Улсын аварга О.Хангай тэргүүтэй 240 орчим бөх Өндөр гэгээний даншиг наадамд зодоглохоор бүртгүүлжээ

Aдмин / Спорт

Халхын Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан "Даншиг Наадам Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод болно. Энэхүү даншиг наадамд хүчит 512 бөх зодоглох бөгөөд өнөөдрийн байдлаар улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх бүртгүүлээд байгаа аж.

Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл өнөөдөр, маргааш буюу долдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжлэх юм.

Түүхийн хуудас сөхвөл, Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь 1635 онд Халхын Түшээт Хан Гомбодоржийн гэрт Ойрад эх Ханджамцын хүү олон мэндэлжээ. Тэрээр 1639 онд Халх Монголын Шарын шажны (шашин) тэргүүнээр тодорсон.

Түүнийг Анхдугаар Богдоор тодорсны дараа жил буюу 1640 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу өнөөгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт түүнд зориулж "Бат Оршил өргөх" Даншиг наадмыг Халхын долоон хошуу нийлж зохион байгуулсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш Богдод зориулсан Даншиг наадмыг "Долоон Хошуу Даншиг Наадам" гэж нэрлэн 1912 оныг хүртэл хийжээ.

Халх Монголын анхны Шарын шажны (шашин) тэргүүн болох Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн баяр наадмын бай шагналыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар ивээн тэтгэхээр болсон байна.

Хорьдугаар зууны "Манлай" улсын заан болох Д.Долгорсүрэнгийн хүү тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн 1024 бөх барилдсан Үндэсний их баяр наадамд 10 түрүүлж "Улсын Аварга" цолыг хүртсэн байдаг.

Мөн тэрээр 1998,1999, 2003, 2005 оны улсын наадмуудад нийт дөрвөн удаа үзүүрлэж 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2007, 2008 оны наадмуудад тус тус шөвгөрчээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000