В.И.Матвиенко: Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тухайлбал,

ОХУ-ын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны наймдугаар сарын 1-нээс авто бензиний экспортыг нэг сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй хэмээв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-аас хоёр орны нийгмийн өргөн хүрээг хамарсан олон талт харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, шинээр бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй гэв. Цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв. Тэрбээр, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкогийн урилгын дагуу хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус улстай хийж буй худалдаа, эдийн засгийг шинэ шатанд гаргах чиглэлээр ОХУ-д өргөн бүрэлдэхүүнтэй албан ёсны айлчлал хийхээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.130] 2025-07-30 22:43:34

Долоож

Good [124.158.104.183] 2025-07-30 22:31:30

Хэдэн новшиин чэнжүүд нь л үнэ нэмээл. Төр нь ац царайлаад яаж ч чадахгүй. Амандаа мөнгө чихүүлээд таг. Новшиин бодлоготой улс шүү. Хэзээ эднээс салж сайн цаг үздэг болдоо зайлуул

Чингис хаан [202.126.89.74] 2025-07-30 20:23:01

Энэ их чухал шүү.Орост муу хандах хэрэггүй ээ. Их улсын зовлон их


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.