ХӨСҮТ: 0-4 насны 2853, 5-9 насны 1658 хүүхэд улаанбурханаар өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12969 болсон талаар мэдээлэв.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 128 хүн
- Хөнгөн – 15
- Дунд – 109
- Хүнд – 6
- Нэн хүнд -1 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12722, гэрээр эмчлүүлж буй 128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4962 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2853, 5-9 насны 1658 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл