Орос улс Украины хэд хэдэн бүс нутагт хүчтэй халдлага үйлджээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын цэргүүд долдугаар сарын 21-ний даваа гаргийн шөнө дахин олон чиглэлээс пуужин болон нисгэгчгүй онгоцууд (дрон) ашиглан Украины хэд хэдэн бүс нутаг руу довтолжээ.

Украины агаарын хүчин Telegram суваг дээрээ орон нутгийн цагаар 03:00 цагийн үед 'Украин даяар - пуужингийн аюул! МиГ-31К онгоцны хөөрөлт бүртгэгдлээ' гэж мэдээлсэн байна.

Өмнө нь Чернез тэнгисийн усан замаас 'Калибр' пуужингууд харвасан болон Оросын Мурманск бүсээс Х-101 далавчит пуужингууд бүхий хэд хэдэн Ту-95 онгоц хөөрсөн талаар мэдээлжээ. Мөн мониторингийн сувгуудаар Украины бүс нутагт 110-аас доошгүй дрон (БПЛА) хөөрч, довтолсон гэж үзэж байгаа аж.

Харков болон Киевийн хохирол

Харковын захирагч Игорь Терехов Telegram сувагтаа "Дайсан энэ шөнө Харков хот руу 12 удаа довтолсон" гэж бичсэн бөгөөд нэгд нь Киев дүүргийн орон сууцны байшин өртсөнийг тодотгожээ. Мөн тэрбээр "Харковт агаарын довтолгооны нэгэн үр дагавар нь иргэний аж ахуйн нэгжид гарсан гал түймэр" гэж дурдсаныг онцолсон байна. Улмаар цахилгаан сүлжээ, хийн хоолойнууд халдлагад өртөж гэмтсэн бөгөөд бусад хохирол болон хохирогчдын тоо тодорхойгүй байгаа аж.

Украины нийслэлийн цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко Telegram сувгаараа дамжуулан "Киевийн Дарницкий дүүрэгт довтолгооны улмаас орон сууцны болон олон давхар барилгуудын дээвэрт гал гарч, супермаркетад галд өртсөн" гэж мэдээлжээ. Түүний мэдээлснээр, Шевченковский дүүрэгт орон сууцны байранд болон өөр нэг байшингийн тагтан дээр гал гарсан байна.

Днепровский дүүрэгт худалдааны төвүүд болон хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо цохилтод өртсөн барилгын хэсэг унажээ. Соломенский дүүрэгт барилгад гал гарч, Лукьяновская метро станцын орох гарц гэмтсэн талаар Ткаченко мэдээлсэн. Мөн нэг хүний амь нас хохирчээ.

Украин мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Киев болон түүний ойролцоох бүс нутагт цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас агаарын довтолгооны эсрэг хамгаалалтын системийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхэд нэн хүндрэлтэй байгаа аж.

Орон нутгийн удирдлагууд "Агаарын сэрэмжлүүлэг улс орны хэд хэдэн бүс нутагт, тухайлбал, Днепропетровск, Чернигов, Полтава, Сум, Житомир, Запорожье, Черкасы болон Винницк мужуудын нутаг дэвсгэрт сонсогдсон" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000