"Биткойн улс төрийн бамбай"

"Trump Media" компани хөрөнгө босгож, 2 тэрбум ам.долларыг биткойнд хөрвүүлж, ойролцоогоор 17,000 BTC худалдан авснаар MicroStrategy-гийн дараа хамгийн том институцийн эзэмшигчдийн нэг болжээ.
Бусад технологийн аваргууд ихэнхдээ хиймэл оюун ухаан руу төвлөрдөг бол тус компани хөрөнгө оруулалтын ихэнхийг биткойны сан үүсгэхэд зарцуулж, мөн зарим хэсгийг биткойнтой холбоотой дериватив бүтээгдэхүүнд зориулсан байна.
Гүйцэтгэх захирал "Энэ стратеги нь компанийн банкны цензурээс хамгаалах, мөн Truth Social платформтой холбогдох токен гаргахад бэлтгэх зорилготой бөгөөд эдийн засаг, улс төрийн хоёр талын ач холбогдолтой" гэж мэдэгджээ.
Банкны эсэргүүцлийн орчинд 2 тэрбум долларын томоохон бооцоо
Truth Social платформыг зохион байгуулагч Trump Media & Technology Group (DJT) эрс шийдэмгий алхам хийж, биткойндоо ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө нэмсэн нь крипто дахин стратегийн хөрөнгө болон үзэл суртлын бэлгэ тэмдэг болж буй нөхцөлд асар том ажиллагаа юм.
Одоогийн ханшаар нэг BTC ойролцоогоор 118,000 ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 17,000 биткойн нь олон нийтэд бүртгэлтэй компаниудын нөөцөөс их, зөвхөн MicroStrategy-гаас бага байгаа бөгөө энэ нь эхний алхам гэдгийг тэмдэглэх нь зүйтэй аж.
Биткойнд зориулсан хөрөнгө босголт
Энэ үйлдэл нь DJT компаниас тавдугаар сарын сүүлээр зарласан 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө босголтоос үүдэлтэй юм байна. Бусад технологийн компаниуд уг хөрөнгийг хиймэл оюун ухаан болон өөртөө худалдан авалт хийхэд зарцуулдаг бол Trump Media бодитоор “биткойны сан” байгуулах зорилготойгоо илэрхийлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллээр 2 тэрбум ам.доллар шууд биткойн худалдан авахад зарцуулагдсан бол үлдсэн 300 сая ам.доллар нь биткойнтой холбоотой дериватив бүтээгдэхүүн, ETF, олборлолтын хувьцаа болон бусад шууд бус хөрөнгө оруулалтын опцион стратегид зориулагджээ.
Биткойн улс төрийн бамбай
Энэ сонголт санамсаргүй биш аж. Гүйцэтгэх захирал Девин Нунес албан ёсны мэдэгдэлдээ “Эдгээр хөрөнгүүд нь манай санхүүгийн эрх чөлөөг баталгаажуулж, банкны байгууллагуудаас ирэх ялгаварлан гадуурхалтаас хамгаалж, Truth Social экосистемд зориулсан ашиглах токентэй уялдаа холбоотой. Ингэснээр DJT хоёр талт стратеги барьж байна.
Биткойны хомсдолоос ашиг хүртэхийн зэрэгцээ дайсагнасан банкны системийн эсрэг санхүүгийн тусгаар тогтнолын хэрэгсэл болгон ашиглах энэ алхам биткойны хувь заяаг илэрхийлж, анх ердөө таамаглалтай бооцооноос эдийн засаг, улс төрийн сөрөг зэвсэг рүү шилжиж буйг харуулж байгаа юм" гэжээ.
DJT томоохон тоглогчдын эгнээнд нэгдэв
Энэхүү мэдэгдлээр Trump Media олон нийтэд бүртгэлтэй, их хэмжээний биткойн хадгалдаг компаниудын элит бүлэгт орж буй юм байна. MicroStrategy (хуучнаар MicroStrategy) 600,000-аас илүү BTC-тэй бөгөөд DJT-ээс илүү том эзэмшигч хэвээр байгаа ч Tesla болон Block компаниудаас түрүүлжээ.
DJT-ийн хувьцааны ханш мэдэгдлийн дараа урьдчилсан зах зээл дээр 6.5%-иар өссөн нь крипто болон хувьцааны зах зээл энэхүү хүчтэй стратегийг дэмжиж буйг харуулж байгаа аж.
Эх сурвалж: THE COIN ACADEMY
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл