Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

7 дугаар сарын 28-нд: Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

7 дугаар сарын 28-нд: “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож элэгний хавдраас сэргийлье” вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.

7 дугаар сарын 28-нд: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаар Төрийн ордонд мэдээлэл өгнө.

7 дугаар сарын 29-нд: Олон улсын атомын энергийн агентлагийн өдөр тохиож байна.

8 дугаар сарын 3-нд Төмөр замчдын өдөр тохиож байна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

Орон нутагт:

7 дугаар сарын 27, 28-нд: Дундговь аймгийн Их Адаацагийн уулыг тахих ёслол болно.

8 дугаар сарын 1-3-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын нэрэмжит сагсанбөмбөгийн нээлттэй тэмцээн болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, “Буган халиун ажнай” МСУХ-ны 15 жилийн ойд зориулсан Сэлэнгэ аймгийн дээд насны хурдан морьдын бүсийн уралдаан болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын автомашин, мотоциклийн холбоо, Сэлэнгэ аймгийн автомашин, мотоциклийн холбооноос хамтран зохион байгуулж буй Мото спортын улсын аварга дөрөвдүгээр гараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болно.

-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.