Улаанбаатарын Их дуулга-2025: ОУХМ Б.Гончигсүрэн аваргын төлөө барилдана

Монгол Улсын хоёр бөх "Улаанбаатарын Их дуулга-2025" тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн дунд шөвөгт тааран барилдав. Тодруулбал, “Хилчин” спорт хороо, “Нью Ариг Ус” компанийн тамирчин, 2025 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, 2024 оны "Улаанбаатарын Их дуулга" тэмцээний аварга, ОУХМ Б.Гончигсүрэн "Хүч" спорт хороо, МИАТ компанийн тамирчин О.Цэцэнцэнгэлийг торгуулиар ялж, хагас шигшээд шалгарлаа.
Б.Гончигсзрэн Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Японы Дайго Кагаватай барилдана. Япон бөх эхний тойрогт дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамцыг нэмэлт цагт тохох мэхээр цэвэр ялсан. О.Цэцэнцэнгэл дагах барилдааныг IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Денис Бачаевийн эсрэг хийнэ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл