Хятадын Гадаад хэргийн яам Украины хориг арга хэмжээнд эгдүүцэж буйгаа илэрхийлэв

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Цзякунь мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр Украины хориг арга хэмжээний талаар ярьж, Киевийг алдаатай үйлдлээ яаралтай засч, сөрөг үр дагаврыг арилгахыг уриалсан байна. Тус хориг нь Хятадад бүртгэлтэй иргэн болон хуулийн этгээдүүдэд хамааралтай аж.

Украин өмнө нь Европын Холбооны 18 хориг арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр нь Орос, Хятад, Иран болон бусад орнуудын иргэн, байгууллагуудад чиглэсэн хязгаарлалт байжээ.

Го Цзякунь хэлэхдээ "Хятад улс Украиныг алдаагаа яаралтай засч, сөрөг үр дагаврыг арилгахыг уриалж байна. Хятад улс хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөө хатуу тэмцэнэ" гэсэн байна. Мөн тэрбээр "Хятад улс олон улсын эрх зүйгээр баталгаажаагүй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүй, нэг талын ямар ч хориг арга хэмжээг эсэргүүцдэг" гэж онцолжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.