Бүх Оросын байгалийн их наадмын "Онгон Орос орон" үзэсгэлэн Монголд нээгдэнэ

Aдмин / Энтертайнмент

Улаанбаатар хотын төмөр замын буудалд долдугаар сарын 30-ны өдөр Бүх Оросын байгалийн их наадмын "Онгон Орос орон" үзэсгэлэн нээгдэх юм байна.

Энэхүү үзэсгэлэнг үзсэнээр Нийслэлийн зочид, оршин суугчид олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой аж.

Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газрууд дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэх юм байна.

Энэхүү арга хэмжээ нь Орос улсад наймдугаар сарын эхний ням гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Төмөр замчдын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 30-ны 10.00 цагт болох тул "Онгон Орос орон" үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.56] 2025-07-28 16:20:19

Сэтгүүлч б.жаргалаа чи арай юу Онгон Орос орон байхдаа яахав дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.