Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийнэ

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар энэ сарын 30-наас наймдугаар сарын 1-нд тус улсад албан ёсны айлчлал хийх юм байна. .

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцох аж.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб, Парламентын дарга Иүси Хала-Ахо нарт бараалхан Эдийн засгийн сайд Сакари Пуистотой албан уулзалт хийх юм байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд 1963 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш манай талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Об [66.181.183.106] 2025-07-31 09:30:16

Түмний мөнгөөр тэнэж дуусдаггүй Туучий юмаа.

Зочин [67.171.160.15] 2025-07-31 19:44:29

хэлээд юүкэв хүрэл сүг энэ 2 буухаасаа өмнө дэлхийн бүк улсаар аялаж үзэх хэрэгтэй юм байхөө


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.