Стамбул хотод ОХУ, Украины гурав дахь хэлэлцээр болно

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ, Украины гурав дахь хэлэлцээр долдугаар сарын 24, эсвэл 25-ны өдөр Стамбулд болох талаар энэ сарын 21-ний өдөр "Independent Türkçe" хэвлэл мэдээлсэн байна. Хэлэлцээрийн газар, цаг, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хараахан батлагдаагүй байгаа ажээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, энэ нь техникийн түвшинд явагдах хэлэлцээр бөгөөд зөвхөн тодорхой сэдвүүдэд анхаарал хандуулах юм байна. Энэ үеэр хүмүүнлэгийн тусламж, харилцан хоригдол солилцоо, дэд бүтэц, Украины хилийн ойр орчмын нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэх магадлалтай аж.

Одоогийн байдлаар хэлэлцээр болох газрыг сонгох, аюулгүй байдлын протокол боловсруулах, материаллаг бэлтгэл хангах зэрэг ажлууд хийгдэж буй юм байна. Хэлэлцээрийг хаалттай явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бичгээр мэдэгдэл гаргах аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 19-нд Киев Москвад дахин нэг удаагийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хийх саналаа өгснийг мэдэгджээ.

Зеленскийн хэлснээр, Украины хэлэлцээний тэргүүн, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров энэхүү саналыг Москвад хүргүүлсэн байна.

Украины удирдагч "Долдугаар сарын 21-нд Умеровын мэдээлснээр уулзалт долдугаар сарын 23-нд Туркийн нутагт болох гэж байна" гэж мэдэгджээ.

Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Дмитрий Песков Москва уулзалт хийх сонирхолтой байгааг баталсан бөгөөд хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл дээр санал солилцох хэрэгтэйг мэдэгдсэн байна.

Песков "Бидний төсөл, мөн Украины талын төсөл хооронд санал солилцох шаардлагатай байна. Эдгээр хоёр төсөл одоогоор эсрэг тэсрэг байр суурьтай байна. Дипломат ажлын багагүй төлөвлөгөө бий" гэж ярьжээ.

Энэ оны эхний хоёр хэлэлцээрийн тухай эргэн сануулахад, Стамбулд зургадугаар сарын 2-нд болсон хэлэлцээрээр ОХУ ба Украин хүнд гэмтэл авсан цэргийн алба хаагчдыг болон 25 хүртэлх насны хоригдлуудыг харилцан солилцох, мөн дайнд амь үрэгдсэн 6000 цэргийн цогцсыг харилцан шилжүүлэх талаар тохиролцсон. Эхний шатны хэлэлцээр тавдугаар сарын 16-нд Стамбул дахь Долмабахче ордонд болсон билээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [82.144.201.2] 2025-07-22 12:18:39

Ямар ч үр дүнд хүрэхгүй, олзлогдсон хэдэн цэргээ солилцох, хулгайлагдсан хүүхдүүдийг эргэн авах л асуудал яригдах байх. Дайн бол үргэлжилдэгээрээ л үргэжилнэ, хэн ч буулт хийхгүй, оросын тал эзэлсэн газар нутгыг нь эргүүлж өгөхгүй байх, укр.газар нутгаа зүгээр өгчихгүй байх даа....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000