Трамп: Киев АНУ-аас зэвсгийн худалдан авалтад зориулан олгосон бүх хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан гэдэгт би эргэлзэж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах намын хууль тогтоогчидтой Цагаан ордонд уулзжээ. Энэ үеэр тэрбээр "АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд зэвсэг худалдан авахад нь зориулан ихээхэн хэмжээний хөрөнгө өгсөн боловч Киев бүх мөнгөө яг энэ зорилгоор зарцуулсан гэдэгт эргэлзэж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр Вашингтоноос Киевт үзүүлсэн тусламжийн талаар ярихдаа “Байден 350 тэрбум ам.доллар-ын мөнгөн тусламж, цэргийн техник хэрэгсэл өгсөн” гэж хэлээд, “Украины эрх баригчид техник хэрэгслээ өөрсдөө худалдаж авна гэж тооцож байсан. Гэхдээ надад бол тэд бүх ам.долларыг техник авахад зарцуулаагүй гэсэн сэтгэгдэл төрж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Трамп мөн Байдены Украинд үзүүлсэн санхүүгийн болон цэргийн тусламжийн талаар ярихдаа “Бид хэзээ нэгэн өдөр энэ бүхний цаад учрыг мэдэхийг хүсэж л таарна” гэж хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч мөн "Цаашид Европын орнууд үндсэндээ АНУ-аас зэвсэг худалдан авч, дараа нь Украинд буюу өөр нэгэн газар руу дамжуулж өгнө. Ингэснээр тэд өөрсдийгөө хамгаалж чадна, харин бид энэ бүхэнд мөнгө төлөхөө болино” гэж Украинтай холбоотойгоор онцолжээ. Трамп “Энэ бол маш чухал зүйл гэж бодож байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Америкийн удирдагч долдугаар сарын 14-нд "Вашингтон цаашид Украинд зэвсэг, техник нийлүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд ингэхдээ "хэрвээ Европ ийм нийлүүлэлтийн төлбөрийг хариуцвал" гэж онцолжээ. Мөн тэрбээр "Энэхүү үйл явцыг НАТО хянана. Хэрвээ Москва, Вашингтон хоёр 50 хоногийн дотор Украинд энхийн тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ ОХУ болон түүний худалдааны түншүүдийн эсрэг 100 хувийн импортын татвар ногдуулна" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.126] 2025-07-23 13:43:40

Маш зөв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000