СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Телеграммаар холбогдон, хоёр удаагийн гүйлгээгээр 13 сая төгрөгөө залилуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр, телеграмм аппликейшнээр дамжуулан залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байгаа ажээ. Долдугаар сарын 22-ны өдөр энэ төрлийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Э нь мөнгөө өсгөх зорилгоор телеграмм апплейкшнээр дамжуулан нэр бүхий хаягтай холбогдож, хоёр удаагийн гүйлгээгээр нийт 13.730.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн залилуулжээ.
Иймд энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм, телеграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл