Туркт +50 градус давж халж байна

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн Байгаль орчин, уур амьсгалын яам X платформд "Туркийн Ширнак мужийн Silopi дүүрэгт 2025 оны долдугаар сарын 26-нд +50.5 градус (122.9 °F) хүрч халлаа" хэмээн мэдээлжээ. Туркийн 132 цаг уурын станц энэ сард агаарын хэм "шинэ дээд амжилт" тогтоосон талаар мэдээлсэн байна.

Эскишехир, Карабук, Билецик, Маниса, Сакарья зэрэг зэрэг мужуудад халуун, хүчтэй салхи болон хуурайшилтаас үүдэн түймрийн аюултай нүүр тулж байгаа аж. Түймэр унтраах ажилд оролцож байсан 10 гаруй гал сөнөөгч болон хэд хэдэн сайн дурын ажилтан нас барсан байна. Тухайлбал, Эскишехир мужид 10 гал сөнөөгч амиа алдаж, 14 хүн түлэгдэж гэмтжээ.

Anadolu агентлагийн мэдээлснээр, Туркийн Шанлыурфа хотын Ататюркийн өргөн чөлөөнд суурилуулсан термометр агаарын хэм цельсийн +50 градус хүрч халж буйг заажээ. Пүрэв гарагт тус улсын Анталья, Мугла, нийслэл Анкара зэрэг 38 хотод +40 хэмээс дээш халсан байна.

Туркийн Цаг уурын ерөнхий газрын /MGM/ урьдчилсан мэдээллээр, наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд агаарын хэм улирлын дундаж үзүүлэлтээс 7-12 хэмээр давах төлөвтэй байгаа ажээ. Хэт халж байгаа нь хотын оршин суугчдын амьдралын хэмнэлд нөлөөлж, гудамж, өргөн чөлөөнүүд хоосрон эл хуль болж, хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүсийг бараадах болсон байна.

Нийтийн тээврийн зарим эцсийн буудалд унаа хүлээж буй зорчигчдыг сэрүүцүүлэхийн тулд хүйтэн ус цацаж байгаа ажээ. Мөн 11.00-16.00 цаг хүртэлх хугацаанд гадагш гарахгүй байхыг архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүдэд зөвлөж буй юм байна.

Эх сурвалж: TURKEY TODAY, REUTERS, ANADOLU
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.