымийн хойг, Украины зүүн бүсийн зарим нутаг дэвсгэрийг тавган дээр тавьж өгч буй мэт хандсан"

Aдмин / Гадаад мэдээ

Австрийн Гадаад хэргийн сайд Беате Майнль-Райзингер Германы "Welt" сонинд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Крымийн хойг болон Украины зүүн бүсийн зарим нутаг дэвсгэрийг тавган дээр тавьж өгч буй мэт хандсан" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр "Трамп нэг талаар Крым болон Украины зарим зүүн нутгийг Путинд цэнхэр хүрээтэй таваг дээр тавьж өгсөнтэй адил зүйл хийсэн" гэж хэлсэн байна. Сайд мөн "Америкийн удирдагч ирээдүйд Украиныг НАТО-д элсэхийг Оросын төлөө үнэндээ хориглосон" гэж хэлжээ.

Орос улс өнгөрсөн зургадугаар сарын 2-нд Украины талаар меморандум нийтэлсэн. Түүнд:

  • Крым, Лугaнскийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс (ЛНР), Донецкийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс (ДНР), Запорожье, Херсон мужуудыг Оросын бүрэлдэхүүн хэсэг гэж олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх;

  • Украин улс нейтрал байдлаа тунхаглаж, цэргийн эвсэлд элсэхээ болих;

  • Мөн Украины нутаг дэвсгэр дээр бусад улс орнуудын цэргийн үйл ажиллагааг хориглох гэсэн гол гол заалтууд тусгасан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI, WELT
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.13] 2025-07-28 17:38:06

Украйнчууд тэнэг хохь нь.тийм алиалагч ерөнхийлөгчөөрөө сонгож байдаг малаас дор хүмүүс

Зочин [122.201.31.67] 2025-07-28 18:57:52

Бид дээрдэх юм байхгүй

Зочин [66.181.186.13] 2025-07-28 17:35:09

үнээн. оросыг дэмжиж бна.

ЗОЧИН [103.57.94.105] 2025-07-28 17:19:20

ТРАМП МАШ ЗӨВ ХАНДСАН! УКРАЙН БОЛ ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ. НАЦИЗМ, ФАШИЗМЫГ ЦУСНААСАА ҮЗЭН ЯДДАГ ОРОСУУДЫН ХУВЬД УКРАЙНЫГ ТӨВИЙГ САХИСАН ЭНХ ТАЙВАНЧ УЛС БАЙЛГАХ НЬ ОРОСЫН ТӨДИЙГҮЙ ЕВРОПТ Ч ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.