ОХУ шөнө дундын үед Украины нутаг дэвсгэрт артилерийн зэвсэг, 83 дроноор довтолж, хүчтэй цохилт өгчээ

Оросын зэвсэгт хүчин 2025 оны долдугаар сарын 27-ны ням гаргийн шөнө Украины гурван мужид хүчтэй цохилт өгчээ.
Донецк мужийн цэргийн захиргааны дарга Вадим Филашкин Telegram хуудастаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросын цохилтуудын улмаас Донецк мужийн Константиновка, Мирноград хотын хоёр иргэн амь насаа алдлаа" хэмээн мэдээлсэн байна. Мөн тэрбээр "Крымки болон Светлое гэсэн хоёр тосгонд гурван хүн шархадсан" гэж нэмж хэлжээ.
Херсон мужид 8 хүн шархадсаны нэг нь хүүхэд байна
ОХУ-ын зэвсэгт хүчин Херсон мужид довтолсны улмаас 8 хүн шархадсаны нэг нь хүүхэд байсан гэж тус мужийн Цэргийн захиргаа (ОВА)-наас мэдээлжээ. Довтолгооны үеэр хоёр орон сууцны байр, 11 хувийн орон сууц эвдэрч сүйдсэн байна.
Днепропетровск мужид артиллерийн зэвсэг, дроноор довтлов
Оросын Зэвсэгт хүчин Днепропетровск мужид артиллерийн зэвсэг болон цохилтот дронуудаар халдлага үйлдсэн байна. Үүний улмаас 47 болон 60 насны эрэгтэй, 40 болон 58 настай эмэгтэйчүүд хүмүүс бэртсэн болохыг Днепропетровскийн Цэргийн захиргаа мэдээлжээ.
Орос шөнө дундын үед Украин руу 83 дроноор довтлов
Оросын Зэвсэгт хүчин 2025 оны долдугаар сарын 27-ны шөнө Украины нутаг дэвсгэр рүү нийт 83 ширхэг дрон (нисгэгчгүй онгоц)-оор дайралт хийжээ. Украины Агаарын хүчнээс мэдэгдсэнээр, эдгээр нь Shahed төрлийн цохилтот дронууд болон өөр төрлийн дронууд байсан байна.
Дронуудыг Оросын Орёл, Курск, Миллерово, Шаталово, Приморско-Ахтарск, мөн Крым дэх Гвардейское суурингаас хөөргөсөн талаар мэдээлжээ.
Украины ПВО нийт 78 дрон сөнөөжээ
Тойм мэдээллээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин (ПВО) хойд, өмнөд, зүүн болон төвийн бүс нутагт нийт 78 дроныг амжилттай сөнөөсөн байна. Украины Зэвсэгт хүчин мэдэгдэлдээ “5 дрон гурван байршилд туссан, мөн сөнөөгдсөн дронуудын хэлтэрхий хоёр өөр газарт унасан” гэж дурджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.13] 2025-07-28 17:32:31
украйныг дуусгах хэрэгтэй.Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ? гэж хирээ мэдэж бяраа тань.