"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэхийн гадна болно

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд 2025.08.17-ны ням гаргийн 13:00-19:00 цагийн хооронд "Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг"-ийг дахин зохион байгуулахаар болсон" гэж мэдээлэв.
Тэрбээр "Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцасууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө.
Ногоон оноогоороо эргээд урамшуулал авах боломжтой. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй" гэв.
Хуучин хувцсанд тавигдах шаардлага:
Хувцсаа угаасан байх
Урагдалгүй байх
Хуучин гутал тавигдах шаардлага:
Цоороогүй байх
Ул нь салаагүй байх
Урагдалгүй байх
Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцсыг Сонгинохайрхан үүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Veloo Foundation"-д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж, цугларсан хувцсуудыг дахин ангилаад, сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар дахин хүргэхээр ажиллана" гэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.118] 2025-07-29 00:13:03
Монголын үгээгүй ядуус цамаан, хүний хуучин хувцсыг өмсдөггүй хүмүүс юм. Монголчууд шинэ хувцас авч өмсөхлээр баян хүнтэй сууна гэж горьдоод байдаг.