НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын 2025 оны II улирлын буцаан олголтыг долдугаар сарын сүүлийн долоо хоног буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэх ажээ.

Иргэд II улирлын буцаан олголтоосоо газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргэжээ. Мөн буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулсан байна. Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт аппликейшнээр татвараа төлөх боломжтой юм.

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлыг энэ сарын 23-ны өдөр явуулсан. Энэхүү сугалаанд 2025 оны зургадугаар сарын 1-нээс 30-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 53,854.984 ширхэг баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 48,584

4 орон таарсан /40,000-100,000/: 4,883

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 495

6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/: 41

7 орон таарсан /500,000- 10 сая/: 3

8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна

Сугалааны тохирлын дугаар: 85356220

“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.246] 2025-07-28 15:59:21

Буцаан олголтоо ядуу иргэддээ хүлээлгэлгүй олгочихож байгаач дээ

Зочин [202.126.91.246] 2025-07-28 15:56:41

Дүүргийнхээ Татварын газар болохгүй бол татварын ерөнхий газарт хандана шүү

Amarjargal [202.55.188.103] 2025-07-28 15:21:40

2024 оны 4-р улиралаас хрй буцаан олголт орж ирээгүй хаана хандах вэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.