Каспийн тэнгист ОХУ, Ираны хамтарсан цэргийн сургуулилалт болно

Оросын Холбооны Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тэнгисийн цэргийн хүчин Каспийн тэнгист гурван өдрийн хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулах гэж байна.
CASAREX 2025 нэртэй энэхүү хамтарсан сургуулилт 2025 оны 7-р сарын 21-нд эхлэх бөгөөд сургуулилалтын гол зорилго нь Каспийн тэнгис дэх далайн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудын флот хоорондын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм.
Хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, Каспийн бүс нутагт стратегийн тэнцвэр хадгалах, тэнгисийн замын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнүүлэх болсон нь энэхүү сургуулилалтаар дахин батлагдаж байна.
О.Чулуут
Сэтгэгдэл